-Их Британий нэрт одон оронч, Кембрижийн их сургуулийн профессор Стивен Хокинг 22 жил эргэцүүлсний дүнд ертөнц бурхны бүтээл биш хэмээн дүгнэжээ -
Исаакийн зөв бус
Стивен Хокингийн "Аугаа эргэцүүлэл" хэмээх шинэхэн бүтээл өчигдөр хорвоогийн гэрэл үзэж, уншигчдын гарт очиход бэлэн болжээ.
Америкийн физикч Леонард Млодиновтой хамтран туурвисан эл бүтээл дэлхийн бестселлер болох нь гарцаагүйд эргэлзэх хүн үгүй биз ээ. Стивен Хокингийн өмнөх бүтээл "Цаг үеийн богино түүх" 1988 онд хэвлэгдэн гарсныхаа дараа дэлхий дахиныг шуугиулж байсныг эрхэм уншигчид санаж байгаа нь лав.
Хокинг энэ удаа мөн л дэлхий хэрхэн бий болж, бүтсэн тухай нууцуудаас дэлгэхээр шийдсэн байна. Гэхдээ шал өөр өнцгөөс харж бичсэн нь шинэ бүтээлийн онцлог. Өөрөөр хэлбэл, тэрбээр ертөнцийг бүтээх үйл явцад бурхан оролцоогүй юм байна гэдгийг ухамсарласан аж.
Тэртээх 22 жилийн өмнө профессор өмнөх номондоо, "Хэрвээ бид бүхэн олон талт онолын нээх юм бол энэ нь хүний оюун санааны төгс ялалт болох нь гарцаагүй. Учир нь энэ тохиолдолд бурхан юу бодож байсныг бид мэдэх болно" хэмээн бичиж байсан. Гэтэл өдгөө түүний үзэл бодол өөрчлөгджээ.
"Ертөнцийг удирдахын тулд заавал бурханд мөргөж, бурхнаас гуйх шаардлагагүй" хэмээн тэрбээр шинэ номондоо бичсэн байна. Орчин үеийн шинжлэх ухаан, тэр дундаа физикийн ухаан бүтээгчийг байлгах орон зайгүй болтлоо өндөр төвшинд оршиж байгаа аж.
Эрдэмтэд өдгөө бүхий л юмс үзэгдэл, хүрээлэн буй орчныхоо талаар тайлбарлаж чадна гэж Хокинг дүгнэсэн байна. "Аугаа эргэцүүлэл" номондоо профессор Исаак Ньютоны эсрэг бодолтойгоо тодорхой өгүүлжээ. Ньютон ертөнцийг бүтээхэд бурхны оролцоо байсан гэдэгт итгэдэг байсан бөгөөд эмх замбараагүй, эх захгүй байдлаас ертөнц гэгч өөрөө бий болон бүхнийг бүрдүүлнэ гэж үгүй хэмээн тооцдог байж.
Хокинг, "Таталцлын хууль байдагчлан ертөнц өөрөөсөө юуг ч бүтээж, бий болгож чадна. Өөрөө бий болох үүсэл бол яагаад юу ч биш бус ямар нэг зүйл, ертөнц, хүн оршиж байгаагийн шалтгаан" хэмээн дүгнэж, Исаакийн үзлийг үгүйсгэсэн байна.
1992 онд өөр одноос шинэ гариг илрүүлсэн нээлтийг профессор дурьдан "Энэ нь манай ертөнцийг нар шиг цор ганц зүйл гэдгийг баталж буй хэрэг мөн" гэжээ.
Бүхний онол гайхамшгийн эхлэл
Стивен Хокинг бүхний онол буюу М-онолд үнэлэлт гаргасан бөгөөд энэ нь ертөнцийн үүслийн тухай үнэнд ойр хэмээн тооцогддог үзлүүдийг нэгтгэх ёстой аж. Энэ нь хүрээлэн буй орчин, орчлон ертөнц хэрхэн бий болсон, хаанаас "мэндэлснийг" эцэслэн тайлбарлах юм.
Профессор, "М-онол нь Эйнштейний нээхийг хүсч, найдаж байсан цор ганц онол юм. Байгалийн ердийн хэсгүүдийн цуглуулга болсон хүн төрөлхтөн нь биднийг удирдан захирагч ертөнцийн хуулийг ойлгоход ойртож очих юм. Энэ бол жинхэнэ ялалт. М-онол ёсоор манай дэлхий цор ганц биш. Харин ч эсрэгээрээ олон тооны ертөнц юу ч бишээс үүссэн гэнэ. Тэдний үүсэлд бурхан юмуу ямар нэг дээд хүчтэний оролцоо шаардлага байгаагүй" хэмээн бичжээ.
Эйнштейний "Бурхан дэлхий ертөнцийг яаж бүтээснийг би мэдэхийг хүсч байна" гэсэн үгийг Хокинг байнга санаж явдаг гэнэ.
Тэрбээр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Хэрвээ чи яг л над шиг шинжлэх ухаанд итгэх юм бол, бүхнийг нэгтгэдэг тодорхой хуулиуд байдгийг мэдрэх болно. Бурхны бүтээлийн хуулиуд гэж байж болох ч энэ нь бурхан байдаг гэсэн баталгаа биш гэж хэлж болно" гэж онцолсон байна.
Бяцхан ногоон хүний тухайд
Эрдэмтэн Хокинг олон жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр сууж, тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар л ярьж буй. Гэсэн хэдий ч түүний өргөн оюун ухаан, хошин шогийн мэдрэмж өвчин, шаналлыг нь бүдгэрүүлдэг.
Тэрбээр саяхан Ватиканд болсон сансар судлалын бага хуралд оролцсон тухайгаа сонирхуулжээ. Тэр үед Ромын пап хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг ертөнц хэдий бурхны бүтээл байсан ч ертөнцийн үүслийн талаар олж мэдэхийг хичээсний хэрэггүй хэмээн ятгаж байж.
Гэтэл би уг хурал дээр яг энэ асуудлаар хийсэн судалгаагаа сонирхуулсан байдаг. Гэтэл Ромын пап энэ тухай мэдээгүй болохыг мэдээд би хэчнээн баярласан гээч? Галилейн адил хатуу эрүү шүүлтэд орохыг мэдээж хүсэхгүй шүү дээ хэмээн Хокинг хошигнон дурсжээ.
Дашрамд сонирхуулахад, бусад гариг дээр амьдрал байх боломжтой гэж ватиканчууд саяхан мэдэгдэж байсан. Тэр ч атугай сансраас харийнхан ирдэг, дохио өгдөг хэмээн нэг бус удаа шуугьсан. Зарим хүн бурханд итгэх итгэлээ харь гаригтай хамтатгадаг гэх нь ч бий. Энэ тухайд Хокинг санал зөрөх шаардлагагүй хэмээжээ. Гэхдээ тэр харь гаригийнхан байдагт итгэдэг гэнэ. Тухайлбал, тэрбээр ертөнцийн хаа нэгтээ өөр оюун ухаантнууд амьдардаг байж болзошгүй гэсэн таамгийг "бүрэн үндэслэлтэй" гэжээ. Түүгээр ч зогсохгүй дэлхий колоничлолын аюул дор байж болзошгүй хэмээн түгшдэг гэнэ.
Харийн ухаалаг биетүүд асар том хөлөг онгоцон дээр дээр амьдардаг байж болзошгүй мэт надад санагддаг. Хэрвээ үнэхээр харь гаригийнхан байгаа бол тэд хөгжлийн өндөр төвшинд байх ёстой агаад өөр гаригийг эзлэхийн тулд нүүдэллэж эхэлнэ. Хэрвээ харь гаригийнхан хэзээ нэгэн цагт бидний ертөнцөд бий болох юм бол энэхүү айлчлалыг Христофер Колумб Америкт ирж байсантай адилтгаж болох юм. Хокинг хүн төрөлхтний ирээдүйг сансар огторгуйтай нягт холбоотой байна хэмээн урьдчилан дүгнэж буй аж. Хүн төрөлхтөн бусад гаригийг эзэмшиж, тэнд суурьших зайлшгүй үүрэгтэй гэж тэр тооцдог байна. Эс тэгвээс бид үүрд алга болох аж.
Хэрвээ бид сансрыг ашиглахгүй бол бидэнд ямар ч ирээдүй байхгүй. Бидний ирээдүй, авралын гарц зөвхөн сансарт бий. Хэрвээ хүн төрөлхтөн ойрын 100 жилд бие биеэ хөнөөчихгүй л бол дэлхийг орхих нь зүйтэй. Эхлээд нарны аймгийн нэг гариг дараа нь ойрын оддыг зорих хэрэгтэй болов уу гэж Стивен зөвлөжээ.
Өөр өнцөг
Бурхан зүгээр ч нэг бидний дээр оршдоггүй, бидний амьдралд оролцдог гэж Америкийн нэрт ген судлаач, "Хүний ген" төслийн удирдагч асан, доктор Френсис Коллинз "Бурхны хэл" бестселлертээ бичсэн байдаг.
Тэрбээр энэ төрлийн судалгааны ажил хийсээр шашин шүтлэгт гүн автсан агаад "Бурхан ба шинжлэх ухаанд итгэх итгэлийн хооронд зөрчил байхгүй" гэсэн онч мэргэн үг зохион олныг шуугиулж байсан. Эрдэмтэн квантын механизмын тодорхойгүйн онол дээр түшиглэн хүрээлэн буй орчин бол чөлөөтэй, түүний хөгжил тааварлашгүйгээс гадна эцсээ хүртэл тайлбарлашгүй гэж үздэг.
Бурхан ертөнцийн бүхий л үйл явцыг тодорхой хэмжээгээр удирдаж байдаг боловч энэхүү арга барил нь маш нарийн тул орчин үеийн эрдэмтдэд үүнийг тогтоон барьж чадахгүй. Тиймээс байгалийн хуульд бурхны нөлөө байдгийг ухамсарлах шинжлэх ухааны үүд нээгдэж байгаа юм. Бурхан квантын төвшинд бидэнтэй холбогддог. Тиймээс бурханд залбирах, түүнээс тусламж хүсэх нь хоосон ертөнцөд хандаж буй хэрэг бус, утга учиртай зүйл хэмээн Коллинз тайлбарладаг.
Ц.Мөнхжаргал