Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн Японы эрдэмтэдтэй хамтарсан “Бичээс” төслийн судалгааны багийнхан шинэ олдворын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Энэ оны зургадугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт буй Хар бух хэмээх эртний балгасны тууриас хус модны үйсэн дээр бичсэн номуудыг олжээ.
Уг үйлсэн номууд нь 2,5-3 метрын гүнд балгасны нурангад дарагдсан байсныг судлаачид малтлагаар илрүүлсэн байна. Судалгааны ангид Монгол талаас профессор А.Очир, доктор Л.Эрдэнэболд, Японы талаас профессор К.Мацуда, профессор Т.Мураока нар оролцон ажиллажээ.
Монгол-Японы “Бичээс” төсөл нь 1996 оноос эхлэн, Монгол Улсын нутаг дахь эртний бичиг үсгийн дурсгалуудыг шинээр хайж илрүүлэх, судлан шинжилж, утга агуулгыг нь нээн тайлах ажлыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тэд зөвхөн Хархорин, Эрдэнэ-зуу орчмоос монгол, дөрвөлжин, араб, перс, хятад зэрэг олон хэлний бичээс бүхий 19 хөшөө, хөшөөний хугархайнуудыг илрүүлэн олж судлаад байгаа юм.
Тэдгээр олон хэлний бичигт хөшөөнүүд нь анх Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотод ХIII-ХIҮ зууны үед босгосон дурсгалууд байж. Харин хожим нь ХҮI зууны сүүлчээр Эрдэнэ-Зуу хийдийг барихдаа уг хөшөөнүүдийг барилгын материал болгон ашигласан байв.
Монгол-Японы эрдэмтэд Хархорин болон бусад нутгаас олсон эртний бичигт хөшөө, бичээсүүдийг судлан цуврал 4 ном нийтлүүлсэн нь зөвхөн ХIII-ХIҮ зууны Монголын эзэнт гүрний төдийгүй тухайн үеийн Ази, Европын олон улс түмний засаг захиргааны зохион байгуулалт, эдийн засаг, улс төр, шашин, соёлын харилцааг судлан тодруулах шинэ эх сурвалж болсон гэж олон улсын судлаачид үнэлж байна. Зарим жишээ дурдахад, нэгэн араб бичигтэй чулуун хөшөөнд, ХIII-ХIҮ зууны үед Хархорины орчинд газрыг удаан хугацаанд түрээсээр эзэмшдэг, түүнийхээ дээр сүм дуган зэрэг барилга барьж, бас тариа ногоо тарьдаг байжээ.
Энэ бол тэр үед Монголд газрын харилцаа хэрхэн хөгжиж байсны баримт юм. Тэрчлэн сургууль байгуулж, хүүхэд багачуудыг сургаж байсан тухай ч өгүүлсэн аж. “Бичээс” төслийнхний энэ онд Хар бух балгаснаас илрүүлсэн үйсэн номууд нь ХҮI-ХYII зууны үед Монгол оронд бурхны шашин хэрхэн дэлгэрч, хүрээ, хийдүүд байгуулагдаж, бурхны номуудыг Монгол хэлнээ орчуулж, бас эрдэмтэн лам нар өөрийн зохиол бүтээлээ туурвиж, түгээж байсны гэрч болох сонирхолтой дурсгал юм. Түүнчлэн уг үйсэн номууд нь Монголчуудын үйс боловсруулан, түүнийг цаасны оронд ашиглаж, үйсэн ном бүтээдэг үндэсний өвөрмөц технологийг өөртөө агуулсан үнэт ховор урсгал хэмээн үнэлэгддэг. Хусны үйсийг хэрхэн цаас шиг нимгэн, бас уян зөөлөн болгон боловсруулдаг байсан нь одоо болтол бүрэн тайлагдаагүй байгаа аж.
Дээрх номууд нь энэ нууцыг тайлахад шинэ эх сурвалж болох нь дамжиггүй хэмээн эрдэмтэд хэллээ. Үйсэн ном бол Монголчуудын ном бүтээдэг биеэ даасан нэг онцгой аргын илэрхийлэл бөгөөд үйсэн дээр бичдэг бэх, үзэг зэрэг бичгийн хэрэгслээ ч орон нутагтаа хийдэг байсан гэж судлаачид үзэж байна. “Бичээс” төслийн судлаачид Хар бух балгас бол ХҮI-ХҮII зууны үеийн Монголчуудын үйсэн ном бүтээдэг нэгэн төв байсныг шинээр тодруулсан нь энэ багийнхны ажлын нэг ололт аж.
Тэрчлэн бусад газруудад ч иймэрхүү төв байсан байж болох юм гэж тэд үздэг. Ийнхүү Монгол-Японы эрдэмтэд “Бичээс” төслийнхөн энэ онд бас Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн хэмээх газраас эртний хятан бичигтэй гэрэлт хөшөө шинээ олжээ. Энэ хөшөө нь 183 см өндөр, 53 см өргөн бөгөөд түүний нэг талд нь Хятаны их бичгээр 7 мөр бичиг сийлсэн байна. Урьдчилсан судалгаанаас үзвэл, энэ хөшөөг 1058 оны наймдугаар сарын 1-нд босгосон бололтой. Урьд нь Монгол Улсын нутгаас байгалийн хаданд бичсэн хятан бичээс олдож байсан.
Харин ийм тусгайлан босгосон хятан бичигтэй гэрэлт хөшөө олдоогүй гэнэ. Тиймээс Бүлээний энэ дурсгал нь Монголын нутгаас олдож буй анхны хятан бичигт гэрэлт хөшөө болж байгаа аж. Монголчуудтай удам гарлын холбоотой хятан нар их, бага хоёр янзын бичиг зохион хэрэглэж байсан бөгөөд их бичгийг унших түлхүүрийг одоо болтол эрдэмтэд бүрэн тайлж хараахан чадаагүй байна. Монгол-Японы хамтарсан бичээс төслийн багийн шинээр нээн олсон дээрх хөшөө нь цаашид хятан их бичгийг тайлан уншихад шинэ мэдээ өгч чадна гэж судлаачид үзэж байгаа юм.
Тус судалгааны багт ажилласан Японы профессор Мацуда:
-Судалгааны багт ажиллаж байгаа Японы эрдэмтэд бол Монголын эзэнт гүрний түүх, Дундад зууны үеийн түүх судлаачаар мэргэшсэн улсууд байгаа. Бидний судалгааны ажил дэлхийн түүхэнд нүүдэлчдийн соёл иргэншил, түүх ямар байр суурьтай байсан юм бэ гэдгийг цааш үргэлжлүүлэн судлахад тодорхой түлхэц болох юм. Бид 13-14 зууны үеийн Эзэнт гүрний үеийн түүхийг судалж байсан бол Монголын эзэнт гүрний өмнөх үеийн судалгааны олдвор оллоо олсон олдворуудаа сэргээх, тайлж унших ажил цааш үргэлжлэх юм.
Японы профессор Т.Мураока:
-Би Монголын эзэнт гүрний түүхийг судалдаг хүн. Олсон бичээсийг агуулгаар нь тайлбарлавал Хубилай хаан Юань гүрнийг байгуулж Бээжинд шилжүүлсний дараа ч Хархорин Монголын их эзэнт гүрний төв байж цэцэглэн хөгжсөөр байсныг өгүүлсэн. Хархорин хотод тухайн үед зөвхөн бурхны шашин биш олон шашны урсгал байжээ. Монголын эзэнт гүрний түүхийг би цэргийн хүчээр байлдан дагуулж байсан гэж ойлгодог байлаа. Тэгвэл судалгааны ажлын явцад зөвхөн цэргийн хүчээр олон улс орныг нэгтгэж байсан биш олон үндэстнүүдийг эе эвтэй байлгаж нарийн ухаанаар удирдаж байсан нь батлагдаж байна. Бидний судалгааны бас нэг гол ажил Монголын эзэнт гүрний өмнөх үеийн талаарх судалгаа байх болно.
-Олдсон олдворуудынхаа бичээсийг хэзээнээс уншиж тайлах вэ, Ер нь яг юу гэж бичсэн байгаа бол?
-Профессор Мацуда: Хятан их бичгээр бичсэн 10 гаруй материал олдсон. Хятан их бичгээр бичсэн дурсгал Монголд байдаг ч хараахан тайлж уншиж чадаагүй. Японд Хятан хэлийг тайлж унших тусгай төслийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Хятан хэлээр бичсэн дурсгалыг бид урьдчилсан судалгааны байдлаар 1058 он Монголын их эзэнт гүрний өмнөх үеийн дурсгал гэдгийг тогтоогоод байгаа юм. Бид цааш үргэлжлүүлэн судална.
Д.Догсмаа