gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн II дайны сонирхолтой зэвсгээс

Дэлхийд
2010-01-22
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-01-22
Дэлхийн II дайны сонирхолтой зэвсгээс
Дэлхийн II дайны үеэр Германы удирдагч Адольф Гитлер болон түүний холбоотнууд Европ, Ази тивийг хяналтдаа авахын тулд баримталдаг үзэл, суртлаа дэлхий даяар түгээхийг оролдож байв. Бусад дайны адил 1939-1945 оны дайны явцад олон төрлийн зэвсэг бүтээж байлаа. Энэ үед бүтээсэн зарим нэг сонирхолтой зэвсгийг танилцуулъя.
       
Цахилгаан буу
Холын тусгалтай зэвсэг болох цахилгаан буу бүтээх санааг нацистууд анх олжээ. 19,1 метр урт сумаар галлах чадвартай энэ аварга буу минутын дотор 144 км зайд орших байг онох чадвартай байжээ.
    
Баримтад дурдсанаар, цахилгаан бууг их хэмжээний хохирол учруулах зэвсэг гэж бичсэн ч энэ зэвсэг практикт огт зохимжгүй байжээ. Учир нь хол зайд орших цэргийн бааз, хөлөг онгоц зэрэг жижиг байг онох боломжгүй, хот зэрэг том газруудыг устгах боломжтой байв. Энэ үед цэргийн ажиллагаанд бөмбөгдөгч нисэх онгоц аль хэдийнэ ашиглаж байсан учир цахилгаан бууны хэрэг гараагүй аж.
       
Голиаф танк сөнөөгч
Алсын удирдлагатай танк сөнөөгч төхөөрөмжийг Германы мэргэжилтнүүд бүтээсэн байна. Танк шиг хэлбэртэй энэ төхөөрөмж 122 см урт, 61 см өргөн бөгөөд 75 кг тэсрэх бодис нөөцөлдөг байв. Энэ бодис нь танк болон жижиг барилгыг устгах чадалтай байжээ. Удирдлагатай төхөөрөмжийг голчлон хуягт танкийн, байлдааны инженерийн анги нэгтгэл хэрэглэж байсан бөгөөд 1944 оны зургадугаар сарын 6-нд болсон Нормандын тулаанд хэрэглэж байв. Уг зэвсэг нь байлдааны явцад төдийлөн үр ашгаа өгөөгүйгээс гадна их бууны суманд их өртдөг байжээ.

Галт бөмбөлөг  
1944 онд Японы эзэн хааны арми тэсрэх төхөөрөг бүхий 9000 гаруй агаарын бөмбөлөг хөөргөжээ. Энэ бөмбөлгийг АНУ, Канадын хот болон газар тариалангийн талбайг бөмбөгдөхөөр ашиглаж байв. Бөмбөлгүүд дэлбэрч, гал түймэр тавих зорилготой байсан ч ердөө 1000 гаруй бөмбөлөг л байндаа тусчээ. Япончууд энэ зэвсгээрээ их хохирол учруулна хэмээн найдаж байсан ч бөмбөлгийн дэлбэрэлтэд зургаан хүн амь үрэгдсэн байна. Үр дүн өгөөгүй энэ зэвсгийг япончууд зургаан сар гаруй л хэрэглэжээ.

Төмөр замын буу  
Төмөр замын буу нь төмөр зам дээр суурилуулдаг их буу ажээ. XIX зууны эхээр энэ зэвсгийг анх хэрэглэж байсан ч 1930 онд зэвсэг үйлдвэрлэгч Крупп үйлдвэр боловсронгуй загвар гарган дэлхийн II дайны явцад ашиглаж байв. Байлдааны ажиллагаанд хэрэглэж байсан хамгийн том хоёр их бууг "Шверер Густав", "Дора" гэдэг байжээ. Энэ зэвсэг 1350 тонн жинтэй бөгөөд долоон тонн сум нь 37 км зайд тусдаг байна. "Густав" бууг америкчууд олзолж, сүйтгэсэн бол германчууд "Дора" их бууг дайсныхаа гарт алдахаас айн өөрсдөө устгажээ.
    
Том бэхлэлтийг устгах зорилгоор аварга том их буунуудыг бүтээсэн байна. Гэвч нисэх онгоцны тоо нэмэгдсэнээр энэ зэвсгийн ач холбогдол багасч мөн л хэрэггүй болжээ. Байлдаанд оролцогчид хямд өртөгтэй, үр дүнтэй гэдгээр нь бөмбөгдөгч нисэх онгоцыг илүүд үзэх болсноор төмөр замын буунуудыг хамгийн сүүлд дэлхийн II дайны үеэр хэрэглэжээ.
    
С.Отгонбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан