Үндэсний портал GoGo.mn Электрон ном булангаараа Та бүхэндээ дотоод, гадаадын уран бүтээлчдийн сонгодог болон орчин үеийн ном, зохиолуудыг уншигч Та бүхэндээ хүргэсээр байгаа билээ.
Энэ удаад төрийн хошой шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн Донровын Намдагийн ном, зохиолыг электрон хэлбэрээр унших боломжийг Та бүхэндээ олгож байна.
Зохиолч Д.Намдаг ном, зохиол туурвихаас гадна Монголын үндэсний театрыг шинээр үүсгэн зохион байгуулах ажилд идэвхтэй оролцсон хүний нэг. Тухайлбал тэрбээр “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, Лопе де Вегийн “Хонины булаг” зэрэг жүжгийг найруулан тавьжээ.
Та бүхэн нэрт зохиолчийн туурвисан “Цаг төрийн үймээн” роман, “Шинэ Монголын шинэ театр” дурдатгал номуудыг электрон хэлбэрээр татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Мөн уншигч Та бүхэн Д.Намдаг гуайн ямар зохиолыг унших хүсэлтэй байгаагаа ЭНЭ хаягаар бидэнд илгээнэ үү.
Үндэсний портал GoGo.mn