gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

H1N1 вирүсийн үед тамифлю /Tamiflu/-г хэрэглэх заавар

Эрүүл мэнд
2009-10-30
0
Twitter logo

Тамифлю капсул: 75 мг

Нэршил: Oseltamir (INN) Oseltamivir phosphate

Химийн нэршил: ethyl (3R,4R,5S)-5-amino-4-acetamido-3-(pentan-3-yloxy)cyclohex-1-ene-1-carboxylate

Үйлдвэрлэгч: Roche, Chugai Pharmaceutical Co.

Найрлага: Оселтамивир75 мг

Хэлбэр, Савлалт: 10 капсул, сироп, аэрозоль /75 мг/

Хадгалах арга:  Тасалгааны хэмд хадгална

Фармакологийн үйлдэл: Нейроаминидазын ингибитор томуугийн вирүсийн эсрэг үйлдэлтэй урьдал бодис /prodrug/ бөгөөд халдварын шалтгаант эсийн гэмтлээс амьсгалын замд гарсан өөрчлөлтийг засдаг сиалын хүчлийн аналог. Нейроаминидазын идэвхийг  саатуулснаар халдварлагдсан эсээс вирүс эрүүл эсэд тархахаас сэргийлдэг.

А ба В хүрээний вирүсээр үүсгэгдсэн томуугийн үед амантадин, римантадины нэгэн адил вирусын эсрэг нөлөөт эмийн бэлдмэл. Тамифлюг хэдий эрт хэрэглэж эхэлбэл эмчилгээний үр дүн төдий сайн. Учир нь томуугийн вирүсийн халдвар авсны дараа эхний 24 цагийн дотор вирүсийн үржлийг саатуулах, халуурах зэрэг томуугийн анхны шинж тэмдэг илэрснээс хойш 36-48 цагийн дотор хэрэглэж чадвал өвчний явц 1-2 өдрөөр богиносох ба 2-догч хүндрэлийг хүүхэд, насанд хүрэгсдэд нэгэн адил бууруулдаг болохыг АНУ-ын Хүнс Эмийн Хороо /FDA/ плацеботой судалгаагаар нотолсон байна.

Фармакокинетик шинж чанар: Биохүрэхүй 75% /0.75/. Ууж хэрэглэдэг продраг элгэнд эстеразын нөлөөгөөр идэвхжиж вирүсийн эсрэг үйлдэлтэй Оселтамирын чөлөөт карбоксилат (GS4071)  болж хувирдаг ба бие махбодод сайн тархдаг, бөөрөөр ялгардаг, хагас ялгаралтын үе (Т1/2) 6-10 цаг.

Хэрэглэх заалт:                 
Томуугийн А хүрээний /H1N1/ шинэ вирүсийн халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Хүнд явцтай хордлогот томуу, томуугийн вирүсийн шалтгаант энцефалит, миокардит, уушигны гэмтэл, зүрхний гажиг, бөөрний архаг дутагдал, 6-9 сартай жирэмсэн, ХДХВ, ДОХ-той хүмүүс, архаг өвчний хүндрэл

Хэрэглэх арга:

Тамифлюгийн стандарт тунгийн хэрэглээ нь H5N1 вирүсийн халдварын үед вирүсийн репликацийг бүрэн төгс дарангуйлж чадаагүй тул тэсвэртэй омог үүсгэх эрсдэлтэй. Иймд эмчилгээний тунг нэмэгдүүлэх, хангалттай хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай болно.

Тамифлюг Пробенецид гэдэг эмтэй хавсруулан хэрэглэснээр тамифлюгийн идэвхитэй метаболит бөөрөөр ялгарч гарах нь багасгаж хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулах боломж олгодог.
 
Гаж нөлөө:
Бөөлжис цутгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх зэрэг гаж нөлөө Тамифлю хэрэглэсэн өвчтөний 5-10 %-д илэрдэг. Эмийн тунг багасгах буюу зогсооход гаж нөлөө өөрөө арилдаг. Маш ховор тохиолдолд элэгний ферментийн идэвхижил ихсэх, харшлын урвал, анафилаксийн шок, Стивенс-Жонсоны хам шинж, уналт таталт, зүрхний хэм алдагдал, чихрийн шижин ба бүдүүн гэдэсний үрэвслийн явц хүндрэх, цус алдах /бүдүүн гэдэсний цусархаг эмзэгшил/ үүсч болно. Тамифлюг хэрэглэж байхад, ялангуяа хүүхдэд сэтгэцийн хүрээний өөрчлөлт тухайлбал сэтгэл гутралд орох, өөрийгөө егүүтгэх зэрэг гаж нөлөө гардгийг анхаарах шаардлагатай.
 
Анхааруулга:
Хоол хүнстэй хамт хэрэглэвэл шимэгдэлт буурч, эмчилгээний үр дүн багасдаг.

Томуугийн явц даамжирсан, хүндэрсэн, халдвар авснаас хойш 72 цаг түүнээс хожуу  үед эмчилгээний үр дүн бага

Элэг, бөөрний дутагдалтай өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлагатай.

Тамифлю бол томуугийн халдварыг эмчлэх цорын ганц арга биш учраас томуу хүндэрч стационарын тусламж шаардагдсан үед Тамифлюг дангаар нь хэрэглэхгүй, харин эмгэг жамын болон шинж тэмдгийн бусад эмчилгээтэй хавсарна.

Тамифлюг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан