"Нэг аймаг-нэг органик бүтээгдэхүүн" хөдөлгөөн, МҮХАҮТ, "Зоос" банк, ХХААЯ-тай хамтран "Монголын брэнд-Чацаргана" сэдэвт үндэсний зөвлөлгөөнийг "Зоос" банкны төв байранд зохион байгууллаа. Зөвлөлгөөнд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, "Зоос" банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжий, УИХ-ын гишүүн, Чацаргана судлал, үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч, академич Ч.Авдай, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, хөтөлбөрийн зохицуулагч Ж.Доожав зэрэг албаны хүмүүсээс гадна чацарганы үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.
Дэлхий нийтэд "Hippophae rhamnoides" буюу "Хүч тамир оруулагч" нэрээр брэнд болсон чацаргана 190 төрлийн шимт бодис агуулдаг тул шар алтнаас илүүд тооцогддог аж.
2005 онд "Чацаргана" хөтөлбөрийг Засгийн газар болон МҮХАҮТ-аас Увс аймагт хэрэгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүний тариаланг жил ирэх бүр нэмэгдүүлжээ. Монголчууд 105 мянган тн чацаргана экспортлох гэрээтэйгээс 15 мянган тн-ыг Япон, БНСУ-д экспортлоод байгаа аж. Эдгээр улсад чацарганыг шүүс, тос, суулгац хэлбэрээр экспортолж байна.
Мөн БНАСАУ цэрэг, армийн хэрэгцээнд зориулж манайхаас чацаргана авах гэж байгаа аж. Чацарганаас гадна Монголын аймаг болгоноос нэг бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж, олон улсад экологийн цэвэр бүтээгдэхүүнээ брэнд болгох зорилгоор МҮХАҮТ тухайн орон нутгийн эко бүтээгдэхүүний чанар, олдоц, олон улсад үнэлэгдэх үнэлгээ, үйлдвэрлэл, техник технологийг олон талаас нь судлан, үзэсгэлэн зохион байгуулсан. Үүнээс одоогийн байдлаар 11 бүтээгдэхүүн олон улсын худалдааны ногоон зураасан кодыг аваад байгаа аж.
Эдгээр бүтээгдэхүүн олон улсад чанарын өндөр үзүүлэлт, шалгуурыг давсан экологийн бүтээгдэхүүнд олгодог ногоон шошго, зураасан кодыг авснаар хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдэж, дэлхийд Монгол Улсын нэрийг гаргахад түлхэц үзүүлнэ гэж хуралдаанд оролцогчид үзэж байна.
Монгол орны чацарганы тариалалтын өнөөгийн байдал, цаашдын төлөв, Увсын чацарганы газарзүйн заалт, чацарганы шахдасыг хатаах технологийг боловсронгуй болгох, чацарганы аж ахуйг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, тусламж өгөх талаар ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг явууллаа.
Олон улсын худалдааны байгууллагын
ногоон шошго, зураасан код авсан брэнд бүтээгдэхуүнуүд
1. "Увс хүнс" ХК ийн чацаргана
2. "Хөвсгөл Их тайга" цайны цуврал
3. "Мон-Крем" ХК-ийн Бенедакт, камилакт иж бүрдэл
/ингэний сүү орсон/
4. "Мон-Энзим" ХК-ийн гүүний саам
5. “Бенедакт" ХК-ийн аньсны шүүс, үхрийн нүд
6. “Гантамга" ХК-ийн чага мөөгний сувиллын ундаа
7. "Хүнстех" корпорацийн "Улаанбуудайн
ислэг"
8. Хэнтий аймгийн Батширээт эко сумын "Словак"
бяслаг
9. Дорнод аймгийн "Анги" ХК-ийн цагаан хурууд
10. Завхан аймгийн Манхан сумын улаан хальст сармис. /300
жилийн өмнө монгол хөрсөнд тариалж байсан улаан хальст сармисыг Завхан аймгийн
Манхан суманд Омонцоо гэдэг хүн ганцаараа тариалдаг/
11. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын "Ар гангат" нөхөрлөл
"Шижир" зөгийн бал
Л.Өлзий