Ирээдүйн их аварга гэгдэж байгаа Хакухогийн сүйт бүсгүй саяхан охинтой болсныг монголчууд тийм ч таатай хүлээж авсангүй. Учир нь ихэнх дэмжигч түүнийг япон бүсгүйтэй гэрлэх болсныг таагүй хүлээж авсантай холбоотой биз. Тэгвэл Хакухогийн гэргий болохоор нэгэнт шийдсэн Саёко Увада бүсгүйн талаар тааламжтай мэдээ хүргэе.
Тэрэлжид “Гүнжийн сүм” хэмээх нэгэн түүхийн дурсгалт газар байдгийг бид мэднэ. Домогт өгүүлснээр бол Манжийн хааны монгол ноёнд бэлэглэсэн хатан нь нөхрийгөө даган Монгол нутагт амьдарч байгаад таалал төгсөх үедээ “Би нэгэнт монгол хүний эхнэр болсон тул намайг Монгол нутагт минь оршуулаарай. Энд би амгалан тайван амьдрал, цэвэр тунгалаг агаарт бөмбөрч байсан юм” хэмээн захидаг тухай гардаг.
Энэ мэт Монголын хаад болоод язгууртнуудтай гэрлэсэн харь газрын бүсгүйчүүл тал нутгийн хөрсөнд сайн дураараа үүрд нойрссон тухай домог үлгэр бишгүй л байдаг. Тэгвэл хатагтай Саёко Увада Монголын хүчирхэг нэгэн хөвгүүнтэй хайр сэтгэлээр хувь заяагаа холбохоор нэгэнт шийдсэн тул алсдаа Монгол оронд амьдарна гэдэг зорилго өвөртлөн, Монголын иргэн болохоор шийдсэн тухайгаа саяхан Японы хэвлэлүүдээр зарлажээ. Саяко хичээнгүй оролдлогоор монгол хэлийг бие даан сурсан бөгөөд одоо монгол хэлээр чөлөөтэй ярьдаг болсон гэнэ.
Цаашдаа ч улам шамдан суралцаж, төрөлх хэл шигээ эзэмшихийг зорьж байгаа аж. Мөн хуримынхаа өмнө монгол ёс заншлыг сайн мэдэж авахын тулд хичээн судалж, бас монгол хоолыг маш сайн хийдэг болсон байна. Түүний гарын хоол болох гурилтай шөл, цуйван, бууз, хуушуурыг идэх гэж манай сумочид тэднийд зочлох дуртай болсон сурагтай. Тэд хуримаа Япон, Монгол хоёр талд ёс төртэй хийхээр зэхэж байгаа тул Хакухо энэ зун эхнэртэйгээ эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Хакухогийн хадам аав, ээж ч Монголд элэгтэй байдгаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Хакухогийн сүйт бүсгүйн аав Вада Томоёши нь Япондоо нэлээд нэр хүндтэй бизнесмен гэдгийг бид хэдийнэ мэдсэн. Япон даяар сүлжээтэй өндөр настны асрамжийн газар, хүмүүнлэгийн чиглэлийн олон улсын томоохон төрийн бус байгууллагыг толгойлдог тэр хүн Ошима, Миягино зэрэг сумо бөхийн томоохон дэвжээг ивээн тэтгэдэг гэнэ.
Харин Вада Томоёши гуайн эхнэр нь өөрийгөө Монгол уг гаралтай хүн гэж бахархаж явдаг гэсэн. Япон бүсгүйтэй сүй тавьсан тухайгаа гэнэт зарлаж, нутаг нэгтнүүдээ төдийгүй, ээж ааваа ч цочролд оруулж дөнгөсөн Хакухогийн хийсэн сонголт япончуудад тун ч их таалагдаж байгаа аж. Тиймээс саяхан төрсөн бяцхан охиныг Япон даяар гүнж мэт хүндэтгэж, хэвлэлүүд ч цаг үргэлж анхаарал тавьж байгаа хэмээн япон нэгэн анд минь сонирхуулан ярьсан юм.