gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жилийн хэрэгцээт буудайны 86.1 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой боллоо

Улс төр
2009-11-19
0
Twitter logo

-Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын шийдвэрлэсэн мэдээлэл-

Залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
Монакогийн Вант Улсын Монте Карлод зохиогдсон олон улсын өсвөрийн циркчдийн “Premiere rampe” тэмцээнээс хүрэл цом хүртсэн уран нугараач Б.Одгэрэл, Г.Доржханд, Э.Оюун-Эрдэнэ, Б.Өлзиймандал, Ч.Анужин, Д.Оюун-Эрдэнэ  БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Ш.Азжаргал, Д.Бадамгарав, С.Энхжин, Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулсан М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд 1 дүгээр байрт шалгарсан Г.Арвин -Үрд, 2 дугаар байрт орсон У.Ану, Ү.Уртнасан,  3 дугаар байр  эзэлсэн Т.Нямсүрэн, Х.Туяа, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд 1 дүгээр байрт шалгарсан Т.Энхмаад, 2 дугаар байр эзэлсэн Б.Билгүүн нарт  мөнгөн шагнал тус тус олгохоор шийдвэрлэв.

Ургац хураалтын дүнгийн талаар ярилцав
Хуралдаанаар 2009 оны ургац хураалтын дүнтэй танилцав. Урьдчилсан дүнгээр нийтдээ 245.2 мянган га-гаас 392.9 мянган тонн үр тариа, 13.1 мянган га-гаас 156.0 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 81.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Энэ нь жилийн хэрэгцээт буудайны 86.1 хувь, төмсний 100.0, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж олгож  байна.

Товчхон:
Монгол Улсын Засгийн газар, олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.

“Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү өөрчлөлтөөр хүүхдэд зориулсан уралдаан, наадам, үзэсгэлэнг дэмжихээс гадна тухайн жилд шалгаруулалтыг ямар төрөл, сэдвээр явуулж байхыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тодорхойлох, төслөө ирүүлж буй багийн ажлын туршлагыг харгалзан үзэх талаар нэмэлт заалтуудыг оруулж өглөө.

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2009-2012 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад олгов.

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээж, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад олгов.

 “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөр”-ийг батлав.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2009 оны 3 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдалтай танилцав. 3 дугаар улиралд иргэдээс нийт 10128 өргөдөл, гомдол ирүүлжээ. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 95.2 хувьтай байна.

Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч. Хүрэлбаатар танилцуулав. Өнгөрсөн сард Засгийн газрын ээлжит 4 удаагийн, ээлжит бус 4 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 45 асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан