АНУ-ын Элчин сайдын яаманд орчуулагчаар ажилладаг Э.Уянга бүсгүй өнгөрсөн пүрэв гаригт Төрийн ордонд тусгай зөвшөөрөлтэйгээр нэвтрэх гэтэл түүнийг оруулсангүй.
Бүсгүй харааны бэрхшээлтэй учир тусгай сургуультай хөтөч нохойгоор замчлуулдаг аж. Гэтэл Төрийн ордонд амьтан оруулж болохгүй гэсэн журамтай хэмээн дотогш нэвтрүүлээгүй юм.
Тэр өдөр АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн ноён Эндрью Ж.Импарато манай улсад ирж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвинтай уулзах байжээ. Гэвч орчуулагч эмэгтэйг Төрийн ор ордонд оруулаагүй учир УИХын гишүүн Д.Арвин ордны гадаа гарч богино хугацаанд ноён Эндрью Ж.Импаратотой уулзаад оржээ.
Цаг хүрэхгүй хугацааны энэ үйл явдлаас уншигч та Төрийн ордны журам хүний эрхийг хэтэрхий бүдүүлгээр зөрчиж байгааг төвөггүй харж болно. Өнгөц харахад хамгаалалтынхан Төрийн ордны журмаа дагасан нь зөв мэт харагдаж байгаа боловч хэнд, хаана энэ журам үйлчилж байгаад л хамаг учир бий.
Төрийн ордны хамгаалалтын албаныхан гадаадын хүмүүст энэ журмаа сахиулж чаддаггүй хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэтэрхий хатуу хандаж байна.
Холливудын жүжигчин Стивен Сигал манай улсад ирээд Төрийн ордонд парвайсан жинсэн өмдтэй явж байсныг олон хүн телевизээр ч үзсэн, сэтгүүлчид ч дэргэдээс нь харж байлаа. Уг нь Төрийн ордны журам ёсоор тэр албаны, ядаж л жинсэн биш хувцастай шаргал ордонд нэвтрэх ёстой. Гэтэл түүнийг “Журмаа дага, хувцсаа соль” гэж хэн ч хэлж байгаагүйг тод санаж байна.
Мөн гадны зочдыг дагаж ирсэн сэтгүүлчид дотор жинсэн өмдтэй хүн орж л байсан. Тэгэхээр ямар хүн энэ журмыг мөрдөж ямар нь уландаа гишгээд явж байх хэрэг вэ? Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хөтөч нохойгоо дагуулаад ажлаа хийхийг хүсэхэд дэндүү хатуу шаардлага тавьж байгаа нь шударга явдал гэж үү.
Зарим хүн “Яагаад заавал нохойгоор хөтөч хийлгэх ёстой юм бэ, хүн хөтлөөд явчихаж болно шүү дээ”, “Яагаад тэр эмэгтэйгээр орчуулуулах ёстой юм бэ?” гэж асууж болох. Мэдээж Э.Уянгыг хүн хөтлөөд явж болно. Эсвэл өөр орчуулагчаар хэлмэрчлүүлж ч болно. Гэхдээ зөвхөн нохой оруулахгүй гэсэн шаардлагаар түүнийг нэвтрүүлээгүй нь эрхийг нь хэтэрхий бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг. Ялангуяа түүний нохой жирийн бус, тусгай сургуулилттай, сертификаттай “хөтөч”. Тэр ч бас ажлаа хийж яваа.
Э.Уянгыг өмнө нь Гадаад харилцааны яам, Хотын захиргааны байранд ч оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд нэвтрүүлээгүй нь анхны тохиолдол биш. Цаашид энэ “хөлдүү” журам үйлчилсээр байвал тэр төрийн ямар ч байгууллагад орох эрхгүй болж байна гэсэн үг.
АНУ-д төдийгүй дэлхийн олон оронд хөтөч амьтан байдаг. Эзнээ хаа хүрэх газар нь замчилдаг энэ үнэнч амьтдыг тэр улсуудад ажлаа хийж яваа гэдэг утгаар хүндэтгэж харилцдаг билээ. Хүнээр хөтлүүлнэ гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хувийн бие даасан байдлыг нь үгүй хийдэг хамгийн том сэтгэл зүйн нөлөөлөл гэж мэргэжилтнүүд үздэг. Бие даасан биш гэдгээ алхам тутамдаа мэдрэхээс эхлээд хүмүүст хууртагдах зэргээр олон эрсдэлтэй учир хөгжилтэй орнууд хөтөч амьтдыг тусгайлан бэлтгэдэг байна.
Хэдийгээр манайд энэ бүхэн өмнө нь байгаагүй зүйл боловч шинэ бүхнийг гадуурхаад, дүрмээс ангид хэмээн хавчиж болно гэж үү.
АНУ-д 25 жилийн өмнө үүнтэй төстэй явдал болж байжээ. Нэгэн сенатч хараагүй зөвлөхөө хөтөч нохойтой нь Парламентын хуралдааны танхимд оруулахыг хүссэн байна. Гэтэл настай сенатч 200 жил болсон журам гаргаж ирэн, парламентийн танхимд амьтан оруулахгүй хэмээн эрс эсэргүүцжээ. Харин эхний сенатч хүний эрхийг зөрчиж байгаа энэ бүдүүлэг журмыг халах ёстой хэмээн мэдэгдэж, олон нийт ч түүнийг нь дэмжиж, Парламентын ордонд амьтан оруулахгүй байх журмыг үгүй хийхийг шаардаж эхэлжээ. Нийгэмд багагүй шуугиан үүсгэсэн энэ дуулианы дараа Америкийн төрийн ямар ч байгууллагад хөтөч амьтан орж болдог болсон байна. Хүсвэл Цагаан ордон, Парламентын танхимд болон төрийн ямар ч байгууллагад харааны бэрхшээлтэй Монгол хүн ч хөтөч нохойтой орж болох юм.
Манай улс хүний эрхийг дээдэлсэн, Азидаа ардчиллын загвар улс гэгддэг. Харин бид хүний эрхийг ийм байдлаар л хангаж байна. Холливудын одод үйлчилдэггүй журам хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэтэрхий хатуу үйлчилдэг нь ардчилсан Монголд шударга явдал гэж үү.
Э.Сугар