Монголын автомастеруудын холбоо энэ жил есөн кросс, нэг ралли тэмцээн зохион байгуулжээ. Түүний таван түрүү, хоёр мөнгөн медалийг ОУХМ Ш.Гомбодорж хүртсэн байна. Тэрбээр энэ амжилтаараа энэ жилийн автомастеруудын холбооны шилдэг тамирчин болж байгаа аж. Түүнтэй ярилцлаа.
-Яагаад
автоспортоор хичээлэх болов?
-Би
өөрөө тээврийн жолооч. Манай аав Монгол
Улсын гавъяат тээвэрчин хүн байдаг.
Багаасаа аавыгаа дагаж, жолооч болно
гэсэн мөрөөдөлтэй байлаа. Миний том ах
"Алтайн бугат" компаний захирал
Ш.Гансүх 2003 оноос уралдаж эхэлсэн. Тэр
үед би хараад л суудаг байснаас биш
уралдана гэсэн бодол төрж байгаагүй.
Харин 2004 онд мэргэжлийн бус тамирчдын
бооцоот тэмцээн боллоо. Тэр тэмцээнд
ахынхаа машинаар анх удаа уралдсан.
Тэгээд л автоспортод эргэлт буцалтгүй
орсон доо.
-Анхныхаа
түрүүг дурсахгүй юу?
-2006
оны арванхоёрдугаар сард манай
автомастеруудын холбооны анхны тэмцээн
болж байсан. Би холбооныхоо тэмцээнд
анх удаагаа түрүүлсэн. Тэр үед сэтгэгдэл
маш сайхан байлаа. Мэдээж алтан медаль
авна гэдэг зорьсон зорилгодоо хүрч
байна гэсэн үг шүү дээ. Бүр баярын нулимс
унагаж байсан шүү. Үзэгчид маань ч намайг
түрүүлэхийг хүсэн хүлээж байсан юм
билээ.
-Та
их олон алтан медалийн эзэн болсон.
Харин мөнгөн медалийг хэрхэн хүлээж
авдаг вэ?
-Миний
хувьд сүүлийн хоёр жил чамлахааргүй
амжилттай уралдаж байна. Ер нь машин
техник саатахгүй бол алт, мөнгөн медалийн
төлөө үзэж байгаа. Манай үзэгчид ч мэдэх
байх. Мэдээж 30 гаруй аавын хүүхэд дундаас
эхний тавд орно гэдэг том амжилт шүү
дээ. Би алтан медаль авахын төлөө
уралддаг. Гэхдээ мөнгө, хүрэл медаль
авлаа гээд ч харамсдаггүй. Машин техник
эвдрэхгүй айргийн тавд ороход дотроо
их баярладаг. Тамирчин хүн үргэлж төгс
байна гэж байхгүй шүү дээ. Бүх л зүйлд
дасан зохицох хэрэгтэй. Дандаа түрүүлнэ
гэж юу байхав.
-Гараанаасаа
хаазлаад гарах үед таньд юу бодогддог
вэ?
-Олон
юм бодогдоно л доо. Яг финалийн гараан
дээр арван тавын самбар өргөсөн үед
өөрөө өөртэйгээ ярьдаг. "За Гомбоо
чи гараагаа алдаж болохгүй шүү. Өөрийнхөө
бодсон, санасан бүх зүйлээ хийгээрэй"
гээд л зоригжуулдаг. Тэгээд дахин дахин
араагаа шалгаад л гараандаа гарна даа.
-Яг
уралдааны зам дээр нэгт давхих, эвсэл
урдаа нэг машин оруулчихаад түүнийг
гүйцэж түрүүлэх юмсан гэж уралдах хоёрын
аль нь сайхан санагддаг вэ?
-Ер
нь өнгөнд гараад ирэхээрээ баярладаг.
Гэхдээ дотроо "Машин техник минь
битгий эвдрээсэй. Алдаа гаргаж болохгүй
шүү" гэж бодно. Хэрвээ алдаа гаргавал
арынхаа машинд гүйцэгдэнэ. Яг түрүүнд
явж байхад 10 тойрог гэдэг урт хугацаа
байдаг. Харин урд яваа машинаа хөөгөөд
явж байгаа үед тойрог хурдан дуусдаг.
Яагаад гэхлээр тойргоо ерөөсөө боддоггүй,
урд яваа машинаа л яаж ийгээд гүйцэхийг
хичээнэ. Гэхдээ аль аль нь ялгаагүй шүү
дээ.
-Таны
хамгийн гарамгай эзэмшсэн хөдөлгөөн
гэвэл?
-Сайртай
зам дээр огцом эргэлт хийх хэцүү байдаг.
Машин их зуулттай, хоёр дугуйн дээр
босоод ирсэн нөхцөлд эргээд дөрвөн
дугуйн дээр буух нь бага байдаг. Хамгийн
гоё сурчихсан гэмээр эргэлт гэвэл цас
юм уу, шавран дээр хөндлөн явах их сайхан
байдаг. Үзэгчдэд ч гоё харагддаг.
-Өвлийн,
зуны зам хоёрын аль нь илүү ур чадвар
шаарддаг вэ?
-Ер
нь ялгаагүй. Адилхан л тамирчдын ур
чадварыг шалгадаг. Гэхдээ зуны шавартай
зам хамгийн хэцүү. Машин тэрэг саатах
нөхцөл өндөр. Мөн шавар шалбаагнаас
болж, үзэгдэх орчин хязгаарлагдана.
Харин манай "Айдасын даваа"-ны зам
бартаа саад багатай. Машин тэргэнд
гамтай, тамирчдын аль авхаалж, самбаатай
нь урагшаа өнгөнд гарч ирж байгаа.
-Бэлтгэлээ
хэрхэн хангадаг вэ?
-Би
том тэрэгтэй шатахуун тээвэрт явдаг.
Тэмцээн дууслаа л бол уралдааныхаа
машиныг тавиад л замдаа гарна даа.
Тэмцээн дөхөөд ирэхлээр бэлтгэлээ
хийдэг. "Алтайн бугат", "Төмөртранс"-аас
нийлээд 11 машин бэлтгэлд гарна. Миний
хувьд тэр тамирчиддаа мэддэг зүйлээ
зааж өгнө. "Ийм эргэлт хийвэл тэгээрэй,
энэ зам дээр тэд дүгээр араагаараа
яваарай" гэх ч юм уу. Иймэрхүү байдлаар
тэмцээнээс гурав дөрөв хоногийн өмнө
бэлтгэл хийдэг. Түүнээс биш үргэлжилсэн
бэлтгэл хийж амждаггүй.
-Хамгийн
харамсалтай хожигдол хаанахын тэмцээн
байсан бэ?
-2005
оны хавар гурав дахь тэмцээндээ мөнгөн
медаль авч байлаа. Тэгээд "Би мөнгөн
медаль авчихлаа даа" гэж бодож байсан
чинь шүүгчдийн буруу шүүлтнээс болж,
дөрөвдүгээр байрт орж байсан. Тэр үед
л хамгийн их харамсаж байсан. Эрчүүд
"ёндоо үхнэ" гэж ярьдаг шүү дээ.
Миний хувьд тэрнээс хойш 2006 он хүртэл
дандаа дөрөвдүгээр байрт ордог, эсвэл
машин тэрэг маань эвдрээд зогсдог болсон
байсан. Харин одоо зүгээрээ. /Инээв/
-Та
"68" дугаартай уралддаг, Мэдээж таны
азын тоо байх?
-Энэ
бол маш гоё түүхтэй. Амжилттай сайн
уралдаж байгаа тамирчнаа хувийн дугаарыг
нь сонгох эрх өгдөг. Тэгээд 2005 онд энэ
дугаарыг сонгож байлаа. Яг тэр үед манай
Д.Давгадорж Япон улсын мэргэжлийн
сүмогийн 68 дахь их аварга болж байсан.
Тэгээд Монгол хүн морь бөхөө дээдэлдэг
гэсэн үүднээс энэ тоог сонгосон. Би
дотроо "Хэзээ нэгэн цагт аварга шигээ
аварга болно доо" гэж бэлэгдэж байлаа.
-Жирийн
үед ямар жолооч вэ?
-Би
хот дотор, хөдөө тээвэрт явахдаа давхиад
байдаггүй. Энгийн л явдаг. "Би л
уралддаг" гээд хаазлаад байвал
таньдаг, таньдаггүй хүмүүс дургүйцнэ
шүү дээ. Тэгж онгирч болохгүй. Аль болох
соёлтой байхыг хичээдэг.
-Олон
улсын тэмцээнд оролцох боломж хэр байдаг
вэ?
-Тэр
бол бидний мөрөөдөл шүү дээ. Түүнд ороход
хөрөнгө мөнгө чухал. Монголдоо уралдахад
л 10 гаруй сая төгрөг зарлагадаж байна.
Олон улсын тэмцээнд оролцоно гэхээр
тэдэнтэй дүйцэхүйц машинтай байх
хэрэгтэй. Тэр машин хамгийн багадаа л
70, 80 мянган ам.долларын үнэтэй. Тэгэхлээр
тэр их мөнгийг гаргаад өгөх хүн олдохгүй
л дээ.
-Та
бас раллид уралддаг байх аа?
-Өнгөрсөн
жилийн "Шандас ралли"-д орсон. 20
гаруй 69 уралдсан. Тэнд анх удаа ороход
сайхан санагдсан шүү. Кросс бол маш их
тэсрэлттэй, тухайн тамирчин богино
хугацаанд ур чадвараа харуулна шүү дээ.
Харин раллиг тактикийн уралдаан юм
болов уу гэж бодсон. Мөн чиглүүлэгч
маань сайн байх шаардлагатай юм билээ.
Дараа нь Монголд болдог Японы раллид
ороод бэртлийн улмаас гарсан.
-Автоспортын
тамирчдын хамгаалалт хэр байдаг вэ?
-Бидний
хамгаалалт үнэхээр сайн шүү дээ. Манай
Дамдинхорлоо гуай техникийн шүүгч
хийдэг. Тэгэхлээр шүүгч маань "Энэ
яг стандартад тэнцсэн хамгаалалт байна.
Машин хоёр гурав өнхрөхөд ямар нэгэн
бэртэл өгөхгүй" гэдгийг шалгана.
Тэгэхлээр биднийг 100 хувь хамгаалж
чаддаг.
-Таны
бэртэл юунаас болсон юм бэ?
-Миний
хувьд унасан машиныг босгоод нөгөөдөхдөө
дайруулаад хөлөө хугалчихаж байсан.
Түүнээс биш би өөрөө машин доогуур
орчихсон байсан болохоор хажуугаар явж
байгаа тамирчин харалгүй өнгөрчихөж
байсан.
-ОУХМ
Д.Болдбаатар та хоёрыг өгөө аваатай
өрсөлдөгчид гэж ярьдаг шүү дээ. Та хэрхэн
хүлээж авдаг вэ?
-Уралдаж
байгаа бүх тамирчин өрсөлдөгчид байдаг.
Түүн дотроос Д.Болдбаатар миний хамгийн
хүчтэй өрсөлдөгч шүү дээ. Надаас өмнө
олон удаагийн аварга гээд л үнэхээр
Монголдоо "номер нэг" гэж яригдахаар
сайн тамирчин.
-Та
өөрийгөө өрсөлдөгчөөсөө юугаараа давуу
гэж боддог вэ?
-Яг
түүгээрээ давуу гэж хэлж чадахгүй.
Тухайн тэмцээндээ өөрийнхөө бодсон
бүхнээ л хийдэг. Энэ зам дээр ингэж явна
гэсэн миний тухайн үеийн тактик л зөв
байвал Д.Болдбаатарынхаа өмнө орж байгаа
шүү дээ. Машин тэрэг маань тааруу байх
ч юм уу, буруу тактик боловсруулахад
Болдбаатарыг гүйцэхгүй алдчихдаг.
-Аав
тань гавъяат тээвэрчин. Танай гэр бүлээс
өөр автоспортоор хичээллэдэг хүн байна
уу?
-Яг
автоспортод гэвэл манай ах Гансүх бид
хоёр байна. Харин манай эгч жүдогийн
ОУХМ Цэвэлмаа гэдэг хүн байдаг. Одоо
"Женко" клубт дасгалжуулагч хийдэг.
Манай дүү боксоор хичээллэж байгаад
бэртлийн улмаас больсон. Дэд мастер
цолтой. Мөн охин дүү маань залуучуудын
дэлхийн аварга ОУХМ Пагмадулам шүү дээ.
Ер нь их спортлог гэр бүл байгаа биз.
-Автоспорт
эр зоригийн уралдаан байдаг. Таны эр
зориг хаанаас ундардаг вэ?
-Би
уралдааны машинаа унаад талбай дээр
гарсан тохиолдолд омогшиж явдаг шүү
дээ. Онхолдоно унана гэсэн зүйлээс
айхгүй. Яагаад гэвэл тэр машин 100 хувийн
баталгаатай, миний амь насыг хамгаалж
байгаа. Тийм болохоор машинаа унаад явж
байхад хүсэл зорилго өөдрөг байдаг.
Магадгүй эр зоригийг төмөр хүлгээсээ
авдаг болов уу.
-Машинаа
их хайрлана биз?
-Тэгэлгүй
яахав. Миний машиныг их олон хүн янзалж
бэлддэг. "Алтайн бугат" компаний
захирал Гансүх ах маань байна. Мөн
"Төмөртранс"-ын Нэргүй ах намайг
тэмцээнд орлоо гэхэд сая төгрөг өгч л
байсан. Энэ мэтчилэн сэтгэлийн дэмээр
би өдий зэрэгтэй чансаатай тамирчны
нэгд багтаад явж байна.
Т.Батсайхан
Монголын автомастеруудын холбоо энэ жил есөн кросс, нэг ралли тэмцээн зохион байгуулжээ. Түүний таван түрүү, хоёр мөнгөн медалийг ОУХМ Ш.Гомбодорж хүртсэн байна. Тэрбээр энэ амжилтаараа энэ жилийн автомастеруудын холбооны шилдэг тамирчин болж байгаа аж. Түүнтэй ярилцлаа.
-Яагаад
автоспортоор хичээлэх болов?
-Би
өөрөө тээврийн жолооч. Манай аав Монгол
Улсын гавъяат тээвэрчин хүн байдаг.
Багаасаа аавыгаа дагаж, жолооч болно
гэсэн мөрөөдөлтэй байлаа. Миний том ах
"Алтайн бугат" компаний захирал
Ш.Гансүх 2003 оноос уралдаж эхэлсэн. Тэр
үед би хараад л суудаг байснаас биш
уралдана гэсэн бодол төрж байгаагүй.
Харин 2004 онд мэргэжлийн бус тамирчдын
бооцоот тэмцээн боллоо. Тэр тэмцээнд
ахынхаа машинаар анх удаа уралдсан.
Тэгээд л автоспортод эргэлт буцалтгүй
орсон доо.
-Анхныхаа
түрүүг дурсахгүй юу?
-2006
оны арванхоёрдугаар сард манай
автомастеруудын холбооны анхны тэмцээн
болж байсан. Би холбооныхоо тэмцээнд
анх удаагаа түрүүлсэн. Тэр үед сэтгэгдэл
маш сайхан байлаа. Мэдээж алтан медаль
авна гэдэг зорьсон зорилгодоо хүрч
байна гэсэн үг шүү дээ. Бүр баярын нулимс
унагаж байсан шүү. Үзэгчид маань ч намайг
түрүүлэхийг хүсэн хүлээж байсан юм
билээ.
-Та
их олон алтан медалийн эзэн болсон.
Харин мөнгөн медалийг хэрхэн хүлээж
авдаг вэ?
-Миний
хувьд сүүлийн хоёр жил чамлахааргүй
амжилттай уралдаж байна. Ер нь машин
техник саатахгүй бол алт, мөнгөн медалийн
төлөө үзэж байгаа. Манай үзэгчид ч мэдэх
байх. Мэдээж 30 гаруй аавын хүүхэд дундаас
эхний тавд орно гэдэг том амжилт шүү
дээ. Би алтан медаль авахын төлөө
уралддаг. Гэхдээ мөнгө, хүрэл медаль
авлаа гээд ч харамсдаггүй. Машин техник
эвдрэхгүй айргийн тавд ороход дотроо
их баярладаг. Тамирчин хүн үргэлж төгс
байна гэж байхгүй шүү дээ. Бүх л зүйлд
дасан зохицох хэрэгтэй. Дандаа түрүүлнэ
гэж юу байхав.
-Гараанаасаа
хаазлаад гарах үед таньд юу бодогддог
вэ?
-Олон
юм бодогдоно л доо. Яг финалийн гараан
дээр арван тавын самбар өргөсөн үед
өөрөө өөртэйгээ ярьдаг. "За Гомбоо
чи гараагаа алдаж болохгүй шүү. Өөрийнхөө
бодсон, санасан бүх зүйлээ хийгээрэй"
гээд л зоригжуулдаг. Тэгээд дахин дахин
араагаа шалгаад л гараандаа гарна даа.
-Яг
уралдааны зам дээр нэгт давхих, эвсэл
урдаа нэг машин оруулчихаад түүнийг
гүйцэж түрүүлэх юмсан гэж уралдах хоёрын
аль нь сайхан санагддаг вэ?
-Ер
нь өнгөнд гараад ирэхээрээ баярладаг.
Гэхдээ дотроо "Машин техник минь
битгий эвдрээсэй. Алдаа гаргаж болохгүй
шүү" гэж бодно. Хэрвээ алдаа гаргавал
арынхаа машинд гүйцэгдэнэ. Яг түрүүнд
явж байхад 10 тойрог гэдэг урт хугацаа
байдаг. Харин урд яваа машинаа хөөгөөд
явж байгаа үед тойрог хурдан дуусдаг.
Яагаад гэхлээр тойргоо ерөөсөө боддоггүй,
урд яваа машинаа л яаж ийгээд гүйцэхийг
хичээнэ. Гэхдээ аль аль нь ялгаагүй шүү
дээ.
-Таны
хамгийн гарамгай эзэмшсэн хөдөлгөөн
гэвэл?
-Сайртай
зам дээр огцом эргэлт хийх хэцүү байдаг.
Машин их зуулттай, хоёр дугуйн дээр
босоод ирсэн нөхцөлд эргээд дөрвөн
дугуйн дээр буух нь бага байдаг. Хамгийн
гоё сурчихсан гэмээр эргэлт гэвэл цас
юм уу, шавран дээр хөндлөн явах их сайхан
байдаг. Үзэгчдэд ч гоё харагддаг.
-Өвлийн,
зуны зам хоёрын аль нь илүү ур чадвар
шаарддаг вэ?
-Ер
нь ялгаагүй. Адилхан л тамирчдын ур
чадварыг шалгадаг. Гэхдээ зуны шавартай
зам хамгийн хэцүү. Машин тэрэг саатах
нөхцөл өндөр. Мөн шавар шалбаагнаас
болж, үзэгдэх орчин хязгаарлагдана.
Харин манай "Айдасын даваа"-ны зам
бартаа саад багатай. Машин тэргэнд
гамтай, тамирчдын аль авхаалж, самбаатай
нь урагшаа өнгөнд гарч ирж байгаа.
-Бэлтгэлээ
хэрхэн хангадаг вэ?
-Би
том тэрэгтэй шатахуун тээвэрт явдаг.
Тэмцээн дууслаа л бол уралдааныхаа
машиныг тавиад л замдаа гарна даа.
Тэмцээн дөхөөд ирэхлээр бэлтгэлээ
хийдэг. "Алтайн бугат", "Төмөртранс"-аас
нийлээд 11 машин бэлтгэлд гарна. Миний
хувьд тэр тамирчиддаа мэддэг зүйлээ
зааж өгнө. "Ийм эргэлт хийвэл тэгээрэй,
энэ зам дээр тэд дүгээр араагаараа
яваарай" гэх ч юм уу. Иймэрхүү байдлаар
тэмцээнээс гурав дөрөв хоногийн өмнө
бэлтгэл хийдэг. Түүнээс биш үргэлжилсэн
бэлтгэл хийж амждаггүй.
-Хамгийн
харамсалтай хожигдол хаанахын тэмцээн
байсан бэ?
-2005
оны хавар гурав дахь тэмцээндээ мөнгөн
медаль авч байлаа. Тэгээд "Би мөнгөн
медаль авчихлаа даа" гэж бодож байсан
чинь шүүгчдийн буруу шүүлтнээс болж,
дөрөвдүгээр байрт орж байсан. Тэр үед
л хамгийн их харамсаж байсан. Эрчүүд
"ёндоо үхнэ" гэж ярьдаг шүү дээ.
Миний хувьд тэрнээс хойш 2006 он хүртэл
дандаа дөрөвдүгээр байрт ордог, эсвэл
машин тэрэг маань эвдрээд зогсдог болсон
байсан. Харин одоо зүгээрээ. /Инээв/
-Та
"68" дугаартай уралддаг, Мэдээж таны
азын тоо байх?
-Энэ
бол маш гоё түүхтэй. Амжилттай сайн
уралдаж байгаа тамирчнаа хувийн дугаарыг
нь сонгох эрх өгдөг. Тэгээд 2005 онд энэ
дугаарыг сонгож байлаа. Яг тэр үед манай
Д.Давгадорж Япон улсын мэргэжлийн
сүмогийн 68 дахь их аварга болж байсан.
Тэгээд Монгол хүн морь бөхөө дээдэлдэг
гэсэн үүднээс энэ тоог сонгосон. Би
дотроо "Хэзээ нэгэн цагт аварга шигээ
аварга болно доо" гэж бэлэгдэж байлаа.
-Жирийн
үед ямар жолооч вэ?
-Би
хот дотор, хөдөө тээвэрт явахдаа давхиад
байдаггүй. Энгийн л явдаг. "Би л
уралддаг" гээд хаазлаад байвал
таньдаг, таньдаггүй хүмүүс дургүйцнэ
шүү дээ. Тэгж онгирч болохгүй. Аль болох
соёлтой байхыг хичээдэг.
-Олон
улсын тэмцээнд оролцох боломж хэр байдаг
вэ?
-Тэр
бол бидний мөрөөдөл шүү дээ. Түүнд ороход
хөрөнгө мөнгө чухал. Монголдоо уралдахад
л 10 гаруй сая төгрөг зарлагадаж байна.
Олон улсын тэмцээнд оролцоно гэхээр
тэдэнтэй дүйцэхүйц машинтай байх
хэрэгтэй. Тэр машин хамгийн багадаа л
70, 80 мянган ам.долларын үнэтэй. Тэгэхлээр
тэр их мөнгийг гаргаад өгөх хүн олдохгүй
л дээ.
-Та
бас раллид уралддаг байх аа?
-Өнгөрсөн
жилийн "Шандас ралли"-д орсон. 20
гаруй 69 уралдсан. Тэнд анх удаа ороход
сайхан санагдсан шүү. Кросс бол маш их
тэсрэлттэй, тухайн тамирчин богино
хугацаанд ур чадвараа харуулна шүү дээ.
Харин раллиг тактикийн уралдаан юм
болов уу гэж бодсон. Мөн чиглүүлэгч
маань сайн байх шаардлагатай юм билээ.
Дараа нь Монголд болдог Японы раллид
ороод бэртлийн улмаас гарсан.
-Автоспортын
тамирчдын хамгаалалт хэр байдаг вэ?
-Бидний
хамгаалалт үнэхээр сайн шүү дээ. Манай
Дамдинхорлоо гуай техникийн шүүгч
хийдэг. Тэгэхлээр шүүгч маань "Энэ
яг стандартад тэнцсэн хамгаалалт байна.
Машин хоёр гурав өнхрөхөд ямар нэгэн
бэртэл өгөхгүй" гэдгийг шалгана.
Тэгэхлээр биднийг 100 хувь хамгаалж
чаддаг.
-Таны
бэртэл юунаас болсон юм бэ?
-Миний
хувьд унасан машиныг босгоод нөгөөдөхдөө
дайруулаад хөлөө хугалчихаж байсан.
Түүнээс биш би өөрөө машин доогуур
орчихсон байсан болохоор хажуугаар явж
байгаа тамирчин харалгүй өнгөрчихөж
байсан.
-ОУХМ
Д.Болдбаатар та хоёрыг өгөө аваатай
өрсөлдөгчид гэж ярьдаг шүү дээ. Та хэрхэн
хүлээж авдаг вэ?
-Уралдаж
байгаа бүх тамирчин өрсөлдөгчид байдаг.
Түүн дотроос Д.Болдбаатар миний хамгийн
хүчтэй өрсөлдөгч шүү дээ. Надаас өмнө
олон удаагийн аварга гээд л үнэхээр
Монголдоо "номер нэг" гэж яригдахаар
сайн тамирчин.
-Та
өөрийгөө өрсөлдөгчөөсөө юугаараа давуу
гэж боддог вэ?
-Яг
түүгээрээ давуу гэж хэлж чадахгүй.
Тухайн тэмцээндээ өөрийнхөө бодсон
бүхнээ л хийдэг. Энэ зам дээр ингэж явна
гэсэн миний тухайн үеийн тактик л зөв
байвал Д.Болдбаатарынхаа өмнө орж байгаа
шүү дээ. Машин тэрэг маань тааруу байх
ч юм уу, буруу тактик боловсруулахад
Болдбаатарыг гүйцэхгүй алдчихдаг.
-Аав
тань гавъяат тээвэрчин. Танай гэр бүлээс
өөр автоспортоор хичээллэдэг хүн байна
уу?
-Яг
автоспортод гэвэл манай ах Гансүх бид
хоёр байна. Харин манай эгч жүдогийн
ОУХМ Цэвэлмаа гэдэг хүн байдаг. Одоо
"Женко" клубт дасгалжуулагч хийдэг.
Манай дүү боксоор хичээллэж байгаад
бэртлийн улмаас больсон. Дэд мастер
цолтой. Мөн охин дүү маань залуучуудын
дэлхийн аварга ОУХМ Пагмадулам шүү дээ.
Ер нь их спортлог гэр бүл байгаа биз.
-Автоспорт
эр зоригийн уралдаан байдаг. Таны эр
зориг хаанаас ундардаг вэ?
-Би
уралдааны машинаа унаад талбай дээр
гарсан тохиолдолд омогшиж явдаг шүү
дээ. Онхолдоно унана гэсэн зүйлээс
айхгүй. Яагаад гэвэл тэр машин 100 хувийн
баталгаатай, миний амь насыг хамгаалж
байгаа. Тийм болохоор машинаа унаад явж
байхад хүсэл зорилго өөдрөг байдаг.
Магадгүй эр зоригийг төмөр хүлгээсээ
авдаг болов уу.
-Машинаа
их хайрлана биз?
-Тэгэлгүй
яахав. Миний машиныг их олон хүн янзалж
бэлддэг. "Алтайн бугат" компаний
захирал Гансүх ах маань байна. Мөн
"Төмөртранс"-ын Нэргүй ах намайг
тэмцээнд орлоо гэхэд сая төгрөг өгч л
байсан. Энэ мэтчилэн сэтгэлийн дэмээр
би өдий зэрэгтэй чансаатай тамирчны
нэгд багтаад явж байна.
Т.Батсайхан