“Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил”, “Монголын сонгомол өгүүллэг”, “Дэлхийн сонгомол яруу найраг”зэрэг цуврал номуудаараа сэтгэлгээний зохиолыг шимтэн сонирхогч, утга зохиолд шинийг эрэлхийлэгч хэн бүхний хэзээний дотны анд нөхөр болсон Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана саяхан “Дэлхийн сонгомол өгүүллэг” нэртэй номоо шинээр гаргажээ. Дэлхийн шилдэг гэгдэх 30 гаруй өгүүллэгээс бүрдсэн энэхүү номонд өнөөдөр амьд сэрүүн байгаа, зохиол бүтээл нь орчин үеийн өгүүллэгийн шинэ түвшинд хүрсэн хэмээн үнэлэгддэг алдарт зохиолчдын бүтээл багтсанаараа тун онцлог аж. Зохиолч Г.Аюурзанатай уулзаж номынх нь талаар ярилцлаа.
-Та саяхан Дэлхийн сонгомол өгүүллэг нэртэй номоо гаргажээ. Энэ номынхоо онцлогоос танилцуулбал?
-Энэхүү бүтээл нь миний өмнө гаргасан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг”, “Дэлхийн сонгомол яруу найраг” зэрэг цоморлигуудтай цогц бүтээл болон уншигчдийн гар дээр очих юм. Уг цоморлигоос өнөөдрийн дэлхийн өгүүллэг ямар төвшинд очсон байгааг харах боломжтой.
-Номынхоо эхэнд Антон Чеховоос Хунот Диаз хүртэл гэж бичсэн байна. Яагаад заавал ингэж онцлох болов?
-18-р зууны үед төлөвшөөгүй байсан өгүүллэг хэмээх энэ жанр 19-р зуунаас хойш төлөвшиж, 20-р зуунд сэтгэлгээний цоо шинэ шатанд гарсан юм. Чехов, О.Хенри хоёрыг 20-р зууны өгүүллэгийг бий болгосон гэж үздэг. Харин Хунот Диаз бол 1968 онд төрсөн залуу зохиолч. Өнгөрсөн жил тэрбээр Пулицерийн шагнал авсан. Тиймээс тэрхүү зохиолчоор номоо эхэлье гэж бодоод түүнд энэхүү саналаа хэлсэн. Хунот Диаз дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Улмаар энэхүү номонд зохиол нь орсон амьд сэрүүн байгаа зохиолчидтой нь холбоо барья гэж шийдээд холбогдсон. Тухайлбал, Японы зохиолч, өнөөдрийн хамгийн алдартай романч Мураками Харуки хэр барагтай л бол зохиолоо нийтлэх, орчуулах эрхийг бусдад өгдөггүй юм билээ.
Гэтэл тэрбээр Монголын талаар хоёр гурван ч романдаа бичиж байсан төдийгүй анх удаагаа Монголд өөрийнх нь зохиол орчуулагдах гэж байгаад олзуурхан миний хүсэлтээс татгалзаагүй. Түүнчлэн энэ номонд Хятадын өнөө үеийн алдарт зохиолчид болох Еэ Гуанчинь, Ши Тиэшэний зохиолуудыг оруулсан байгаа. Эдгээр зохиолчийн бүтээл Англи, Франц, Орос, Япон хэл дээр орчуулагдсан байдаг. Миний хувьд өгүүллэгүүдийн сонголт их боломжийн болсон гэж үзэж байгаа. Учир нь тэрхүү өгүүллэг болгон уран зохиолын түүхэн үзэгдэл болсон сод бүтээлүүд юм.
-Энэхүү номонд орсон бүтээлүүд уран зохиолын түүхэн үзэгдэл болсон сод бүтээлүүд багтсан гэж хэллээ. Тодруулбал?
-Тухайлбал энэ номондоо Америкийн эмэгтэй зохиолч Ширли Жэксоний “The Lottery” хэмээх өгүүллэгийг оруулсан. Түүний энэхүү зохиолыг 20-р зууны үгийн урлагт гарсан нэг онцгой үзэгдэл гэж тодорхойлдог. Тэр утгаараа энэ ном маш өндөр үнэ цэнэтэй гэж онцлох байна.
-Дэлхийн сонгомол өгүүллэг номоо бүтээхэд та хэр их хугацаа зарцуулсан бэ?
-Номонд буй долоон найман өгүүллэг 1990-ээд оны дундуур орчуулж байсан “Эзлэгдсэн байшин” хэмээх номонд орж байсан. Харин бусад өгүүллэгээ орчуулж нэгтгэхэд хагас жилийг зарцуулсан. Хамгийн гол нь зохиолчдоос нийтлэх эрхийг авах асуудалд ихээхэн хүлээлт үүсч байлаа. Түүнээс бус нэг өгүүллэг орчуулахад төдийлөн их хугацаа шаардахгүй ээ.
-Ярилцсанд баярлалаа.
Зохиолч Г.Аюурзанын сэтгэлгээний бүтээлүүд манай "Электрон
ном" буланд байршаад байна. Та түүний номуудаас электрон хэлбэрээр
худалдан авахыг хүсвэл энд дарна уу.
Г.Одгарав