Хичээлийн шинэ жил эхэллээ. Гэтэл зарим сургууль дотуур байрандаа оюутнуудаа хүлээж аваагүй л байна.
Тухайлбал, улсын томоохон сургуулиудын нэг МУИС дотуур байранд орох оюутнуудаа өнөөдрөөс эхэлж бүртгэх гэнэ.
Хэдийгээр дотуур байранд орох оюутнуудын нэрсийг сургууль дээр хүлээн авсан ч есдүгээр сарын нэгнээс эхлэн хоёр өдөр бүртгээд гуравны өдөртөө багтааж оюутнуудаа байранд нь оруулаад жигдрүүлэх гэнэ.
Харин ийнхүү оройтож бүртгэж, хичээл эхэлсэн хойно байранд нь оруулж байгаад эцэг эх, оюутнууд шүүмжлэлтэй хандаж байна.
Энэ талаар Булган аймгийн иргэн Ж.Баярсайхан "Манай хүүхэд энэ жил нэгдүгээр курсэд элсэж байгаа. Нэгдүгээр курс болохоор ямар ч байсан дотуур байранд орох л юм шиг байна. Гэхдээ элсэлтээ аль эртнээс явуулчихаад хичээл орох тулчихсан байхад байрандаа бүртгээгүй байгаа нь хүндрэлтэй байна. Бидэн шиг хөдөөний хүмүүс олон хоног айлаар явах хэцүү юм. Охиноо байранд нь хурдан оруулчихвал нутаг буцах гээд байдаг. Дотуур байранд урьд нь амьдарч байсан оюутнууд есдүгээр сарын 10 хүртэл ордоггүй юм гэцгээж байна лээ" гэсэн юм.
Оюутнуудыг дотуур байранд оройтож оруулж буй учрыг МУИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байрны зохион байгуулагч Р.Сүхбаатараас тодрууллаа.
-Оюутнуудыг хичээл эхэлсэн хойно бүртгэж байранд нь оруулж байгаа юм байна. Юунаас болж эрт оруулсангүй вэ. Яг хэдийд оюутнуудаа байранд нь оруулах бол?
-Манай байрны засвар арай дуусаагүй байна. Үүнийг хоёр хоногийн дотор дуусгачихна. Сургууль дээр оюутнуудын нэрс оччихсон байгаа. Одоо түүнийг оюутны зөвлөлтэйгээ ярилцаж оруулах оюутнуудын тоог гаргаж байна. Тэгээд есдүгээр сарын 1-2-ны хооронд бүртгээд 3-н гэхэд оруулчих байх аа.
-Засварыг хэдийд эхэлсэн бэ. Засварын ажил дуусаагүйгээс болж оройтсон гэж үзэх үү?
-Манайх эхлээд сургуулийн байруудаа засчихаад дараа нь дотуур байраа засаж эхэлсэн. Засварын ажил наймдугаар сарын 19-нөөс эхлээд одоо дуусах гэж байна. Өнгөрсөн жил манайх нэгдүгээр давхраа засаж байсан. Энэ жил хоёр, гуравдугаар давхрыг бүрэн засаж, сантехникийн засварыг ч хийсэн байгаа.
-Танайх энэ жил хэдэн оюутан авах вэ. Ямар журмаар оруулдаг вэ?
-Манай нэгдүгээр байр 200 хүүхдийн хүчин чадалтай. Дөрвөн ортой 50 өрөө байдаг. Гэхдээ илүү олон оюутан оруулахын тулд өрөө бүрт нэг ор нэмж жил бүр 250 оюутан авдаг. Энэ жил ч гэсэн 250-ыг авна. Эхлээд бүх нэгдүгээр курсийн оюутнуудыг оруулж, үлдсэнд нь хоёр, гурав гээд бусад курсээс оруулдаг. Бас сургуулийнхаа хагас, бүтэн өнчин гээд нийгмийн асуудлыг нь харгалзаж үзээд оруулдаг. Өнгөрсөн жил үүнийг харгалзаж үзээд дөрөвдүгээр курсийн таван хүүхдийг оруулж байсан.
-Төлбөр нь хэд вэ. Өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү?
-Өнгөрсөн жил 180 мянган төгрөг байсан. Энэ жил 200 мянган төгрөг болсон байгаа. Дотуур байрыг засаж байгаатай холбогдуулаад бага хэмжээгээр нэмсэн. Гэхдээ энэ нь тийм ч өндөр үнэ биш ээ.
МУИС АМЬ ДААТГАЛГҮЙ ОЮУТНУУДЫГ ДОТУУР БАЙРАНД ОРУУЛАХГҮЙ
МУИС-ийн дотуур байранд орохыг хүсэгч оюутнууд иргэний үнэмлэх, шинээр элсэгч бол томилолтын хуудсыг нотариатаар баталгаажуулсан байх, хуучин оюутнууд нь сургуулийн үнэмлэх, байрны төлбөрийн баримт, хоёр хувь цээж зураг зэргийг бүрдүүлсэн байх ёстой аж.
Мөн үүнээс гадна МУИС-ийн оюутны конгрессоос санаачилж байгаа оюутны амь даатгалд хамрагдсан хуудас заавал байх ёстой гэнэ. Уг нь бол аливаа даатгалд сайн дураараа хамрагдах ёстой байтал дотуур байранд орохыг хүссэн оюутнуудыг далимдуулж, бизнес хийж байна гэж зарим эцэг эх дургүйцэж байсан. Гэхдээ даатгалд хамрагдахгүй бол дотуур байрандаа орж чадахгүй юм чинь өгөхөөс өөр аргагүй гэсэн хүмүүс ч байсан юм.
Энэ талаар МУИС-ийн оюутны хоёрдугаар дотуур байрны зөвлөлийн дарга Г.Түвшинбаяр "Оюутнуудын хувьд өвдөх, осол гэмтэлд орох магадлал өндөр байдаг тул энэхүү даатгалд хамруулж байгаа. Харин дотуур байрны оюутнууд энэ даатгалд хамрагдчихвал өвдсөн үед нь тодорхой хэмжээний мөнгө олгоно. Энэ нь гэрээсээ хол, мөнгө хэрэгтэй байдаг оюутнуудад хэрэгтэй зүйл учраас дотуур байрны оюутнууд заавал хамрагдах ёстой гэж оюутны конгрессоос тайлбарласан. Өнгөрсөн жил манай байранд гэхэд хоёр, гурван хүүхэд бэртэж байсан. Тэгэхээр энэ даатгал хэрэгтэй байх гэж бодож байна" гэлээ. Тус даатгалд 3500 төгрөгөөр хамрагдах аж.
МУБИС БҮРТГЭЖ Ч ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
Улсын сургуулийн оюутнуудын ихэнх нь хөдөө орон нутгийнх байдаг. Тэр ч утгаараа дотуур байрны эрэлт ихтэй байдаг. Гэтэл хөдөө орон нутгийн оюутан ихтэйд тооцогддог МУБИС одоог хүртэл дотуур байрныхаа асуудлыг шийдээгүй байна.
Элсэлтээ наймдугаар сарын 25-наас эхэлж авсан ч, хичээлийн байрны засвар дуусаагүйтэй холбоотойгоор хичээлийн шинэ жилийн нээлт хийх нь ч тодорхойгүй байна. Мөн дотуур байрны засвар нь ч дуусаагүй байгаа аж.
Таван дотуур байртай тус сургууль хичээл орж жигдэрсний дараагаас оюутнуудаа дотуур байранд оруулах аж.
Харин төлбөрийн хувьд өнгөрсөн жил 164 мянган төгрөг байсан бол энэ жил 13 хувиар нэмэгдээд 184 мянга болжээ.
Бусад улсын сургуулиудтай адил шинэ элсэгчдээ юуны түрүүнд оруулж, үлдсэн тоонд нь хоёр, гуравдугаар курсийн оюутнуудаас оруулдаг гэнэ. Гэхдээ дотуур байр өөрийнх нь оюутнуудад хаанаа ч хүрэлцдэггүй мөртлөө гадны буюу Улаанбаатар их сургуулийн оюутнуудаас гэрээгээр оруулдаг гэдгийг оюутнууд нь хэлж байсан юм.
Харин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хувьд оюутны хоёр дотуур байртай. Үүнээс нэгдүгээр байрандаа өөрсдийн оюутнуудыг авч, хоёрдугаар байрны илүү гарсан тоонд нь гадаадын болон өөр сургуулийн оюутнуудыг байлгадаг байна.
Төлбөрийн хувьд өнгөрсөн жил 240 мянган төгрөг байсан бол энэ жил 270 мянга болж нэмэгдсэн байна. Тус сургуулийн хувьд хөдөө орон нутгийн оюутнууд багатай тул дотуур байр хангалттай
хүрэлцээтэй байдаг аж. Тиймээс үлдсэн тоондоо өөр сургуулийн оюутнуудыг авдаг байна.
Дотуур байрны бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлсэн ч тус сургуулийн оюутнууд есдүгээр сарын 10-ны дотор байрандаа орж жигдэрдэг гэнэ. Гэхдээ бусад сургуулийн оюутнууд яаралтай байрандаа орох хүсэлтэй байдгийг харгалзаж энэ жил эрт бүртгэж, хичээлийн жилийн эхний өдрүүдэд үйл ажиллагаа жигдрүүлэхээр болсон байна.
Хувийн сургуулиудын төлбөр нь улсын сургуулиас арай өндөр байгаа аж. Тухайлбал, Этүгэн дээд сургуулийн дотуур байрны төлбөр 320 мянган төгрөг гэнэ. 50 оюутны хүчин чадалтай Этүгэн дээд сургууль дотуур байранд орох оюутнуудыг бүртгэж, байранд нь бүрэн оруулаад байгаа аж. Харин үлдсэн оюутнуудаа гэрээтэй сургуулиудын илүү дотуур байранд оруулдаг байна.
ОЮУТНУУД ОРЖ ИРСЭН СУРГААР ХӨЛСНИЙ БАЙРНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ
Дотуур байранд орж чадаагүй төгсөх курсийн оюутнууд ихэвчлэн хөлсний байр түрээсэлдэг. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэх энэ өдрүүдэд хөлсний байрны үнэ улам нэмэгджээ.
Энэ талаар оюутнууд хэлэхдээ "Хичээл эхлэх дөхсөн чинь нэг өрөө байрны үнэ нэмэгдчихсэн байна лээ. Ер нь байрны үнэ наймдугаар сараас эхлээд л өсч эхэлдэг. Жирийн үед 150-180 мянган төгрөг байсан нэг өрөө байрнууд одоо бол 200 мянгад хүрсэн. Харин хоёр өрөө байр 230-250 мянга байдаг бол өсөөд 250-300 мянга болсон байна лээ" гэсэн юм.
Төгсөх курсийн оюутнууд ажил хийгээд өөрсдийгөө болгочихдог болохоор сургуулийн дотуур байранд оруулахгүй гэсэн зарчимтай. Гэтэл оюутнууд цагийн ажил хийж олсон хэдээ хөлсний байранд л өгдөг гэнэ.
М.Ариунсувд http://www.niigmiintoli.mn/