Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт 30 жилийн өмнө хайлаас мод битүү ургаж хажуугаар нь гол, горхи нь ундарсан газар байжээ. Тухайн үедээ Хайлаастын бригад гэсэн нэртэйгээр мал аж ахуйн нэгдэл байгуулагдаж байсан аж.
Монголчууд алтны үнэрийг мэдэрснээс хойш энэ газрын улаан шороогоор эргэсэн өнөөгийн дүр төрхийг үзнэ хэмээн хэн ч зүүдлээгүй биз.
1987 онд анх Геологийн алтны уурхай энд суурьшиж, Заамарын хөндий алтаар баян гэдгийг зарласан юм. Тэр л цагаас хойш "Шижир алт", "Алтан дорнод Монгол"," Монгол алт" зэрэг гадна, дотны хөрөнгө оруулалттай томоохон компаниуд ашиглалтын лиценз эзэмшиж, газар шороог нь сэндийчиж эхэлсэн юм.
"Зууны мэдээ" сонин, “News 21” агентлаг хамтран "Монгол Улсад Уул уурхайн нөхөн сэргээлтийг бодитоор эхлүүлэх нь буюу цаасан дээрх нөхөн сэргээлтийг хөрсөнд буулгая!" уриан дор нэгдлээ. Энэ ажлын эхлэл болгож Төв аймгийн Заамар сумын нутгийг зорьсон юм.
Алтны эрэлчдийн босгосон шороон уулс л энд үлджээ
Бид эхлээд Заамар сумын төвөөр орлоо. Тэндээс уул уурхайн компаниуд байрлаж буй газар хүрэхэд төөрч будилах асуудал гарсангүй. Заамарын хөндийг чиглэсэн машины цуваа хоёр ч том хайрханыг давсан тод цагаан зам гажээ. Уулын модыг тайраад зам гаргаснаас болж ул тавиулж үсээ засуулсан хүний толгой шиг л харагдаж байлаа.
Халзангийн гэх энэ давааны бэлээр өмнө нь гол урсдаг байжээ. Харамсалтай нь одоо эдгээрээс дөхсөн ором л үлдсэн байна. Уул уурхайн карерууд төвлөрсөн Заамарын хөндий буюу Хайлааст багийг зорих замд энд тэнд нүхэлж гаргасан олон хэсэг шороо харагдана. Харин малчин айлууд бараг байсангүй. Ихэнх нь шороо, чулуунаас дайжиж сумынхаа төв рүү нүүсэн байна. Бидний зорьсон Хайлааст багийн төв дөчөөд километр явсны дараа харагдлаа.
Алтны эрэлчдийн босгосон шороон уулс дундаас бүртийн харагдах суурин өнгө муутай үзэгдэнэ. Хүрэх замын хажуу талд машин орчихно уу гэлтэй маш том ангал байлаа. Энэ нүхийг "Алтандорнод Монгол" ХХК ухаж, алтыг нь авчихаад "авдар"-ыг нь тэр хэвээр орхисон нь энэ. Хүний гар байгаль дэлхийг ийм болгох ч гэж дээ.
Багийн төв рүү ороход биднийг хуурай салхи, шороон шуурга угтлаа. Амралтын өдөр болоод ч тэр үү нутгийн иргэд харагдсангүй. "Энд багахан салхи үлээхэд л хамаг зүйл шороонд хучигддаг. Одоо харин ч гайгүй байна" хэмээн биднийг угтаж авсан Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбаатар хэлсэн.
Энгийнээр дүрслэн хэлэхэд Заамарын хөндийн голд Хайлааст багийн төвийн бяцхан суурин оршино. Харин түүнийг тойроод өндөр шороон уул, хаа сайгүй ухсан нүх л харагдана. Сурвалжлага хийх явцдаа хүний бараа цөөхөн олж харлаа. Нэг хэсэг амьдрал буцалж байсан Заамарын хөндий удахгүй хаягдах юм биш байгаа гэсэн бодол төрсөн юм.
Алт хайсан эрэлчдийн буугаад мордсон нутаг ийнхүү шороондоо дарагдан нам гүмхэн дүнсийж байна.
Заамарын хөндийд үлдсэн ганц гол нь Туул
"Туулын урсгал шөнөдөө сайхан сан" хэмээн дуунд мөнхөрсөн гол Заамарын хөндийгөөр дайрч урсдаг. Харамсалтай нь энд түүний урсгал сонсогдохгүй юм.
Алт угаагчдын шороо, чулууг дааж ядна уу гэлтэй. Туулын хаяанд " Шижир алт" компани нэг, хоёрдугаар дарагаа байрлуулжээ. Тэр нь шороог угаадаг комбинат юм байна. Голын уснаас төмөр хоолойгоор дамжуулан ус татсанаас болж тун удахгүй Туул голын амь энэ хэсэгт тасарч мэдэхээр болжээ.
Өмнө нь энэ хөндийд олон гол урсдаг байсан. Хайлааст, Баян, Ар найман, Бага урт, Дунд уртын гол, Баруун, Зүүн шанд, Бүдүүний рашаан гээд бүгд ширгэж үгүй болжээ. Одоо үлдсэн ганц нь Туул.
Тиймдээ ч уурхайн компаниуд бүгд энэ голд бохироо цутгаж, алтаа угаадаг. Хэрэв одоо л энэ бүхнийг зогсоохгүй бол Туулын урсгал энэ хэсэгт тасарч, эх сайхан урсгалаа Монгол орны тал, хөндийд хүргэж чадахаа болих нь.
1990 онд "Монголросцветмет"-ийн харьяа, Оросын 49, Монголын 51 хувийн хөрөнгө оруулалттай "Шижир алт" ХК энд суурьшиж алт олборлож эхэлжээ. Тус компанийн ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Түүний дараа "Алтан дорнод Монгол" гэх компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин одоо түүний "гавъяагаар" Заамарын хөндийд хэзээ ч эдгэшгүй хэд хэдэн том ангал үлджээ.
Энэ хоёр компани л манай нутгийг сүйтгэлээ хэмээн нутгийн иргэд ярьж байсан юм. Бид "Алтан дорнод Монгол" ХХК-ийн алтыг нь авчихаад орхиод явсан газрыг үзлээ. Өндрөөрөө арван давхар байшин, өргөнөөрөө томоохон нуурын хэмжээтэй энэхүү ангал өмнө нь тал газар байсан гэхэд итгэмээргүй.
Алт угаасан ус нь борооны устай нийлж хиймэл нуур энд үлджээ. Түүнээс мал уувал шууд үхнэ, хүн орвол элдэв арьсны өвчтэй болно. Иймэрхүү ангал, нүхэнд хүүхэд уначихвий, мал орчих вий гэсэн айдас нутгийн иргэдийг байнга түгшээдэг. "Авдарбаян", "Монгол алт" гээд техникийн нөхөн сэргээлт нэрийн дор шороогоо булсан болоод бусдыг нь орхиод нэгмөсөн явчихсан компани олон. Улаан шороогоороо эргэсэн энэ газарт ямар ч мод, ургамал байхгүй. Дээр хэлсэнчлэн ургамал, ус нь тэгширсэн уул, хангайн оронд техникийн хүчээр босгосон шороон овоо л харагдана.
Голын хөндийг сэндийчсэнээс болж малчин залуу морьтойгоо живжээ
Заамарын хөндийд алтны эрэл эхэлснээс хойш хамгийн их хохирол амсч байгаа нь нутгийн иргэд. Олон ч айл энэ газраас дайжиж, нүүжээ. Бид нутгийн уугуул айл хайж нэлээд явсны эцэст малчин Ч.Бархасынд очлоо.
"Манайх 900 толгой малтай. Энд ирээд 13 жил болж байна. Малаа сул орхих л юм бол уурхайн
нүхэнд унаад үхчихнэ. Энд олон мал иймэрхүү байдлаар үхдэг. Энэ хавийн компаниуд голын гольдрилыг оролдсоноос болж хуучин гарам байсан газар хүн живдэг болсон.
Өнгөрсөн жил нэг малчин залуу морьтойгоо ороод гарч чадаагүй. Ер нь гол руугаа бэлчээр муудаж байгаа. Өмнө нь зүгээр байсан газар машин явахад гэнэт цөмөрдөг болсон. Уурхайн ажил өвөлдөө зогсчихдог болохоор арай дээр. Малчдын хувьд зусах газар нь хэцүү байна. Энд овоо хэдэн булаг байсан юм. Одоо бүгд ширгэсэн. 1997 онд биднийг нүүж ирэхэд ганцхан компани алт ухдаг байсан. Харин сүүлийн дөрөв, таван жилд Заамарын хөндийн байгаль ихээр сүйдэж байна." хэмээн тэрээр бидэнд хуучилсан юм.
Энэ нутгийг өмнө нь "Тосон Заамар" хэмээн нэрлэдэг байсан. Малын бэлчээр сайтай, ургамал ногоо нь жигдэрсэн, гол горхи нь ундарсан өлгий нутгаа иргэд нь "тосон" хэмээн дээдэлдэг байжээ. Харамсалтай нь өнөөдөр "Тоосон Заамар" болж, сарны гадаргуу хэмээн андуурмаар шороон уул, толгод л энд үлдлээ.
Үргэлжлэл бий
Б.Солонго