gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чацарганы мод тарих, арчлах арга

Б.Сондор
Зөвлөгөө
2022-06-04
0
Twitter logo
Б.Сондор
0
Twitter logo
Зөвлөгөө
2022-06-04
Чацарганы мод тарих, арчлах арга

Монгол орны хойд болон баруун хойд бүс нутагт болон их нууруудын хотгор, Увс, Сэлэнгэ аймгуудын голын сав газруудаар тархалттай ургадаг. Ховор нандин ургамал юм. Чацарганы байгаль хамгаалах жимсийг нь хүнсний хэрэглээ, эм, био бэлдмэл үйлдвэрлэхэд өргөн ашиглаж байна.

Чацаргана нь эмчилгээний гойд ач холбогдолтой болох нь тогтоогдсон бөгөөд тодруулбал чацарганы холтосны хиппофан хэмээх бодис нь өмөн үүгийн эсийн өсөлтийг сааруулдагийг 1950-аад онд тогтоожээ.

Үүнээс гадна цацраг идэвхжүүлэлтээс хамгаалах үйлчилгээг үзүүлдэг байна. Байгаль хамгаалах зорилгоор Канад, Япон, Их Британи, Энэтхэг, Хятад, Пакистан зэрэг орнууд ашиглаж байна. Энэ ургамал гэрэлд дуртай хангалттай чийгтэй хөнгөн хөрсөнд ургадаг. Чацарганыг хавар эрт болон намрын эхэн сард тарихад тохиромжтой. Хэрэв хүнд хөрстэй газарт тарихаар болбол хүлэрт хольж хөнгөн хөрсийг урьдчилан бэлтгэнэ.

Тарилт

Энэ холимог хөрсөө тарих нүхэнд хийхдээ фосфорын бордоо 300 гр, кали 50 граммыг нэмж чацарганаа суулгана. Тарьж байгаа чацарганы суулгацын үндэсний хүзүүвчийг 5-8 см-ийн гүнд шороонд булж суулгаад хөрсийг сайтар нягтруулсны дараа хангалттай усална. Усалгааг нэг модны тогоонд 40-50 л ус шингэхээр тооцож усална. Чацаргана бол хоёр гэрт ургамал юм. Нэг газарт 4-6 эм модонд нэг эр мод байхаар тооцож зонхилох салхины дээд талд нь эр модыг тарьж суулгана. Эр модондоо тэмдэглэгээ хийвэл сайн. Жимс өгөх үед эм модноос жимс гарахгүй бол эр модны мөчрийг аван тоос хүртээнэ.

Арчилгаа

Чацарганы модны тогооны хөрсийг гар багажаар сийрүүлнэ. Сийрүүлэлтийн гүн нь 5-7см-ээс илүүгүй байна. Усалгааны дараа болон бороо орсны дараа хөрс сийрүүлэлтийг явуулбал хөрс зөөлөн хог ургамал хялбархан сугарч гарч ирэх сайн талтай байдаг.

Ургамал ургалтын хугацаанд сийрүүлэлт хог , ургамал устгалтыг 8-10 удаа явуулахад тохиромжтой. Чацарганы төгөл нь таваас дээш настай болмогц үндэсний шижим эрчимтэй ургаж эхлэхэд эх модныхоо шим тэжээлийн хангамж болон ургацыг бууруулдаг талтай.

Иймд шижимийг тогтмол устгаж байх шаардлагатай байдаг. Чацарганы төгөлийн талбайг ургамал ургалтын хугацаанд нэг модонд 40-50 л-ээр тооцож 8-10 удаа (ойролцоогоор долоо хоногт нэг удаа) усална.

Наймдугаар сарын сүүлчээр усалгааг зогсооно. Нас гүйцсэн чацарганы модны титэмд цэвэрлэгээний огтлолт хийдэг. Үүнд, хатсан, хугарсан, мурийж ургасан мөчрийг тайрч хаяна. Чацарганы модонд 7-10 наснаас эхлэн залуужуулах огтлолт хийдэг.

Шижмийг тайрахдаа анхаарах зүйлс:

Шижим нь өөрөө эх модны үндэснээс эхэлдэг бөгөөд шижмийг тайрахдаа угаар нь биш газраас нэг см орчим үлдээн хүрзээр болон зарим зориулалтын багажаар тайралт хийнэ.

Чацарганы жимс хураах

Чацаргана тавдугаар сард цэцэглэнэ. Жижиг цэцэгтэй салхиар тоосоо хүртээдэг ургамал юм. Чацарганы жимс нь есдүгээр сарын сүүлээр эхлэн бүрэн боловсормогц түүж ургацаа хурааж эхэлдэг. Намар орой болж газар хөлдсөн хойно ч жимсийг нь түүж болдог байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан