Дэлхийн улс оронд агаарын спорт өндөр хэмжээнд байдаг. Тухайлбал Америк, Канад гэсэн өндөр хөгжилтэй оронд агаарын такси, тээврийн хэрэгсэл, захиалгын нислэг болтлоо хөгжсөн байдаг байна.
Харин манай улсад агаарын спорт энэ түвшинд хүрэх үндэс суурь нь тавигдаж байна. Энэ талаар Монголын агаарын спортын холбооны /МАСХ/ дэд тэргүүн Ч.Ганзоригтой ярилцлаа.
-Энэ
онд манай агаарын спортын холбоо дэлхийн
агаарын спортын холбоонд гишүүнээр
элссэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Монголын
агаарын спортын холбоо 1988 онд анх
байгуулагдаж байсан. 2001 онд шинэчлэгдэн
байгуулагдаж өнөөдрийг хүртэл агаарын
спортыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Манай байгууллага 2009 онд дэлхийн агаарын
спортын холбоонд идэвхтэй гишүүнээр
элсэж, энэ онд үндсэн гишүүн болсон.
-Энэ
холбооны гишүүн болохын давуу тал юу
вэ?
-Манай
улсын агаарын спорт илүү хурдацтай
хөгжих, дэлхийд нэрээ гаргах үүд хаалга
нээгдэж байна гэсэн үг. Өмнө нь тив
дэлхийн уралдаан тэмцээнийг бие даан
зохион байгуулах эрхгүй байсан. Харин
холбооны гишүүн болсноор өөрийн улсад
тив дэлхийн чанартай уралдаан тэмцээн,
хурал, семинарыг бие дааж зохион байгуулах
эрхтэй болж байгаа юм. Үүнээс гадна
монгол улсад хөгжөөгүй агаарын спортын
төрлийг хөгжүүлэхэд мэргэжилтэн авах
эрх нээгдэнэ. Ингэснээр агаарын спорт
хөгжиж ирээдүйд хувийн онгоцоор нислэг
хийж нислэгийн такси, тээвэрлэлт бий
болно.
-Олон
улсын агаарын спортын холбоонд элсэхэд
ямар нэгэн шалгуур байдаг уу?
-Манай
улс богино хугацаанд гишүүнээр элссэн.
Эхлээд энэ холбооны ажиглагч, идэвхтэн
гишүүн байх шаардлагатай байдаг. Мөн
энэ спортыг хөгжүүлэх тал дээр зохион
байгуулж байгаа ажил, олон улсын чанартай
уралдаан тэмцээний амжилт, татвар төлөх
зэрэг зүйлсийг харгалзан үзсэн.
-Та
сая амжилтыг харгалзан үзсэн гэж байна.
Энэ төрлийн уралдаан тэмцээнд гаргасан
амжилтуудаасаа дурьдахгүй юу?
-Олон
улсын болон тив дэлхийн чанартай тэмцээнд
шүхрийн төрөл, нислэгийн загварын
төрлөөр бие дааж оролцон амжилт гаргаж
байсан тамирчид олон байгаа. Харин
өнгөрсөн онд Хорватад болсон дэлхийн
аварга шалгаруулах нисэх загварын
тэмцээнд багаараа анх удаа оролцож 50
гаруй орны баг тамирчидаас 18 дугаар
байранд орсон. Хоёр тамирчин маань
шагналт байранд орж байсан. Дэлхийн
чанартай тэмцээнд анх удаа баг
бүрэлдэхүүнээрээ оролцож дээгүүр байр
эзэлсэн нь бидний хувьд амжилт. Цаашид
энэ амжилтаа нэмэгдүүлэх болно.
-Манай
улсад агаарын нислэг хэзээнээс спорт
болон хөгжиж эхэлсэн бэ?
-1925
онд нисэх хүчний эхлэл тавигдсан. Энэ
нь агаарын спорт хөгжих үндэс болж
байгаа юм. Анх шүхрийн спорт бий болж
байлаа. Үүний дараа 1965 онд нисэх загварын
спорт хөгжих болсон. Энэ спорт маань
өнөөдрийг хүртэл амжилттай хөгжсөөр
тив дэлхийн тэмцээнд оролцох хэмжээнд
хүрээд байна. Уг спортын хөгжилд залуу
техникчдийн холбоо их үүрэг гүйцэтгэсэн.
-Агаарын
спортод ямар төрлүүд хамаарагддаг вэ?
-Иргэний
агаараас бусад нислэгийн замын бүх
төрлүүд хамаарагддаг. Мөн шүхрээр
хөөрөх, агаарын бөмбөлөг, моторгүй жижиг
онгоц, мотортой онгоц гэх мэт олон төрөл
багтдаг.
-Энэ
төрлийн спортыг манай улсад хэр сонирхож
байна?
-Мэргэжлийн,
сонирхогч гэж хоёр хэсэгтэй байдаг.
Мэргэжлийн тамирчид 30 дээш насныхан
голцуу байдаг. Энэ спорт хорь гаруй жил
тасарсан л даа. Харин сүүлийн таван
жилээс нислэгийн загварын төрөл,
техникийн төрлийг сонирхох хүүхдийн
тоо эрс нэмэгдсэн. Одоо шүхрийн спортоор
300 гаруй тамирчин бэлтгэгдэж байна. Мөн
нислэгийн загварын төрлөөр мөн тооны
хүн хичээллэж байна.
-Бусад
орны жишигтэй харьцуулахад манай улс
ямар түвшинд явж байна вэ?
-Нислэгийн
загварын төрлөөр дэлхийн жишигт явж
байгаа. Харин шүхрийн төрөлд бид жил
бүр уралдаан тэмцээн зохион байгуулж,
сонирхогчдыг нэмэгдүүлэх, тамирчдын
бэлтгэл сургуулилт, чадварыг сайжруулах
гээд олон ажил хийж байгаа. Шүхрийн
спортыг хөгжүүлэх бага зэрэг төвөгтэй
байдаг. Эрсдэл ихтэй спорт. Аюулгүй
байдлыг сайн хангаж техник хэрэгслээр
найдвартай байж мэргэжилтэн бэлтгэж,
сургалт явуулдаг.
-Тив
дэлхийн чанартай уралдаан тэмцээн
зохион байгуулах эрхтэй болсон. Цаашид
ямар уралдаан тэмцээн зохион байгуулах
төлөвлөгөөтэй байна?
-Ирэх
наймдугаар сард "Чөлөөт нислэгийн
дэлхийн цом 2010" олон улсын уралдааныг
зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
Ч.Гүнсмаа
Дэлхийн улс оронд агаарын спорт өндөр хэмжээнд байдаг. Тухайлбал Америк, Канад гэсэн өндөр хөгжилтэй оронд агаарын такси, тээврийн хэрэгсэл, захиалгын нислэг болтлоо хөгжсөн байдаг байна.
Харин манай улсад агаарын спорт энэ түвшинд хүрэх үндэс суурь нь тавигдаж байна. Энэ талаар Монголын агаарын спортын холбооны /МАСХ/ дэд тэргүүн Ч.Ганзоригтой ярилцлаа.
-Энэ
онд манай агаарын спортын холбоо дэлхийн
агаарын спортын холбоонд гишүүнээр
элссэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Монголын
агаарын спортын холбоо 1988 онд анх
байгуулагдаж байсан. 2001 онд шинэчлэгдэн
байгуулагдаж өнөөдрийг хүртэл агаарын
спортыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Манай байгууллага 2009 онд дэлхийн агаарын
спортын холбоонд идэвхтэй гишүүнээр
элсэж, энэ онд үндсэн гишүүн болсон.
-Энэ
холбооны гишүүн болохын давуу тал юу
вэ?
-Манай
улсын агаарын спорт илүү хурдацтай
хөгжих, дэлхийд нэрээ гаргах үүд хаалга
нээгдэж байна гэсэн үг. Өмнө нь тив
дэлхийн уралдаан тэмцээнийг бие даан
зохион байгуулах эрхгүй байсан. Харин
холбооны гишүүн болсноор өөрийн улсад
тив дэлхийн чанартай уралдаан тэмцээн,
хурал, семинарыг бие дааж зохион байгуулах
эрхтэй болж байгаа юм. Үүнээс гадна
монгол улсад хөгжөөгүй агаарын спортын
төрлийг хөгжүүлэхэд мэргэжилтэн авах
эрх нээгдэнэ. Ингэснээр агаарын спорт
хөгжиж ирээдүйд хувийн онгоцоор нислэг
хийж нислэгийн такси, тээвэрлэлт бий
болно.
-Олон
улсын агаарын спортын холбоонд элсэхэд
ямар нэгэн шалгуур байдаг уу?
-Манай
улс богино хугацаанд гишүүнээр элссэн.
Эхлээд энэ холбооны ажиглагч, идэвхтэн
гишүүн байх шаардлагатай байдаг. Мөн
энэ спортыг хөгжүүлэх тал дээр зохион
байгуулж байгаа ажил, олон улсын чанартай
уралдаан тэмцээний амжилт, татвар төлөх
зэрэг зүйлсийг харгалзан үзсэн.
-Та
сая амжилтыг харгалзан үзсэн гэж байна.
Энэ төрлийн уралдаан тэмцээнд гаргасан
амжилтуудаасаа дурьдахгүй юу?
-Олон
улсын болон тив дэлхийн чанартай тэмцээнд
шүхрийн төрөл, нислэгийн загварын
төрлөөр бие дааж оролцон амжилт гаргаж
байсан тамирчид олон байгаа. Харин
өнгөрсөн онд Хорватад болсон дэлхийн
аварга шалгаруулах нисэх загварын
тэмцээнд багаараа анх удаа оролцож 50
гаруй орны баг тамирчидаас 18 дугаар
байранд орсон. Хоёр тамирчин маань
шагналт байранд орж байсан. Дэлхийн
чанартай тэмцээнд анх удаа баг
бүрэлдэхүүнээрээ оролцож дээгүүр байр
эзэлсэн нь бидний хувьд амжилт. Цаашид
энэ амжилтаа нэмэгдүүлэх болно.
-Манай
улсад агаарын нислэг хэзээнээс спорт
болон хөгжиж эхэлсэн бэ?
-1925
онд нисэх хүчний эхлэл тавигдсан. Энэ
нь агаарын спорт хөгжих үндэс болж
байгаа юм. Анх шүхрийн спорт бий болж
байлаа. Үүний дараа 1965 онд нисэх загварын
спорт хөгжих болсон. Энэ спорт маань
өнөөдрийг хүртэл амжилттай хөгжсөөр
тив дэлхийн тэмцээнд оролцох хэмжээнд
хүрээд байна. Уг спортын хөгжилд залуу
техникчдийн холбоо их үүрэг гүйцэтгэсэн.
-Агаарын
спортод ямар төрлүүд хамаарагддаг вэ?
-Иргэний
агаараас бусад нислэгийн замын бүх
төрлүүд хамаарагддаг. Мөн шүхрээр
хөөрөх, агаарын бөмбөлөг, моторгүй жижиг
онгоц, мотортой онгоц гэх мэт олон төрөл
багтдаг.
-Энэ
төрлийн спортыг манай улсад хэр сонирхож
байна?
-Мэргэжлийн,
сонирхогч гэж хоёр хэсэгтэй байдаг.
Мэргэжлийн тамирчид 30 дээш насныхан
голцуу байдаг. Энэ спорт хорь гаруй жил
тасарсан л даа. Харин сүүлийн таван
жилээс нислэгийн загварын төрөл,
техникийн төрлийг сонирхох хүүхдийн
тоо эрс нэмэгдсэн. Одоо шүхрийн спортоор
300 гаруй тамирчин бэлтгэгдэж байна. Мөн
нислэгийн загварын төрлөөр мөн тооны
хүн хичээллэж байна.
-Бусад
орны жишигтэй харьцуулахад манай улс
ямар түвшинд явж байна вэ?
-Нислэгийн
загварын төрлөөр дэлхийн жишигт явж
байгаа. Харин шүхрийн төрөлд бид жил
бүр уралдаан тэмцээн зохион байгуулж,
сонирхогчдыг нэмэгдүүлэх, тамирчдын
бэлтгэл сургуулилт, чадварыг сайжруулах
гээд олон ажил хийж байгаа. Шүхрийн
спортыг хөгжүүлэх бага зэрэг төвөгтэй
байдаг. Эрсдэл ихтэй спорт. Аюулгүй
байдлыг сайн хангаж техник хэрэгслээр
найдвартай байж мэргэжилтэн бэлтгэж,
сургалт явуулдаг.
-Тив
дэлхийн чанартай уралдаан тэмцээн
зохион байгуулах эрхтэй болсон. Цаашид
ямар уралдаан тэмцээн зохион байгуулах
төлөвлөгөөтэй байна?
-Ирэх
наймдугаар сард "Чөлөөт нислэгийн
дэлхийн цом 2010" олон улсын уралдааныг
зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
Ч.Гүнсмаа