Монголын жүдо бөхийн холбооны насанд хүрэгчдийн 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 10-11-ний өдөр явагдаж дүнгээ гаргах билээ. Улсын аваргууд эхнээсээ тодорч эхлээд байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд 21 байгууллагын эрэгтэй 158, эмэгтэй 80 тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгч Япон улсын иргэн Хироми Комида, Олон улсын жүдо бөхийн холбооны "А" зэрэглэлийн шүүгч Сеймчак, Жун Мин Чу нар зөвлөх шүүгчээр ажиллаж байгаа нь ихээхэн онцлогтой байлаа. Өчигдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81 кг-ын жингийн аваргууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 11 жүдочин зодоглож "ОБЕГ"-ын Б.Бат-Эрдэнэ алтан медаль хүртэж, "Женко"-гийн Б.Уранчимэг мөнгө, "БЗД"-ийн М.Номин, "Женко"-гийн М.Уранцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм. М.Бундмаагийн жин гэж нэрлэгдээд буй 52 кг-д 12 жүдоч барилдав. Энэ жинд аргагүй л дархан аварга гэдгээ "Хүч" спорт хорооны тамир-чин ОУХМ М.Бундмаа харуулж алт медалийн эзэн боллоо. "Хилчин" спорт хорооны Б.Солонго мөнгө, "Хонгор нутаг" дэвжээний Г.Саранзаяа, 'Тэмүүжин" спорт сургалтын төвийн Т.Амаржаргал нар хүрэл медалиар энгэрээ мялаалгав. Гавъяат Х.Эрдэнэ-Одын хэмээх тодотголтой 57 кг-ын жинд 13 бөх зодоглож "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Т.Баттөгс буурь заан төвөггүйхэн алтан медаль хүртлээ.
Мөнгөн медалийг "Сүлд" спорт хорооны Т.Мөнгөнтуяа, хүрэл медалийг "Хилчин" спорт хорооны Д.Сумъяа, "СХД"-ийн Л.Уянга нар хүртэв. Тив дэлхийд танигдсан бөхгүй шахам байгаа 63 кг-ын жинд 15 эмэгтэй жүдоч барилдсан юм. Сүүлийн хэдэн жилд жиндээ босоо яваа ОУХМ Ц.Мөнхзаяа алтан медаль хүртэв. Тэрбээр "Алдар"-ын С.Энхзаяад цэвэр ялагдах шахан базари үнэлгээ алдсныг эс тооцвол, бусад өрсөлдөгч нараа төвөггүйхэн яллаа. Энэ жингийн мөнгөн медалийг "Женко"-гийн М.Нямжаргал, хүрэл медалийг "ОБЕГ"-ын Г.Чимэдноров, "Алдар"-ын С.Энхзаяа нар хүртсэн юм. Хамгийн их өрсөлдөөн өрнөсөн тэнцүү өрсөлдөгч олонтой нь эрэгтэйчүүдийн 60 кг-ын жин байлаа.
Энэ жинд 33 бөх барилдсан. Тус жингийн шилдгүүд болох ОУХМ Ази тивийн аварга Г.Болдбаатар, дэлхийн цомын аварга Ч.Болдбаатар нарыг дараалан сөхрүүлсэн "Хилчин" спорт хорооны тамирчин Д.Амартүвшин алтан медаль хүртэв. Мөнгөн медалийг "Женко"-гийн Ч.Болдбаатар, хүрэл медалийг "Алдар"-ын Д.Баярмагнай, "Хилчин" спорт хорооны О.Чинбат нар хүртлээ. Жүдо сонирхогч, үзэгчдийн сонирхлын төвд байсан бас нэг жин нь эрэгтэйчүүдийн 66 кг-ын жин байлаа. Энэ жингийн шилдгүүд дэлхийн нэг, хоёр номерийн тамирчид болох Афины олимпийн хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.
Тэд тэмцээний өмнө барилдах шийдвэрээ гаргасан нь үзэгчдийг баярлуулсан юм. Гэвч-тэд 66 кг-ын жиндээ оролгүй дээд жиндээ барилдах болсон. Энэ жинд 20 жүдоч хүч сорин барилдав. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар жин өгсөн барилдах болсон нь тус жингийн тамирчдад боломж олгож өрсөлдөөн өрнүүлэх үүд хаалгыг бүрэн нээсэн юм. Дэлхийн цомын "Их дуулга" тэмцээний хүрэл медальт "Ажнай" группийн тамирчин Д.Хишигбаяр бусад өрсөлдөгч нараа илт давамгайлан алтан медалийн эзэн болж, "Алдар"-ын А.Батсуурь, "Олимп" сургуулийн Б.Мөнх-Оргил, "БЗД"-ийн Б.Батгэрэл нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн ОУХМ Д.Төмөрхүлэг жин өгсөн энэ жинд барилдсан боловч медальгүй хоцорлоо.
Дэлхийн 66 кг-ын нэг, хоёрын чансааг тэргүүлж буй Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар 73 кг-д барилдах болсон нь энэ жинг олны анхаарлын төвд байлгаж чадсан юм. Тус жинд 34 тамирчин өрсөлдөв. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар тохойндоо бэртэлтэй байгаа болоод ч тэр үү эхний хоёр тойргийн барилдаанд үзэгчдийн хүсэн хүлээж байсан барилдааныг гаргаж чадаагүй юм. "Хангарьд"-ын Ч.Баярмагнайтай оноо тэнцэж, цаг сунган барилдсан боловч нэмэлт цагт оноо авч чадалгүй шүүгчдийн саналаар ялалтыг авав. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд илт илүүрхэн олон уран гоё мэхийг хийж үзэгдчийг баярлуулав.
"С.Мияарагчаа "Сүлд" спорт хорооны Б.Тэмүүжинг гурван секундэд “Хилчин”-ий Д.Энхболдыг мөн богино хугацаанд цэвэр ялж жүдогийн гайхамшгийг харах гэсэн үзэгчдийн сэтгэлийг баясгасан юм. Дараагийн тойрогт ОУХМ С.Ням-Очирт ялагдан, хүрэл медалийн төлөөх барилдаанд "Эрч"-ийн Г.Пүрэвдоржид ялагдан медальгүй хоцорлоо. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар 73 кг-д орсон нь энэ жинд олон сонирхолтой барилдаан бий болгож чадлаа. Энэ жингийн алтан медалийг "Хангарьд"-ын ОУХМ С.Ням-Очир хүртэж, мөнгөн медалийг "Хилчин"-ий О.Болд-Эрдэнэ, хүрэл медалийг "Эрч"-ийн Х.Цагаанбаатар, Г.Пүрэвдорж нар хүртэв.
Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/