Монголын нэгэн гол том ястан нь буриад Монголчууд билээ. Тэд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнө Байгалиас хойш Хилого (хялган), Зүлгэ (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог (Енисей) мөрний эхэн, Байгаль орчимд амьдарч агсан Хорьд, Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд юм. Буриад гэдэг нэр түүхэнд анх тэмдэглэгдсэн нь 1240 онд бичигдсэн Монголын нууц товчоо болно. Буриад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий.
1. “Бури” (түрэг хэлээр “чоно”) эсвэл “бури-ата” (түрэг хэлээр “эцэг чоно”) гэдгээс гаралтай гэх.
2. Монголчууд исламын шашинтай кыргызуудыг буруу номтон гэж нэрлэдэг байсанчлан Монголчуудаас салан буруу өөр шашин шүтдэг оросуудад дагаар орсонтой холбоотойгоор (Буруудсан) буриад гэж нэрлэж байх магадлалтай.
3. “Брат” (оросоор “ах” эсвэл “дүү”) гэдгээс гаралтай хэмээн оросууд тайлбарладаг. Гэхдээ энэ үг ямар ч ор үндэсгүй зүйл юм.
4. “Буруулсан ард” гэдэг нийлмэл Монгол үг гэх. Оросод дагаар орсны дараа ингэж нэрлэдэг байх магадлал маш өндөр бий. Цаг хугацааны уртад энэ үг сунжран буриад болсон байж магадгүй.
Русс хэмээх оросуудыг Алтан ордны улсыг байгуулахад Кавказ, Уралын нурууг давуулан Баруун болон Дунд Шивэртэд их хэмжээгээр нутаглуулах болсон нь Монголчуудын хожмын том алдааны эхлэл болсон юм. Эзгүй зэлүүд энэ бүс нутагт суурин амьдрал цэцэглэж, слав соёлын давлагаан түрэлтийн гол шалтгаан болов. Анчин, булагчин, цаатан иргэд улам бүр алгуур дорно зүгт шахагдаж байлаа.
Энэ байдал 3-4 зуун жил тасралтгүй үргэлжилсээр байв. Юан гүрэн мөхөж хамниган угсааны манжууд Хятад, Монголын төрийг нэгтгэн барих болсон нь оросуудад Сибир (Шивэртэд) эзэн суух боломжийг нээж өгсөн юм. Оросын хаан ан гөрөө, загас, ой тайгын асар их байгалийн нөөцтэй энэ бүс нутаг руу олон удаа эрдэм шинжилгээ, тагнуул, туршуулын багуудыг бэлтгэн илгээж байлаа.
Буриад Монголын газар нутаг XVII зууны дунд үед Хаант Орос улсад эзлэгдэн, Эрхүү хязгаарын захирагчийн харьяанд хүчээр нэгтгэгдэв. Байгалийн чанад мужийн бүрэлдэхүүнд (1851 онд) бүрэн оржээ. Хаант Орос улс 1901 онд шинэ хууль гаргаж, буриад Монголчуудын овог, аймгийн удирдах засаглалыг устгаад, Оросын өөрийн засаг захиргааны нэгжүүдийг буриадад байгуулж, буриадуудын газар нутагт орос тариачдыг нүүлгэн шилжүүлж Оросчлох бодлогыг эрчимжүүлсэн байна. Шинэ хуулийн дагуу албан татвар нэмэгдэн, буриад эрчүүдийг цэрэгт дайчлан 1905 оны Орос, Японы дайнд олноор оролцуулжээ. Ар Монгол 1911 онд манжийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар улс болсон нь үндэсний үзэлт Монголчуудад нэгдэн нягтрах боломж олгосон юм. Буриад Монголын олон сэхээтнүүдийг нэгтгэх үйл хэрэгт оролцох болов. Монголоо гэсэн буриад Монголчууд 1917-1918 онд эхэлсэн Оросын иргэний дайны хөлд ихээр өртөх болжээ. Дээрх олон шалтгаануудын улмаас төрөлх нутагтаа оросуудад шахагдсан буриадууд Ар, Өвөр монгол руу бөөн бөөнөөрөө нүүх болсон байна. Мөн түүнчлэн Номхон далайгаар дамжин Энэтхэг, Австрали, Америк руу хүртэл дүрвэж байв.
XX зууны эхээр Хурц харуул болон Зах хөвөлзөхийн харуулуудаар дамжин 700 гаруй өрх Монгол Улсын нутагт нүүн иржээ. Тэд Дорнод Монголын Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах болов. Эдгээр сумдад суух 11 овогт Цагаан, Галзууд, Бодонгууд, Шарайд, Халбин, Батнай, Худай, Гушид, Хүгдүүд, Харгана, Ухуацай овгийнхон байлаа. Харин Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумнаа голлон суух найман овогт Цагаан, Галзууд, Хүгдүүд, Ухуацай, Бодонгууд, Шарайд, Халибин, Харгана зэрэг овгийнхон байжээ. Хэнтий аймгийн Батширээт сумын Худар буриадын дотор Шонос, Буур, Авзай, Хурмуш, Олзон, Бахи зэрэг овгийнхон байв. Хэдий тийм боловч эдгээр овог нь хоорондоо холилдсон нь олонтаа байдаг.
Буриад Монголчуудын овгуудын нэрийг ажиглахад Хорь, Ага буриад нь буриадын эртний овгуудаас бүрдэж байхад Сонгоол буриадууд дотор Халх, Өвөр монгол, Ойрад гаралтай овгийнхон зонхилж байдаг. Энэ нь буриад ястны овгууд эрт, хожмын олон үед бүрэлдсэнийг харуулж байна. Буриад монголчууд манай улсын Хэнтий, Дорнод, Булган, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Бурят, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агын үндэсний тойрог, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна.
Манай улсад байгаа буриад Монголчууд нь хэл аялгуун хувьд Онон Улзын хорь, ага, хамниган, худир буриадын аялгуугаар ярилцана. Харин Сэлэнгэ-Үүрийн голынхон түнхэн-санагын сонгоол буриадын аялгуугаар хэлэлцэнэ. ОХУ-д байгаа буриадууд, Монголчуудтай адилаар босоо Монгол бичигтэй байсан боловч 1931 оноос латин, 1939 оноос зөвлөлт засгийн албан шахалтаар кирилл бичиг хэрэглэх болсон.
Оросын буриадууд буриад хэл аялгуугаа мартаж, оросоор ярьж, слав соёлын нөлөөнд бараг бүрэн уусаад байгаа билээ. Тэд гэр сууцаа мартан, байшин сууцанд суух ба барилга барих хадлан хадах, жимсчлэх ан агнах болжээ. Мөн сүү машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний дармал бэлтгэх зэрэг слав соёлыг нэн чадамгай эзэмшээд байна. Найр наадамд харилцаа дуу, дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээ мартах болжээ. Зөвхөн Ар, Өвөр Монголын буриад зон эртний соёл уламжлалаа хадгалж үлдээд байна.
Дэлхийн I, II дайн Оросын цагаан хаан, болон зөвлөлт засгийн үеийн Оросжуулах төрийн хар хайрцагны бодлого, хэлмэгдүүлэлт зэргээс шалтгаалан буриад эрчүүд их хэмжээгээр цөөрсөн билээ. Нийт буриад хүний тоо 550 мянга орчим гэх бөгөөд эдгээрээс 445 мянга нь Оросод, 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр 25 мянга орчим нь Өвөр Монголын зүүн хойд хэсэгт оршин суугаа гэсэн судалгаа байна. ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын хүн амын 70 хувийг оросууд эзэлж байх юм. Оросын буриадын хүүхдүүд хэлд орохдоо “мама, папа” гэж хэлж сурч байна. Тэдэнд буриад монгол хэлийг нь бараг л заахгүй. Харин орос цэцэрлэг, сургуулиар хүмүүжүүлэн, орос сэтгэхүйгээр тархийг нь угаасаар өнөөг хүрлээ. Орос сэтгэхүй тархинд нь суусан буриадын хүүхэд, залуус өөрсдийгөө Ази төрхтэй, хар үстэй цэвэр оросууд гэж хэнэгч үгүй залж байгаа нь эмгэнэлтэй.
Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/