Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй.
Зуны зугаатай сарууд намрын налгар өдрүүдэд халаагаа өгч байна. Үүний нэгэн адил охид хөвгүүд хүүхэд залуус эрдмийн өргөөндөө ирлээ. Аав, ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд ч тэдний дунд бий. Цэцэрлэгийнхээ өхөөрдөм тоглоом дундаас хичээлийн танхимд шууд л сурагч болон ирэх тэд өөрсдөө ч бас өхөөрдөм байдаг. Зарим нь аав ээжээ даган мэгших ийм л дүр зураг өртөөлнө.
Жил бүр хичээлийн шинэ жил ямар нэгэн шийдвэртэй сайхан мэдээтэй байдаг болжээ. "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжиж өдгөө нэгээс тавдугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Удахгүй ирэх жилээс "Үдийн цай"-г "Үдийн хоол" болгох боломжийн талаар төр засгийн хэмжээнд аль хэдийн яригдаад эхэлжээ. "Үдийн цай" хөтөлбөр ахуй амьдрал нь ядмаг тарчигхан олон айлын аав, ээжийг баярлуулсан.
Хүүхдүүд ч хичээл номдоо шамдах нь нэмэгдэж хичээлдээ суухаар сургуульдаа яардаг болсон тухай чихэнд чимэгтэй мэдээг олон аав ээжээс, багш сурган хүмүүжүүлэгчээс сонссон. Бага ангийн сурагчдад хичээлийн хэрэгслийг түүний дундаас ном сурах бичгийг үнэгүй олгоно. Зөвхөн төр засаг гэхгүйгээр хувийн хэвшлийнхэн олон нийтийн байгууллагынхан ч хүүхдийн төлөө буянтай үйлс хийж байна.
Сурагчийн дэвтэр хөтөлбөрийн хүрээнд хичээлийн 200 мянган ширхэг дэвтрийг нэгдүгээр ангид элсэн орж буй бяцхан жаалуудад бэлэглэхээр болсон талаар саяхан сонсогдсон. Энэ хичээлийн жилд зургаан настай 50.3 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Ерөнхий боловсролын 753 сургуульд 523 мянган сурагч суралцаж, 814 цэцэрлэгт 540.000 хүүхэд орж, их, дээд болон МҮСТ-д 160.000 оюутан элсэн суралцана. Хойч ирээдүй үе болсон оюутан залуусын хувьд ч таатай сайхан мэдээтэй.
Тэр нь саяхан хамтарсан Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд С.Батболд төв болон баруун бүсийн өсөн аймагт 20 гаруй хоног ажиллан иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч ирээд гаргасан шийдвэртэй холбоотой. Орон нутгийн иргэд оюутны сургалтын төлбөрийг хэрхэн төлөх тухай олонтаа асуусан. Хүний хөгжил сангаас иргэн бүрт хүртээх,1.5 сая төгрөгийн хувь хишгийн хүрээнд их дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрийн зохих хэсгийг төлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.
Хэдийгээр зарим нэг сургууль түүнийг хүлээхгүйгээр сургалтын төлбөрийг оюутнуудаас авах тухай яриа гарсан ч тэгэхгүй гэж найдна. Оюутнууд хичээлийн шинэ жилийн эхний дөрвөн сарын сургалтын төлбөрөө төлнө. Үлдсэн хэсгийг Хүний хөгжил сангийн хүрээнд 2011 оны төсөвт суулгуулан шийдвэрлүүлнэ. Хот суурингийн төдийгүй хөдөө орон нутгаас ирсэн оюутан сурагчтай хэн бүхний сэтгэлд эл хариулт л гэрэл гэгээ болж өгөв. Хатуу өвлийг мал сүрэгтэйгээ зутруухан давсан малчид ч баяртай байгаа нь мэдээж.
Сургууль цэцэрлэгийн засварыг ч цаг хугацаанд нь хийдэг болсон, нийслэлд, хөдөөд ч ялгаагүй зохих хэмжээнд сургууль шинээр баригдах өргөтгөл засвар хийгдсэн гээд чамлахааргүй амжилттай, Монголчууд бид чамлахаар чанга атга гэдэг. Эргээд харахад боловсролын салбарт чиглэсэн арга хэмжээнд төр засгийн зүгээс ч чамлахааргүй анхаарал хандуулжээ. Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбарт шинэчлэл хийх эхлэлийг тавьсан.
Төрийн өмчийн зарим их дээд сургуулийг нэгтгэсэн, орон нутгаас ирэх оюутнуудын зардлыг зохих хэмжээнд өгнө гээд уялдаа холбоотойгоор асуудлууд шийдвэрлэгдэж байна. Их, дээд сургуулиудын хотхон байгуулах шийдвэрийг гаргасан. Ингээд тоочоод байвал олон зүйл байна. Алдаа оноо ч бий л байх. Хотын сургуулиудын ачаалал хүндэрсэн, гурван ээлжээр хичээллэдэг болсон тухай яригддаг.
Юутай ч зохих хэмжээнд жилдээ цөөн боловч сургуулийг хотын захын гэр хорооллууд, алслагдсан хэсэгт барьж ашиглалтад оруулж байгаа. Ерөнхий боловсролын сурагчид, их дээд сургуулийн оюутнууд ширээ сандал нь гялалзсан шил цонх нь гэрэлтсэн хичээлийн танхимдаа орно. Их эрдмийн өргөөний эзэд нь ирж байна. Анхны хонхны дуутай хичээлийн жил эхэллээ.
Д.Дамдин