“Дэлхийн эдийн засаг сэргэж эхэллээ. Гэлээ ч бидний өмнө сорилтууд үргэлжилсээр байна. Ялангуяа, дунд хугацаанд өөрчлөгдөхгүй” хэмээн Олон улсын валютын сангийн захирал Жон Липски хэллээ.
“Өмнөд Солонгост ирэх арваннэгдүгээр сард болох Их 20-ын сангийн сайд нар, Төвбанкны ерөнхийлөгч нарын уулзалтаар эдийн засгийн хямралд “Баяртай” гэж хэлэх гарцыг хайна” хэмээн тэрээр “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа дурдлаа.
Мэдээж бидэнд эрсдэл, сорилтууд бий. Гэхдээ төсөөлж буйгаас бага байх болов уу гэж хүлээж байгаагаа тэрээр хуваалцав. Жон Липскийн ярьснаар арваннэгдүгээр сард болох уулзалтаар Их 20 болон Төвбанкны ерөнхийлөгч нар нэгдсэн шинэ зорилтод хүрэх нь.
“Хөгжингүй улсуудын Засгийн газрууд зөвхөн квотыг өсгөх тухайд биш ерөнхий харилцаа холбоо, засаглалыг сайжруулахад анхаарал хандуулах болов уу. Ингэснээр тэд нэгдэж чадна” гэж Индонезийн Төвбанкны гүйцэтгэх захирал Хартади Сарвоно “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа дурджээ.
Азийн бүс нутагт эдийн засгийн өсөлт ажиглагдаж эхэлсэн тухай мэдээллийн дараа Өмнөд Солонгосын воны ханш мэдэгдэхүйц өсч эхэлснийг “Блүүмберг” дамжууллаа.
“Вон нь өнгөрсөн хугацаанд бодит үнэ цэнээсээ доогуур тооцогдон байсан. Өмнөх долоо хоногийн турш Азийн зах зээлийн томоохон валют гэдгээ баталлаа” хэмээн Олон улсын валютын сангаас мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногийн өсөлт нь хоёр сарын хугацаан дахь хамгийн өндөр төвшин юм. Малайзийн рингитийн ханш сүүлийн 13 жилийн хамгийн өндөр цэгт хүрсэн нь Төвбанкнаас нь хэрэгжүүлсэн зээлийн дэмжлэгийн бодлого болон хөрөнгө оруулалтыг илүү өсгөснийх хэмээн шинжээчид тайлбарлав.
“Зах зээлийн өнөөгийн байдал өөдөө байгаа учраас гэнэтийн өсөлт бий боллоо. Ази дахь хөрөнгө оруулалтын орчинд гэгээ татаж эхэлсэн нь зөвхөн гингит бус бусад валютын ханшийг өргөлөө” гэж Куала Лампурын Кенанга дахь Хөрөнгө оруулалтын банкны эдийн засагч Ван Сухайми Сайди хэллээ.
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын вонын ам.доллартай харьцах ханш 1,8 хувиар өсч, 1175 болсон байна. Манай улсад нэг вон 1,09 төгрөгтэй тэнцдэг бол нэг ам.доллар 1327 төгрөгийн ханштай байгаа. Сүүлийн 17 сарын турш төгрөгийн ханш тогтвортой байгаа хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн билээ.
Филиппиний песогийн ам.доллартай харьцах ханш 1,1 хувиар өсч, 44,70 болсон бол рингитийн ханш нэг хувиар өссөн байлаа. “Блүүмберг- JPMorgan”-аас эрхлэн тооцдог Азийн долларын индекс өнгөрсөн сарын 27-ноос хойш 0,3 хувиар өсчээ. Харин Ази Номхон далайн бүс нутгийн үнэт цаасны индекс 2,7 хувиар өсч, өнгөрсөн сарын 19- нөөс хойшхи хамгийн өндөр цэгт тулжээ. Ази дахь хамгийн их буюу 22 тэрбум ам.доллараас илүү хөрөнгө оруулалт Энэтхэг, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг улсад хийгдсэн байна.
“Өнөөгийн эдийн засгийн өөдрөг нөхцөл байдлаас харахад Азийн бүс нутгийн валютуудын ханш үргэлжлэн өсөхөөр байна” гэж Хонгконг дахь “Кредит агрикол” компанийн ахлах эдийн засагч Дариус Ковалзик хэлэв.
Өмнөд Солонгосын ДНБ эхний улирлаас зургадугаар сар хүртэлх хугацаанд 1,4 хувиар өссөн бөгөөд долдугаар сард энэ өсөлтийг 1,5 хувьтай байна гэж харьцуулан тооцож байв. Өнөөдөр ч воны ханш зах зээлд хангалттай үнэлүүлж чадахгүй байгааг тус байгууллага бас онцоллоо.
Гэлээ ч Төвбанкнаас нь бодлогын хүүг өсгөж мэдэхээр байгаа юм. “Блүүмберг”- ийн судалгаанд оролцсон 12 эдийн засагчийн долоогийнх нь тааварласнаар Өмнөд Солонгосын Төвбанкнаас энэхүү хүүг өсгөх нь. “Өмнөд Солонгосын зах зээл дэх мэдээлэл маш сайн байна. Тиймээс төлөв байдал өөдрөг юм” гэж Сөүл дэх Күкмин банкны үнэт цаасны дилер Ко Юн Жин хэлэв.
Ж.Цог