Монголчууд олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн малын бэлчээрийн ая тухыг харж цагийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдарч байсан ард түмэн. Гэтэл сүүлийн 20 жилд оршин суух газар нутгаа өөрсдөө сонгон хотын амьдралд шилжин, орон сууцны байшинд амьдрах болсон. Улмаар айл, хот айл, саахалт айл хэмээх нэр томъёо оршин суугчид гэдэг үгтэй хослох болсон билээ. Дулаан ус, цахилгаан нь нэгдсэн зохион байгуулалтад орсон нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байгаа хэсэг хүмүүсийг оршин суугчид хэмээдэг бөгөөд тэд орон сууцаа хувьдаа үнэгүйгээр хувьчилж авсан байдаг.
Орон сууцыг хувийн өмчид шилжүүлсэн иргэдийг хувийн өмчтэй болгож улмаар захиран зарцуулах эрхтэй болгосон билээ. Үүнийгээ бид сонгон авсан нийгэмтэйгээ холбон үздэг. Тэгвэл хувийн өмч гэж юу вэ. Хувийн өмчтэй байх гэдэг нь хүний зайлшгүй эдлэх эрхийн нэг бөгөөд эзэмших, түүнийгээ ашиглан ашиг орлого олох, захиран зарцуулах, нийгмээр хамгаалуулах эрхүүдийг багтаасан цогц асуудал юм. Товчоор хэлбэл, хувийн өмч бол тухайн хүний эрх чөлөө юм. Судлаачид ба онолчид хүн болж төрсөн л бол өмчтэй байх ёстой гэдэг нь заяагдмал эрх юм хэмээн тайлбарладаг. Тэгвэл бид хувийн өмчийн талаар ямар ойлголттой байгаа болон дээр дурьдсан эрхүүдийг хэрхэн хэрэгжүүлж буйг анхаарахад өмч гэдгээ бид чинь зөвхөн өөрийн байрлаж буй квадратаа хэмээн ойлгож байгаа нь учир дутагдалтай байна.
Таны өмч бол таны квадратыг бүрдүүлж байгаа байшин, тэр байшингийн эргэн тойрны газар, орон зай, хэн нэгний биш дундын эзэмшилд байгаа хэсэг, таны орлого, ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй зохион байгуулалт таны байшингийн бүрэн бүтэн байдал, хамгаалалтыг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хүртэл багтаж байгааг онолчид бичсэн байх юм. Ингээд бодохоор оршин суугчид та бидний хүсэл санаачилгаараа байгуулаад байгаа Сууц өмчлөгчдийн холбоо ч хувийн өмчийн хамгаалалтын хэсэг болж байх юм. Хувийн өмчийг дотор нь нийтийн болон нэгжийн зориулалттай хэмээн ангилдаг. Бидний амьдарч буй орон сууц нийтийн зориулалттай хувийн өмчид хамаарна. Зарим үед хосолсон зориулалттай өмч ч байдаг. Нийтийн зориулалттай хувийн өмчид нийгмээс анхаарах эрх зүйн шаардлага, хангамж, зохион байгуулалт илүү байдгаас хүмүүс одоогоор нийтийн зориулалтын хувийн өмчийг их ашиглаж байгаа юм.
Нийтийн зориулалттай хувийн өмч нь нэгжийн зориулалттай хувийн өмчөөс ашиглалт, хамгаалалт, удирдлага, менежментэд хөрөнгө бага зардаг зэрэг олон давуу талтай. Тухайлбал та хувийн байшинд амьдарвал сард 200-400 мянган төгрөг зарцуулна. Харин нийтийн зориулалттай хувийн өмчтэй бол энэ зардлын 10-20 хувийг л зарна шүү дээ. Бид нэгэнт нэгжийн өмчийн эзэн болсон тул өмчийнхөө төлөө тавих сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Өмчтэй хүн эд хөрөнгөөр ч баян, сэтгэлгээгээр ч баян байх ёстой. Бид өмчийг зөвхөн эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээнд ойлгож байгаа нь өрөөсгөл санагддаг. Оршин суугчид өмчөө өөрсдөө хамгаалахаас гадна нийгмээр хамгаалуулах, ашиг олох нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчныг буй болгох, өмчийнхөө төлөө хөрөнгө хуваарилах, төлөвлөх эрхтэй байтал энэ асуудалд учир дутагдалтай хандаж байгаа.
Хувийн өмчийн хамгаалагч буюу захиран зарцуулах эрхгүй өмчийн эзэн гэгддэг СӨХ-ны үйл ажиллагааг дэмжиж, хөрөнгө оруулахгүй байгаагаас СӨХ-ны ажиллагаа жигд бус болж тогтворжихгүй байгаа нь хувийн өмчийн талаарх бидний ойлголт буруу байгаатай холбоотой байна гэж нэг хэсэг нь ярьдгийг бодолцох ёстой санагдана. Жишээлбэл, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, орчныг зүлэгжүүлэн тохижуулахад нийт суугчдаас адил хэмжээний хөрөнгө гаргая гэж зарим оршин суугчид санал дэвшүүлэхэд хувийн өмчийн талаар мэдлэг муутай, хувиа бодсон хэсэг нь "Би тэтгэвэрэй, би ядуу" гээд эсэргүүцэж байх жишээтэй.
Та нар байрны өмчийн эзэн учраас өмчөө хамгаалах ажилд хөрөнгө оруулах нь таны үүрэг гэдгийг ойлгох ёстой. Өмчөө хамгаалж чадахгүй бол өмчийн эзнээсээ татгалзах ёстой хэмээх хууль, эрх зүйн байдгийг мэдэх хэрэгтэй. Тэр байтугай "Дээврээс ус гоожоод байна засъя" гэхэд "Энэ бол дээд давхрын айлын хэрэг. Доод давхрын надад ямар хамаа байна" гэдэг оршин суугч олон байгаа нь өмчийн талаарх ойлголт нэн ядуу байгааг харуулж байна. Бид өөрийн гэсэн өмчгүй нийтийн өмчөөр туйлж, улсын хангамж, халамжид байсан коммунист бэлэнчлэх сэтгэлгээгээ өөрчилж өмчийн эзэн өөрөө өөрийнхөө төлөө хөрөнгө зарж, ухаан бодлоо уралдуулдаг ардчилсан ойлголтод шилжмээр санагдана.
Иргэн П.Очирсүрэн