Талын нүүдэлчин Монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн уран нарийн хийцтэй, дахин давтагдашгүй хэв загварыг өөртөө хадгалсан аж ахуйн хэрэгсэл өнөө үед түүхийн үнэт дурсгал болон хойч үедээ уламжлагдан иржээ. Энэхүү түүхийн хосгүй бүтээлүүдийн цөөхөн хэсгийг ч болов хайрлан хамгаалж, цуглуулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхээр сэтгэл зүрхээ зориулж буй нэгэн хүнтэй уулзсан юм. Энэ хүн 15 жил эртний эдлэл цуглуулж, тэрхүү цуглуулсан бүтээлээрээ цомог гарган ард иргэддээ хүргэжээ. Ингээд "Халиун тревил" ХХК-ийн захирал С.Гансүхтэй уулзлаа.
-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та "Нүүдэлчин Монголын сод бүтээлүүдийн дээжээс" хэмээх цомгийг гаргажээ. Энэ талаараа ярихгүй юу.
-За. Би өвөг дээдсээс уламжилж ирсэн түүх соёлын дахин давтагдашгүй урлагийн бүтээлийг арав гаруй жил цуглуулж ирсэн. Түүнийгээ ард түмэндээ тайлагнаж, үр хүүхэд, ирээдүй хойч үедээ сурталчилж таниулах зорилгоор энэхүү цомгоо гаргасан.
-Та арав гаруй жил түүхийн үнэт зүйлсийг цуглуулсан гэж байна. Яагаад ийм цуглуулга хийх болсон бэ?
-Би багаасаа эртний эдлэл цуглуулах сонирхолтой байсан. Энэ сонирхол маань өсөж торнисон орчинтой минь ч холбоотой байж мэднэ. Учир нь би Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Бага байхдаа Манзуширийн хийдэд их очдог байлаа. Мөн тэр хийдийн түүхийг ч их сонссон. Энэ л миний сонирхлыг төрүүлсэн байх. Тэгээд оюутан болсон цагаасаа хөдөө орон нутагаар явж ганц хоёр түүхийн үнэт зүйл олж эхэлсэн. Үүнээс хойш цуглуулсаар байгаад өнөөдөр цуглуулагчийн хэмжээнд хүрсэн байх.
-Та хэр хэмжээний түүхийн дурсгалт зүйлийг цуглуулсан 6э?
-Би цуглуулгаа тоолоод байдаггүй. Гэхдээ энэ цомог маань зургаан бүлэг, 102 төрлийн бүтээлээс бүрдсэн. Цомогт ороогүй бүтээлүүд ч байгаа.
-Хүмүүс голдуу нэг төрлийн цуглуулгатай байдаг. Таны цомог зургаан бүлэгтэй гэж байна. Тэгэхээр олон төрлийн эртний эдлэл цуглуулдаг хэрэг үү?
-Би ерөнхийдөө нүүдэлчин Монголчуудын ур ухаан шингэсэн оюуны болон эдийн соёлын бүтээлийг цуглуулдаг. Тухайлбал мөнгөн аяга, бурхан, угсаатны зүй гээд хосгүй нандин ховор бүтээлүүдийг л цуглуулдаг.
-Эртний эдлэл цуглуулна гэдэг хэн бүхний сонирхдог зүйл биш байх. Таньд энэ цуглуулгыг хийхэд бэрхшээлтэй зүйл юу гардаг вэ?
-Сонирхол юм болохоор түүндээ хөтлөгдөөд л цуглуулаад байдаг. Нэг сайхан бүтээл авчхаад түүнийгээ харахад гоё шүү дээ. "Миний өвөг дээдэс ямар агуу юм. Нүүдэлчин монголчууд маань тал нутаг шигээ уужим сэтгэлгээтэй ард түмэн юм байна" гэж өөрийн эрхгүй омогшиж, бахархдаг. Зарим шөнө нойр хүрэхгүй бүтээлүүдээ хармаар санагддаг ч үе байна шүү дээ. Тийм сайхан мэдрэмж өгдөг болохоор өнөөдрийг хүртэл цуглуулсан бүтээл маань цомог болох хэмжээнд хүрчээ.
-Цуглуулгууд чинь хэдий үеийн бүтээлээс эхэлдэг бэ?
-17-р зуунаас 20-р зууны эхэн үе хүртэлх түүхийн ховор нандин бүтээлүүд бий.
-Онцлог бүтээл нь юу вэ?
-Яг энэ нь онцлог гэж хэлмээргүй байна. Учир нь бүгд хосгүй дахин давтагдашгүй бүтээлүүд. Миний мөнгөн аяганы цуглуулга Монголд нэлээн дээгүүрт орно. Нутаг нутгийн онцлог хийцтэй аяганууд байдаг. Тухайлбал Дарьгангын дархчуудын бүтээсэн Тожил аяга. Энэ бол үнэхээр гайхалтай бүтээл. Нарийн хээ хуарыг дахин давтагдашгүйгээр гаргаж өгсөн байдаг. Мөн Ноён сэврээ байна. Ингээд дурьдаад байвал бүх л аяга онцлог, ур хийцтэй.
-Та цуглуулгаа яаж бүрдүүлдэг вэ?
-Ерөнхийдөө худалдаж авдаг. Иргэд "эмээ, өвөөгийн авдрын ёроолд байсан" гээд л зарахыг хүсдэг. Мөн зарим хүмүүс нь илүү байгаа зүйлээ зардаг. Түүнийг нь зах зээлийн ханшаар тэр хүнтэйгээ үнэ тохироод авдаг. Мөн гадны улсаас худалдаж авдаг.
-Бэлгэнд ирж байсан цуглуулга бий юу?
-Байхгүй юм байна. Голдуу худалдаж авдаг. Гэхдээ цуглуулагчид хоорондоо илүү, дутуу зүйлээ солилцох тохиолдол хаа нэг байдаг. Тийм цуглуулга цөөхөн бий.
-Эртний үнэт эдлэл гэдгийг нь яаж мэдэж авдаг юм бэ?
-Олон жилийн хөдөлмөрөөр хараад мэддэг болчихдог. Түүнээс энэ ийм байдаг тэр нь тийм байдаг гээд хэлэхэд хэцүү.
-Монголд таниас өөр эртний эдлэл цуглуулдаг хүн олон бий уу?
-Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоо гэж байдаг. Энэ холбооны ерөнхийлөгчөөр үндсэн хуулийн цэцийн дэд дарга Н.Жанцан ажилладаг. Удирдах зөвлөлийн долоон гишүүнтэй. Бид миний энэ цомогтой нийлээд гурав дахь цомгийг олны хүртээл болгож байна. Цаашид эртний эдлэл цуглуулагчид олон болох байх. Учир нь эртний эдлэл цуглуулана гэдэг зөвхөн Гансүх гэдэг хүний юм биш. Өвөг дээдсээс уламжилж ирсэн асар үнэтэй өв соёл юм шүү дээ. Сүүлийн үед хүмүүс эртний эдлэлийг г эрчимтэй цуглуулж байна. Мөн цуглуулахаасаа гадна дархчууд маань тэрхүү бүтээлийг яаж хийдэгийг судалж, цаашид ирээдүй хойч үедээ уламжлуулах зорилгоор олон сайхан бүтээлийг урлаж байна.
-Сүүлийн үед түүхийн үнэ зүйлийг гадны улс руу хил дамнуулан гаргах тохиолдол ихэссэн талаар яригддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Аливаа юмыг хорих тусам сөрөг муу нөлөөтэй байдаг. Дэлхийн олон орны жишгийг харахад энэ бол чөлөөтэй байх ёстой. Тэр данх,домбо гээд байдаг зүйлүүдийг хил гаалиар чөлөөтэй гаргах хэрэгтэй. Харин хосгүй үнэт бүтээлүүдийг лицензээр гарган гадаадад сурталчилах хэрэгтэй. Энэ чинь Монголыг л суртал-чилах болно. Гаднаас түүхийн дурсгалт зүйл авч байгаа Монголын цуглуулагч нар байна. Америкийн дуудлага худалдаа, Хонконг, Бээжин гээд гадны улсаас Монголын түүхэн дурсгалт зүйлийг худалдаж авч байна. Энэ чинь зах зээлийн голдирлоор явж байна. Хятад ямар их түүх соёлтой билээ. Тэгэхэд хосгүй үнэт бүтээлээ музейдээ хадгалаад бусад нь чөлөөтэй гарч, орж байдаг. Гэтэл манайд хулгайч нараар музейгээ мануулчихаад хамаг надин зүйлээ алдаж байна шүү дээ. Үүнд л харамсдаг. Монгол хүний бас нэг муухай зан байдаг. Тэр нь энэ Гансүх хямдхан авна. Хятад хүн үнэтэй авна гээд
-Цуглуулгыг чинь худалдаж авах санал их ирдэг үү?
-Ийм саналууд сүүлийн үед бараг өдөр болгон ирж байна.
-Та тэгээд юу гэсэн хариулт өгдөг вэ?
-Энэ бүтээлүүд над дээр байж байг. Би Монголын ард түмэн, дэлхийн ард түмэн үзэх хосгүй сайхан музей хийх бодолтой байна л гэж хэлдэг. Тэр үед энэ миний юм биш ирээдүй хойч, ард түмний минь юм гэдгийг ойлгуулахыг хичээнэ.
-Бурханч лам Г.Пүрэвбат таны цуглуулгыг үзээд урьд өмнө миний үзэж харж байгаагүй "нүүдэлчин Монгол түмний өвөрмөц сэтгэлзүйг харуулсан хэд хэдэн сод бүтээл байна" хэмээсэн байдаг. Ямар бүтээлүүд юм бод?
-Тэр нь нууцын тарнийн хоёр сахиус,мөнгөн аяганууд гээд нэлээд олон зүйл байгаа. Харин надад бол онцлоод байх шаардлага байдаггүй. Учир нь би бүгдэд нь сэтгэл зүрхээ шингээсэн учраас бүгдэд нь хайртай.
Ч.Гүнсмаа