Өнөөдөр ижил олон нөхөддөө, эрдэмт мэргэн багш нартайгаа учран золгохоор оюуны их өргөө болсон сургуулийн зүг яаран гүйх бяцхан үрсийн баярын өдөр.
Дүрэмт хувцсаар ижилдэн гоёсон сурагчдын хөөр баяр халгисан энэ л өдөр манай сурвалжлах хэсэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар дунд сургуулийг зорилоо.
Дарь эхийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус сургууль нийт 1900 сурагчтай бөгөөд энэ жил 220 орчим бяцхан сурагч эрдмийн босгыг алхаж байгаа юм байна.
Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа Мобиком корпорацийн санаачлагаар Баянзүрх дүүргийн 19 сургуульд хэрэгжүүлж буй “Моби тэмүүлэл” хөтөлбөрийн “Цахим сургалт” төслийн нээлтийн ёслол болсноороо онцлогтой боллоо.
Уг ёслолын ажиллагаанд тус сургуулийн захирал С.Мөнхнасан, БЗД-ийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал, Мобиком корпорацийн Маркетинг, Олон нийттэй харилцах албаны захирал Г.Баатаржав нар оролцсон юм.
“Цахим сургалт” төслийн хүрээнд Мобиком корпорациас цахим мэдээллийн санг бий болгоход нь зориулж тус сургуульд “Багш хөгжлийн танхим”-ыг байгуулсан байна.
Энэхүү кабинет байгуулагдсанаар тус сургууль багш, сурагч, сургалтын нэгдсэн мэдээллийн сан бүхий өөрсдийн портал веб хуудастай болж, өндөр хурдны интернэт, компьютер, дотоод сүлжээтэй болох зэрэг олон давуу талыг эдэлнэ хэмээн Мобиком корпорацийн Маркетинг олон нийттэй харилцах албаны менежер З.Мөнхсүлд ярьсан юм.
Багш нарын хувьд шинэ хичээлийн жилд сургалтандаа мэдээллийн технологийн шинэчлэлийг ашиглан онлайнаар хичээл заах, сурагчид болон эцэг, эхчүүдтэй шууд харьцах боломжтой болж байгаа явдалд талархаж байгаагаа мөн энэ үеэр илэрхийлж байлаа.