Гурван жилийн өмнө Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга генерал П.Даш нар бие бие рүүгээ улсын төсвөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэмээн "чулуу нүүлгэлцэх" болсон. Энэ асуудлаас үүдэн "аавын хаалга" татсан С.Отгонбаяр өнгөрсөн жил гэнэт олон нийтийн өмнө гарч, "АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат гэж нөхөр хууль бус нотлох баримт бүрдүүлж, намайг хилс хэрэгт тохож, гэмт хэрэгтэн болгосон. Дээрх хэргийг би үйлдээгүй болохыг нотлох баримтуудыг миний өмгөөлөгч С.Ганчимэг та бүхэнд дэлгэнэ. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатыг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй" хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байсан.
Тэд энэ шаардлагаа тухайн үед АТГ-т тавьж байсан ч түүнийг ажлаас нь чөлөөлөхгүй гэсэн хариуг С.Отгонбаяр болон түүний өмгөөлөгч С.Ганчимэг нарт АТГ-аас өгсөн. Энэ хэргийн дараа үл таних нэгэн эмэгтэй "АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат бааранд сууж байсан намайг хүч хэрэглэн, нэгэн байранд аваачиж, гурван удаа хүчирхийлсэн. Тэр амарч байгаад хийсэн" хэмээн "ичгүүргүй үйлдлээ" олон нийтэд зарласан. Мөн өнөөх эмэгтэй хүний нүүр харж чадахгүй байгаа гэсэн шалтаг хэлж, хар шил зүүн нүүр амаа битүү таглан, УИХ-ын гишүүн Л.Гүндалай болон Иргэдийн "Алъянс" төвийн тэргүүн Ж.Занаа нарын хамт хэвлэлийнхэнд хандаж, түүнийг мөн л ажлаасаа огцрох хэрэгтэй, төрийн албанд тэнцэхгүй хүн гэж байсан.
Тэр үед үл таних эмэгтэйгээс хэвлэлийнхэн “Та С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэг мөн биз дээ” хэмээн асуухад "Үгүй" хэмээн төр түшилцэж яваа гишүүн "хүчиндүүлэгч этгээдийг илт өмгөөлж", мэдэгдэл хүртэл хийсэн. Энэ нь нэг хэсэгтээ л хэвлэлийнхнээр таавар таалгасан. Энэ тааврын хариуг мэргэжил нэгт гярхай нөхөд нь тайлсан. Тэд үл таних эмэгтэйн дууны өнгө, чихний омог, шанааны хэлбэрээр нь өмгөөлөгч С.Ганчимэг мөн болохыг "хөдлөшгүй тогтоосон". Энэ хэргийн дараа С.Отгонбаяр, С.Ганчимэг нарын хүссэнчлэн Э.Амарбатыг ажлаас нь чөлөөлж, Мөрдөн байцаах хэлтэст нь мөрдөн байцаагчаар томилоод орхилоо. АТГ-ын гэнэтийн энэ тушаал, Э.Амарбат даргын болон олон нийтийн гайхшралыг төрүүлсэн.
С.Отгонбаяр, С.Ганчимэг нарын дайралтын эсрэг Э.Амарбат "С.Ганчимэг өмгөөлөгч миний нэр төрд халдсан. Тиймээс нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хурлыг хоёр ч удаа товлосон боловч өнөөх хохирогч бүсгүй шүүх хуралд ирээгүй шалтгаанаар хурал хойшилсон. Түүнийгээ өмгөөлөгч С.Ганчимэг "Миний өмгөөлөгч Ц.Гансүх, мөрдөн байцаагч Э.Амарбатын эсрэг хангалттай нотлох баримт бүрдүүлж амжаагүй байна" гэснээр шүүх хурлыг долоо хоног хойшлуулсан билээ. Ингээд дахин шүүх хурал болоход С.Ганчимэг "Монгол Улсын шүүх байгууллагыг үл хүндэтгэн, шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй. Өдөр бүр сонирхолтой үйл явдлаар өрнөх “жүжгийг” тайзнаа эхлүүлсэн С.Ганчимэгийн сураггүй болж, Э.Амарбатын хийсэн нэгхэн удаагийн хариу үйлдлээр дарагдах юм гэж үү.
Харин өнөөдөр С.Отгонбаяр таны хүссэнээр Э.Амарбатыг АТГ ажлаас нь чөлөөлчихлөө. Үүнээс цааш юу болох ёстой юм бэ гэсэн асуултыг өчигдөр өмгөөлөгч С.Ганчимэгээс асуумаар байсан биз. Гэвч хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд ирсэнгүй. Харин өчигдөр үдийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон шүүх хуралд Э.Амарбат 11.20 цагт ирсэн юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
Э.АМАРБАТ: ЦАГ НЬ БОЛОХООР ХЭРГИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИНА
-Шүүх хурал ямар шалтгаанаар дахин хойшлов?
-Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд ирсэнгүй. Хэдний өдөр хүртэл хойшилсныг шүүхээс асууна биз. Одоогоор надад мэдсэн зүйл алга.
-Ямар нэгэн хүндэтгэх шалтгаантай байсан юм болов уу. Хариуцагч тал шүүх хуралд ирэхгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн болов уу?
-Тийм зүйл мэдэгдсэнгүй. Миний мэдэж байгаагаар хариуцагч шүүхэд хүсэлт гаргаж, шүүх хурлыг хаалттай явуулахаар болсон гэсэн.
-Та шүүх хуралд өөрийгөө өмгөөлж байгаа юм уу?
-Би хуулийн хүн тул өөрийн эрх ашгаа бусдын туслалцаагүйгээр хамгаалах чадвартай гэж үзэж байгаа. Тиймээс шүүх хуралд өөрөө өөрийнхөө эрх ашгийг хамгаална.
-Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд тань өмгөөлөгч С.Ганчимэгийн эсрэг хангалттай нотлох баримт бүрдсэн үү. Ямар баримтаар өөрийгөө хамгаалж байгаагаа хэлж болох уу?
-Мэдээж, хангалттай нотлох баримт байгаа. Үүнийгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан. Би тийм хэрэг үйлдээгүй нь үнэн. Тиймээс нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Шүүх хурлын үеэр яригдах нотлох баримтыг мэдээж шүүхийн шийдвэр гарах хүртэл дэлгэж болохгүй. Гэхдээ нэхэмжлэлд юу бичигдсэн нь ойлгомжтой.
-Хүчингийн хэрэг гарсан гээд байгаа Чингэлтэй дүүрэгт байрлах байрыг хэргийн дараа битүүмжилсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Тийм байшин огт байхгүй. Тийм хэрэг ч огт гараагүй. Тиймээс ямар ч байшин битүүмжлээгүй.
-Хариуцагч тал өмнө нь товлогдсон шүүх хурлын үеэр таны эсрэг хангалттай нотлох баримт бүрдүүлж байгаа гэж байсан. Шүүх хурлын шийдвэр таны талд гарна гэдэгг хэр итгэлтэй байна вэ?
-Мэдээж 100 хувь итгэлтэй байна. Өмгөөлөгч С.Ганчимэг ямар нотлох баримтаа бүрдүүлээд байгааг сайн мэдэхгүй байна.
-АТГ-аас гэнэт таны албан тушаалыг бууруулсан. Болж байгаа үйл явдлуудын талаар та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юм уу?
-Болж өнгөрсөн асуудлууд болоод одоо өрнөж байгаа хэрэгтэй холбоотойгоор би дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Одоохондоо цаг хугацаа нь хараахан болоогүй байна.
С.Энхзаяа