Соёлын гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Залууст хэлэх" үгийг та бүхэнд хүргэе.
-Сүүлийн
үед рок, попд шинэ залуу уран бүтээлчид
хүч түрэн орж ирж байна. Тэдний талаар
та ямар бодолтой явдаг вэ?
-Хүссэн хүсээгүй л зах зээл, цаг үеийн
байдлаас урлагийн ертөнц цус сэлбэдэг
шүү дээ. Хүний ертөнц мөнх биш гэдэгтэй
адил байхгүй юу. Одоо бид ахмад уран
бүтээлчдийн тоонд орчихлоо. Рок, попын
тогооноос хоолоо олж идэх гэж байгаа
залуучууд бүгд амьдралынхаа төлөө явж
байгаа хүмүүс. Тэднийг дэмжих ёстой гэж
бодож явдаг.
-Урлагт
хөл тавьж байгаа залуус маань юун дээр
алдаад байх шиг санагддаг вэ?
-Манайханд
хувийн зохион байгуулалт дутагдаж
байна. Яагаад гэхээр ажлын цаг эхэлчихээд
байхад гэртээ унтаж л байдаг. Унтаж,
унтаж үдээс хойш ирчихээд ажил хөөцөлдөөд
явдаг сонин зантай хүмүүс хийх зүйлээ
мартаад байвал цаасан дээр бичээд биедээ
авч явдаг байх хэрэгтэй. Иймэрхүү жижиг
зүйл залууст дутагдаад байгаа болохоос
ямар ч салбарт ажиллаж байгаа бүх залуус
авъяастай болсон байна. Тэд гадаад
хэлээр ярьж байна. Өдөр тутмын мэдээллүүдээ
хэнээс ч хамааралгүйгээр авч байна.
Ганцхан одоо бид эх орноо л хайрлах
хэрэгтэй. Ээж, аавыгаа, ард түмнээ хүндэлж
сурах нь чухал байна. Архи уухгүй, тамхи
татаж дэмий цагаа үрэхгүй өөрийнхөө
зорьсон ажилд бүтээлч хандах нь чухал.
Найз нөхдөөрөө баярлаж цэнгэлгүй яахав
гэхдээ ууж, идэж, наргиж цэнгэх асуудлаа
хязгаарлах хэрэгтэй байна. Энэ орчлонд
хүн болж төрчихсөн болохоор саруул
ухаан, эрүүл нүдээр ертөнцийг харах нь
чухал.
-Залуу
насыг хайр сэтгэлгүйгээр төсөөлөхөд
бэрх шүү дээ. Та хайрыг юу гэж боддог
вэ?
-Хайр
бол торгон мэдрэмж. Хайрыг хайр чигээр
нь байлгахын тулд тэр торгон мэдрэмжийг
нандин чигээр нь үлдээхийн тулд хүн
тодорхой хариуцлага хүлээх хэрэгтэй
юм болов уу. Гэхдээ энэ бол миний бодол.
Хайр гэж түүнийг хэлнэ гэсэн ямар нэгэн
теором байхгүй. Хэтэрхий их хайр хүнийг
эвддэг. Монголчууд буруу эрхэлсэн хүүхэд
бухын хүзүүнээс дор гэдэг байх аа.
Хүн эхлээд эцэг эхээ, дараа нь эх орноо насанд хүрсэн хойноо гэр бүл үр хүүхдээ хайрладаг. Гэхдээ хайрлахад учир бий гэдэг үнэн үг шүү. Хайрыг хөгжмөөр илэрхийлбэл таван эгшиг буюу пентатоник. Мөн хайр олон өнгөтэй. Улаан, хөх, ногоон, цагаан гээд л. Хав халуун үедээ хайр ув улаан харагдана. Уудам тэнгэр шиг үзэгдэх байх. Хайр хэнзэлж буй үеийг ногоон өнгөөр зүйрлэнэ. Бие биедээ зүрх зүрхэндээ уусаад ирэхээр цагаан өнгөтэй байх юм болов уу л гэж бодож байна.
-Хөгжмийн
зохиолч хүний хувьд залуу насыг ямар
аялгуутай зүйрлэх вэ, мөн залуу насны
чимэг нь юу юм бол оо?
-Залуу
насыг залуу нас өөрөө чимнэ. Залуу байхад
бүх зүйл сайхан. Муухай юм нэг ширхэг ч
байхгүй. Би "Эх орноо хайрлая залуусаа",
"Шинэ бүхний эхлэл" гээд л уран
бүтээлүүдээ залуустаа зориулан бүтээсэн.
Ер нь залуу нас бүх зүйлийн эхлэл шиг
санагддаг.
-Залуусын
зорьсондоо хүрэх хамгийн эхний алхам
нь юу вэ?
-Би
хувийн зохион байгуулалт л гэж боддог.
Ирээдүйгээ харсан мөрөөдөл байх хэрэгтэй.
Гэхдээ зөвхөн мөрөөдөөд байхгүй өөрөө
ирээдүйнхээ амьдралыг төлөвлөх нь чухал
шүү дээ. Жишээ нь, "Би тэдэн насандаа
тийм сургууль төгсөнө тэгээд хэдэн
жилийн дараа хувийн амьдралаа зохионо"
гэх ч юм уу. Тэгэхгүй бол нэг л их салан
задгай яваад байдаг. Бүтээд байгаа нь
ч мэдэгдэхгүй, бүтэхгүй ч байгаа юм шиг
байж болохгүй. Мөн би ямар салбарт илүү
авъяастай вэ, амжилт гаргах боломжтой
вэ гэж тооцоолох хэрэгтэй юм шиг. Тэгтэл
илүү үр дүнд хүрэх юм болов уу. Тэгээд
цаг хугацаа алдахгүй байвал бүх зүйл
нь сайхан байна гэж бодож байна.
-Залуусын
зорилго мөнгө мөн болов уу?
-Мөнгө
хүнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ
амьдрал мөнгөн дээр тогтдог гэж ойлгож
болохгүй. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй
зүйл нь гэр бүл байдаг юм. Одооны
хүүхдүүдэд тэнэг санагдаж магадгүй.
Бидний үеийнхэн суух гэж байгаа бүсгүйдээ
хайртай л бол ажилгүй мэргэжилгүй аав,
ээж нь хэн байх нь хамаагүй амьдралын
төлөө зүтгэдэг байлаа. Түүнээс биш аав
ээж, мөнгөтэй юу, ажил төрөлтэй юм уу
гэж хэзээ ч судалдаггүй. Амьдралаа
тэгээс эхэлж, хамтдаа бүхнийг цогцлоохын
төлөө зүтгэдэг байсан. Энэ нь бидний
хувьд аз жаргал гэдгийг одоогийн хүүхдүүд
ойлгохгүй байх л даа. Эцэг эх нь албан
тушаал эд хөрөнгөтэй хүнтэй суугаад аз
жаргалтай амьдрана гэдэг миний санаанд
лав багтахгүй. Хэдий зах зээлийн нийгэмд
амьдарч байгаа ч гэсэн өөрийнхөө өмнөх
ажлыг л сайн хий. Сургуульдаа сайн сур.
Хичээлдээ сайн яв. Хийж бүтээж байгаа
зүйлдээ бүтээлчээр ханд. Мөнгө өөрийн
эрхгүй л ороод ирнэ. Орчин үед авъяасыг
үнэлдэг болсон байна. Үнэгүй зүйл гэж
байхгүй болсон. Тэртээ тэргүй чи чадаж
байгаа юм чинь ард түмэн үнэлнэ.
Т.Батсайхан