Монгол Улс эрх чөлөөт, ардчилсан орон мөнөөсөө мөн. Гэхдээ хэн болох, юу хийдэг нь тодорхойгүй гадаад нөхөр ирээд дур зоргоороо авирлаж, юу хүссэнээ хийдэг газар нь яавч биш. Дагаж мөрддөг өөрийн гэсэн хууль тогтоомж, дүрэм журамтай, түүнийг нь хэрэгжүүлдэг төрийн байгууллагатай. Бас ч үгүй тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд нэгэн зууныг элээж буй улс.
Гэвч үүнийг “харь хэлт” зарим нөхдүүд огт ойлгохгүй байгаа бололтой. Тиймдээ ч тэд манай улсын эгэл жирийн иргэдээс нь эхлээд хууль, хяналтын байгууллагыг ч үл ойшоож байгаа юм.
Одоо бүр Хуульзүй, дотоод хэргийн сайдын гаргасан тушаал руу “нулимж” сууна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн сарын 20-нд гадаадын 20 орчим иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай тушаал гаргажээ.
Уг тушаалд Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 30.1.1, 30.1.3 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 79 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг МУ-аас албадан гаргах журам”, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын саналыг тус тус үндэслэн дээрх иргэдийг 2010 оны наймдугаар сарын 25-ны дотор МУ-аас албадан гаргасугай. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг ГИХАЭГ-ын дарга Д.Мөрөн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн, ЦЕГ-ын дарга Д.Сандагдорж нарт даалгасугай. Мөн дээрх иргэдийг албадан гаргасан өдрөөс эхлэн виз олгохгүй байхыг ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягт, МУ-д оруулахгүй байх арга хэмжээ авахыг ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэнд тус тус үүрэг болгосугай гэжээ.
Их л олон том дарга нарт үүрэг болгосон сүрдмээр уг тушаал үнэндээ хүндрэлтэй хэрэгжиж байгааг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Хууль тогтоомж зөрчсөнийхөө хариуд манай улсаас гарах ёстой болсон нөхдүүд Монголын төр миний эрхийг зөрчөөд байна гээд шүүхэд өгчихдөг “моод” энэ удаа ч давтагдаж байна.
Энд ганцхан жишээ дурьдья. Солонгосын иргэн Кан Ён Сүн гэгч эмэгтэй 18 жилийн өмнөөс манай улсад амьдрах болсон байна. Тэрбээр энэ хугацаанд ширээний теннисний Монгол, солонгосын хамтарсан клуб байгуулна хэмээн спортын чиглэлээр Чингэлтэй дүүргийн X хороонд байрлах обьектодүйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан ч өөр төрлийн үйл ажиллагаа явуулж МУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн нь илэрсэн байна.
Тодруулж хэлбэл, Христийн шашныг түгээн дэлгэрүүлэх цуглаан зохион байгуулдаг байсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогджээ. Энэ талаар МУ-ын Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 10.6-д “Гадаадын иргэн визний хугацаа хэтрүүлэх эсвэл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн цагаан дээр хараар бичигдсэн байна.
Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. Тэр ч утгаараа МУ-ын хууль тогтоомжийг Кан Ён Сүн, ер нь өөр хэн байсан гэсэн бүгд дагаж мөрдөх ёстой. Гэвч Ка Ён Сун МУ-ын хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Холбогдох газраас түүнд МУ-аас албадан гаргах тухай асуудлыг танилцуулахад тэрбээр ихэд бухимдаж, Монголын төр миний эрхийг зөрчлөө хэмээн мэдээлэл хийж, эцэст нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд энэ тухай гомдол гаргасан байна.
Тэрбээр “Би Монголд амьдраад 20 орчим жил болж байна. Энэ хугацаандаа ширээний теннисний клуб байгуулж, олон тамирчдыг орон нутаг, олон улсын тэмцээнд амжилттай оролцуулсан. Гэтэл намайг улсаасаа хөөлөө” гээд л сонссон хүн уярахгүй байхын аргагүй мэдээлэл хийж хэвлэлийн баатар болсныг уншигчид мартаагүй байх.
Мөн энэ хэргийн талаар тухайн үед түүний өмгөөлөгч С.Сүрэнжав “Кан Ён Сүнийг сүмд очдог гэсэн үндэслэлээр албадан гаргахаар болсон нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгдэж байв. Хэрвээ энэ үнэн байсан бол манай улс хүний эрхийг дээд зэргээр зөрчигч орон болж хувирах байлаа. Мэдээж үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүн бүр шашин шүтэх эрхтэй. Гэвч бодит байдал дээр арай өөр дүр зураг харагдаад байгаа юм.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан ГИХАЭГ-т өнгөрсөн сарын 26-нд уг асуудлаар албан бичиг илгээжээ. Үүнд “Мөнхийн амьдрал” шашны байгууллага нь НИТХТ-ийн 1998 оны долдугаар сарын 1-ний өдрийн 55 дугаар тогтоолоор байгуулагдаж, тэргүүнээр нь БНСУ-ын иргэн Кан Ён Сүн бүртгэгдсэн байна. “Мөнхийн амьдрал” шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөр дуусгавар болсон бөгөөд сунгуулах тухай асуудлаар манайд албан ёсоор хандаагүй болно гэжээ.
Тэгэхээр зөвшөөрөл аваагүй хэрнээ өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөөр байна гэсэн үг. Үүнийг нь өнгөрсөн долдугаар сарын 28-нд гаргасан тодорхойлолт, цуглааны итгэгчдийн гарын үсэгтэй дээрх баримтаас харж болно. Үүнээс гадна 2009 оны аравдугаар сарын 5-нд Нам Су Хвюн гэгч “Korean car” авто засварын төвийн хөрөнгө оруулагч гэж орж ирсэн ч мөн л шашны үйл ажиллагаа явуулж байгааг тогтоожээ. Түүнийг мөн л албадан гаргахаар болоод байна.
Солонгосны ЭСЯ иргэнийхээ төлөө ингэж ажилладаг юм байна
Солонгосын иргэн Кан Ён Сүнийг МУ-аас албадан гаргахаар болсонтой холбоотойгоор Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт тус улсын ЭСЯ-наас хүн ирж уулзжээ. Тэд Кан Ён Сүнийг Монгол Улсад хэсэг хугацаанд үлдээх хүсэлт тавьсан ч манай талаас хүлээж аваагүй аж. Кан Ён Сүн манай улсад олон жил амьдарсан тус улсын жирийн нэг иргэн. Гэтэл тус ЭСЯ иргэндээ ямар их анхаарал хандуулж ажиллаж байгааг зөвхөн энэ жишээнээс харж болно.
Г.Долгорсүрэн http://www.niigmiintoli.mn/