gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бач болсон ач

Улс төр
2007-09-28
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-09-28

       Үүргээ зээлдүүлэгч
Бидний хайр ондоо. Үр хүүхдээ хайрлах хайр маань өрнөдийнхөөс өөр. Их бага хайрладаг тухай хэлээгүй юм. Хайрлах логик нь зөрүүтэй. Өрнөдөд эцэг эхийнхээ үүргийг муу биелүүлж байгаа нь харагдвал аав ээж байх эрхийг хасна. Дүрэм зөрчсөн жолоочийн үнэмлэхийг хурааж машин барих эрхийг нь хасдаг шиг юм болно. Хуүхдийг нь улс хураан асрамжийн газарт өгөөд эцэг эх байх эрхийг нь хасчихна. Мэдээж эцэг эх болгодог эрхтэнтэй нь бол хариуцлага тооцдоггүй л дээ.

Манайд хүүхэд байх эрхийг нь хасдаггүй боловч тэдэнд үүрэг ногдуулдаг. “Тэд аав ээжийн ачийг хариулах"-ын тулд л хүн болж төржээ гэдэг нэгэн ойлголтыг хар нялхаасаа мэдэрдэг. Өөрийгөө болоод гэр бүлээ сайн сайхан авч явах чадвартай хүн болно гэхээсээ илүү эцэг эхээ жаргаах чадвартай нэгэн болж өсөхийг эрмэлзэнэ. Лам багш нь "Молон тойн эх дэгээн ач хариулагсан ану нэрт судар"-ыг ишлэн сургамжлах ба ардын дуу нь хажуугаас "Бөөрөнхий биеийг өсгөсөн ээжийнхээ ачийг яанам бэ" хэмээн аргадна. Бэлэн цэвэршүүлсэн Бонакью мэтийн ус байсаар атал "Шүүдрийн дуслаар цай чай чанаж өгвөл ээжийнхээ ганц шөнө өндийж хөхүүлсэн ачийг хариулж дөнгөхтэй үгүйтэй" хэмээн нэхэмжилнэ. Үнэн найдваргүй өр зээл.

Нэг газар эцэг эхчүүд хүүхдээ өөрийгөө аваад явчих хүн болгох гэж хичээнэ. Нөгөө газарт хүүхдийг эцэг эхээ аваад явчих асрагч болгохоор өсгөнө. Нүүдэлчид хүүхдэдээ хайр халамжаа зээлдүүлдэг ба түүнээ эргүүлж төлөх чадвартай болгохыг л эрмэлздэг. Яагаад? Бид муу хүн биш. Хүүхдэдээ бусад хар, цагаан арьстны нэгэн адил хайртай. Ер нь бол чоно бэлтрэгээ, тогоруу дэгдээхэйгээ хайрлаж, амь насаа дэнчинд тавин хамгаалдаглдаа. Бидний сэтгэл болоод зүрхний ховдол, булчин бусдынхтайгаа адил. Гагц бид нүүдэлчин юм аа.

Нүүдэлчин хүний өтөл нас хотынхоос өөр. Суурин газрын хөрөнгө чинээтэй хүмүүс өтөл насандаа асрамж, үйлчилгээ хөлслөн тааваараа амьдарч болдог. Орчин үед өндөр настнууд дэлхийгээр аялан залуу зандан насандаа үзээгүйгээ үзэж явах болж. Гэтэл нүүдэлчин хүнд үл хөдлөх хөрөнгө гэхээр юм байдаггүй. Хөдөлдөг хөрөнгө болох мал идээнийхээ араас үргэлж өөрөө хөдөлж хөөцөлдөж байж үр шимийг нь амсана. Өтөлж хөгшрөхийн цагт малынхаа хойноос хөөцөлдөж дийлэхгүй болно.

Энэ үед тал дүүрэн мал байгаад нэмэргүй. Чоно нохой, хулгайн идэш болоход хүрнэ. Хөгшин нүүдэлчин өөртөө төдийгүй, бусдадаа дарамт болно. Ядаж түүнийг ачиж нүүх гэж бөөн түвэг. Дээхнэ үед хөгширсөн нэгнээ алдаг байсныг домогт өгүүлнэ. Ач хүү нь өвөөгийнхөө аманд сүүл хийж байгаад баяр ёслолын байдалтай гударч гулгиулж хахааж нас баруулдаг байсан гэсэн. Үнэн байх аа. "Ам барих ач төрлөө" гэсэн үг одоо ч байдаг.

Ач хүү нь том болоод өвөөгийнхөө орчуулсан кинонд "ам барьж" дуу оруулна гэсэн үг биш байх. Сүүлдээ алахаа больжээ. Өтлөхдөө зүдрэх тавилангаас зайлж чадсангүй боловч гарц бодож олжээ. Зохих заавар журмын өсгөсөн нүүдэлчний хүү ийм хүнд үед эцэг эхээ өргөн асарч, малыг нь хумиж жаргаах учиртай. Нүүдэлчид хүүхэд төрөхөд "Удам залгагч, үндэс угсааг үргэлжлүүлэгч" гэхчилэн ёсорхохоосоо өмнө "Өтлөхийн цагт хөлийг минь хучих үртэй боллоо" хэмээн үнэн санаанаа баярладаг.

Он жил улиран монголчууд иргэншиж эхлээд машинаар нүүдэг болж, улмаар нүүхээ болин суурьшив. Роберт Бернсийн шүлэгт "Бодол санаа минь ууланд. Би өөрөө бэлд нь" гэж гардаг шиг "Бие хотод суувч бодол санаа нүүдэлчин хэвээр" байна. Ийм болохоор "Эцэг эх нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй" гэдэг ойлголтын өмнө "Үр хүүхэд нь эцэг эхээ асрахуйц хүн болон өсөх" гэдэг томъёолол оршсоор явна.

      Буддизмын амендмент
Бурхны шашныг дамжуулан авсан Төвдүүд маань бидний нэгэн адил нүүдэлчид байв. Хүүхэд дээрээ хийдэг менежмент манайхтай адил гэсэн үг. Будда бээр Гималайн ууланд түр саатаад тал нутагт морилохдоо зөөлнөөр хэлэхэд "эцэг эхийн аймаг"-аар баяжив. Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг тэгш хайрлах тухай үзэл санаа дав дээр эцэг эхийн ачийг тоо ёсоор хариулах заалт болон нарийсав. Бусдыг хялайн нүд үзүүрлэвэл хилэнц хурааж муу үр гарах тухай санаа "Эхийгээ нэг удаа хялайсан хүн тамд унах ба хялайсан нүднийхээ зовхиор дэгээнээс зүүгдэн шаналах"-аар журамласан шинэ зүйл анги болон цэгцлэгдэж Тамын зурагт номд орвой.

Ёс суртахуун амьдрал ахуйг журамладаг гэхээсээ амьдрал ахуй өөрөө моралиа тогтоодог юм хойно төвдүүд дундаа нэг авгайтай байдаг ёсоо ч “бурхан ингэж өгүүлэв” байдалтайгаар авч явдаг буйзаа. Эртний монголчууд бэлэвсэрсэн бэргэнээ эхнэр болгон авдаг байсан нь “авчихмаар авгай харагдвал зүгээр өнгөрдөггүй, чалх нь дэндсэн” зэргээс болоогүй, харин ч өнчин зээ дүү, бэлэвсэн бэргэн нараа гэр бүлдээ багтааж, асрамжлан явах үүргээс үүдэлтэй л болов уу гэж бодогдуулдаг. Төвдүүдийн "дундын эхнэр" ч гэсэн цөөн юмыг хүртэхийн хэрээр хуваахаас өөр замгүй болсных л байлгүй дээ. Шарын шашин иймэрхүү "төсвийн тодотгол"-тойгоо л Монголд орж иржээ. Халхын сайхан хүүхнүүд мундахгүй тул харин дундын авгай энэ тэр авдаг ёс дэлгэрсэнгүй.

Үнэн хэрэгтээ Буддизм эцэг эхийн талаар арай л ондоо юм хэлдэг. Тэнд аав ээжийг оруулаад хорвоогийн хамаг амьтныг хайрлах ба туслах нь хүний үүрэг гэж сургадаг л даа. Гэхдээ бусдыг авран туслахын тулд чи өөрөө гэгээрсэн байх ёстой. Гэгээрээгүй байж бусдыг аврах гэж оролдвол хор болно. Үлгэрлэвэл мэс засал хийх эмч заавал сургууль ном үзэж, энэ талын мэргэжил эзэмших ёстой.

Ингээгүй байж өвчтөний мухар олгойд мэс засал хийнэ гэвэл өрдөөл хүн хутгалсан гэмт хэрэг болно гэсэн үг. Иймд хүн гэгээрэлд хүрэхийн тулд өөрийг нь орчлонгийн мунхагт, ердийн орчинд хүлж баглаж буй хэд хэдэн уяанаас мултрах ёстой юм байна. Хэнч чамд өмчилж өгөөгүй байгалийн уул усыг миний нутаг энэ тэр гэж уягдах хүлээснээс эхлээд хэзээ нэг цагт хэн хэнээ орхиод үхэл рүү явахаа мэдэхгүй ээнэгшсэн ураг садны уяаг таслан одох тухай Будда зөвлөжээ.

Тогмор Ложин сударт өгүүлэхдээ "Хаа газар байлаа ч гэсэн хамаатан сүлбээтний хэлхээс уяаг таслах шаардлагатай...ийм уялдаагаа таслах санааг эцэг эх тэргүүтэндээ өчвөл гайхаж сонжих нь ч гайгүй хэрэг, зүхэл зандрал, гомдол гонсойлт юу ч тулгарч мэднэ. Гэлээ ч чин зоригоо шантлах хэрэггүй. Урьд өмнө Бурхан багшаас өгсүүлээд номын мөрөөр замнагч бүгд амраг садныхаа нүдэнд нулимс мэлмэрүүлэн орхиж явсны учир зүй их ээ" хэмээн зөвлөжээ.

Энэ мөрийг НЭПКО Паблишинг хэвлэлийн газраас гаргаж буй "Агнистын гэгээ" цувралын эхний ботийн 60 дугаар талаас авлаа л даа. Гэхдээ энэ бүхнийг Нутгийн зөвлөлийн хаалгыг тас саван гараад дахиж хандив өгөхөө болих, аав ээжтэйгээ тангараг тасран нударга зөрүүлээд гарах мэтээр үгчлэн ойлгож болохгүй юм байна. Ээж аавдаа цайны сүү залгуулах төдийгөөр туслах биш тэднийг зовлонгоос аврах үүрэгтэй.

Харин тэднээ аврахын тулд өөрөө эхлээд аврагчийн зиндаанд хүр гэсэн санаа. Шаварт унасан хоёр хүн нэг нь нөгөөгөө татаж чаддаггүй. Иймд шавраас нэг нь түрүүлж гарах ёстой. Нэг нь юу байх вэ, чи түрүүлж rap. Гарах мөчид ганцхан өөрийгөө л бод. Нөгөөхөө чирсээр хамтдаа гарах гэж дэмий оролдвол хоёулаа тэндээ живнэ. Ингэх нь давхар харамсалтай. Иймд өөрийгөө эхлээд гарга. Дараа нь нөгөөхөө татвал давхар давхар аврал. Логик нь иймэрхүү.

      Үндэсний удирдагч ба өрийн сүлжээ
Гол юмнаасаа холуур баахан явав аа даа. Хэний хүүхэд яачихаад, эцэг эх ачтай ч юм шиг ачгүй ч юм шиг яриад унав гэж бодов уу? Бүх юм Ерөнхийлөгчийн захианаас эхтэй. Хөөрхий одоо үйлээ үзэж байгаа Хүрэлсүх гишүүн улсынхаа Ерөнхийлөгчтэй муудалцаад захиа бичив дээ. Ерөнхийлөгч хүний захиа аваад нам дардаггүй хүний хувьд хариуг нь Тамгын газраараа бичүүлсэн.

Тамгатай, тамганыхаа ойролцоо газартай хүн боломжоо ашигласанд буруу юу байхав. Тамга тэмдэгтэй тэрхүү хариунд "Ерөнхийлөгч Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг хар залуугаас нь бүх шатанд дэмжиж энэ зэрэгт хүрэхэд нь гол тусалсан хүн...Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр...тусыг усаар, ачийг бачаар хариулж болохгүй гэдгийг сануулж байна" (Өдрийн сонин. №181. 2007) гэхчилэн өгүүлжээ. Олон түмэн мааньч Ерөнхийлөгчөө дэмжих маягтай "дарга болгосон хүнийхээ өөдөөс цор цор гэдэг хүн муутай залуу юм" гэх аястай. Тиймээ, бид өрийн сүлжээнд амьдардаг ард түмэн.

Хийсэн эцгийн, хийлгүүлсэн эхийнхийг түрүүнд ярьсан. Төсвөөс цалин аваад хичээл заасан багшид эрдмийн өртэй өснө. Ажил үүргийнхээ дагуу олгой авсан эмчид амьдралын өртэй үлдэнэ. Хүн хэрэгтэй учраас л ажилд авсан даргад амьдаараа өртэй, 300 төгрөгийг минь аваад микртээ чихсэн жолоочид хөл дүүжлүүлсний өртэй. Төрийн өмнө боловсон хүчин бэлтгэх үүрэг хүлээсэн албатын өмнө тушаал хүлээсэндээ өртэй.

Энэ логикоор хөөвөл улсаас цалин авч байгаа бүх хүн төсвийн захирагчдаа өртэй. Өртэй бас дахин өртэй, Зөвлөлтөд төлөх байсан өрөөс илүү өртэй. Төлөх нь бүү хэл тодорхойлох ямар ч боломжгүй өр. Ийм найдваргүй өр ямар ч дампуу банкны түүхэнд үгүй. Ерөөсөө ч төлөгдөхөд бус нэхэгдэхэд зориулагдсан өр л дөө. Тиймээс банкны өр барагдуулах алба байдаг боловч хүний ач барагдуулах хороо байгуулагддаггүй билээ.

Өрийн сүлжээний анхны эхлэл нь мөнөөх нүүдэлчин ардуудын "Эцэг эх дэгээн ач хариулагсан ану нэрт судар"-аас үүдэлтэй. Сайн үйлсийн ачийг мартахгүй санадаг хүн төрөлхтний агуу мораль хээр талд засварлагдаж "сайн үйлсийн хариуг тоо ёсоор нь эзэнд нь, гуйвуулгаар бус бэлнээр тооцон төлөх журам" болон хувирсны үр.

      Ач ачаараа илрэх цаг
Буддын сургасан үйлийн үр гэдэг нь бусдад тусалбал тусыг нь хүртэх тухай сургаал. Угаасаа сайн үр дүн гарна гэсэн итгэлгүйгээр сайхан үйлс бүтээх аргагүй. Иймээс бусдад тусалсны ач үр заавал гарна. Бүдүүвч байдлаар томъёолоход "Сайн үйл хийгээд түүнээс боловсрох сайхан үрийг хүртэн жаргаарай л" гэж Будда хэлсэн юм шүү дээ. Гэтэл сайн үйлийнхээ хариуг заавал ч үгүй туслуулсан объектоосоо нэхэж авна гэвэл төөрөгдөл болоод явчихна. Гуйлгачинд хоол өгсний буяныг одоо энэ төрөлдөө тэр гуйлгачнаасаа хүртэнэ гэж зүтгэвэл юм олж долоох болов уу? Учир иймд хүний энэ болоод өмнөх төрлүүдийн сайн ба муу үйлийн үр өөр өөр зүгээс өөр өөр цагт боловсорч ирдэг гэнэ.

Бид бүхний хамгийн том төөрөгдөл нь хүнд тус болчихоод хариуг нь тэр хүнээсээ нэхэмжлэн боддог явдал гэдэг. Хүнд туслах нь чиний бизнес. Хариуд нь тэр хүн хэрхэх бол "non your business" ажээ. Бид үйлийн үр өөр газраас боловсорч ирээд байгааг анзаардаггүй юм байна. Туниагүй Доржийн толгойг хагалчихаад бардамхан сууж байтал мундаг Батаа орж ирээд толгой цоолчиход "энэ юуны учир вэ" хэмээн гайхаад суудаг гэсэн үг юм уу даа. Ухаандаа манай Ерөнхийлөгч олон сайхан залуусыг дарга болгож сайн үйл хийжээ.

Үйлийн үр дороо л боловсроод өөрөө Монгол Улсын хамгийн том дарга болж. Тэгсэн атлаа ганц муу Хүрэлсүх рүү нэхэмжлэх шидээд суугаа юм биш үү? Мэс заслын эмч хүн нэгэн сантехникчийн мухар олгойг авчээ. Дараа нь "Одоо чи миний олгойг наад усны түрбаа засдаг юмаараа аваад ачийг минь хариулж аль" гэвэл сайн үр гарахсан билүү? Нийгэм даяар буй "ач нэхэмжлэх" энэ өвчний гарал нь гэр бүлд байгаа. Орчин үеийн олон олон боловсон айл ертөнцийн жишгээр яваа нь мэдээж. Юуны өмнө бид шинэ үеэ хүүхэд багачуудынхаа "өрийг тэглэх"-ээс эхлэх ёстой болно. Манай шинэ үеийнхэн эцэг эхдээ хайртай боловч хамгийн том үүрэг бол өөрөө сайн сайхан амьдрах явдал гэж ухааран өсөх ёстой. Эцэг эхдээ өртэй гэж бодож өссөн хүн цаашдаа даргадаа, багшдаа өртэй гэж итгэж бойжно. Энэ хэрээрээ тусалсан, дэмнэсэн хүн болгоноосоо өр нэхэмжилнэ.

Өрөөс чөлөөлөгдсөн шинэ үеийнхэн нь л бусдыгаа авлагаас чөлөөлсөн зүтгэлтэн болж бойжно. Манайхан хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүүхдээ дураар нь тавих хоёрыг хольж хутгаад байдаг зовлонтой. Дээр нь "эрх" гэдэг үгэн дээр дагавар залгаадахлаар "эрхлүүлэх" болон гуйвчихаж байгаа юм чинь. Хэцүү байсан ч гэлээ гэр бүлдээ, сэтгэл зүрхэндээ хийх энэ хувьсгал улс үндэстний шинэ улирлын хавар нь болно. 

Манайхан нүүдэлчин байхаа улам бүр больж байна. Өтлөхийн цагт үр хүүхдээрээасрамжлуулах мэдээж сайхаан. Харин хүүхдийнхээ гарыг харахгүй, тэдэндээ дарамт болохгүй, жавхаатаи өтлөх нь жинхэнэ мөрөөдөл билээ. Ийм боломж сайн үйл хийсний үрээр л бүрдэхээс бус ойр холын амьтныг дарамталж ач нэхсэнээр үүдэхгүй хэмээн Будда сургажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан