Монголчууд эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө хайрлан хамгаалж явах талаар өвөг дээдэс маань урт хугацааны турш хойч үедээ хэлж сургасаар иржээ. Тиймээс ч "Нэр хугарахаас яс хугар", "Хүн нэрээ, тогос өдөө" гэсэн зүйр цэцэн үг хүртэл бий.
Монгол хүний нэрийн хувирал, хөгжилт, агуулга, бүтцийг үзэхэд дундад зууны үеийн түүх соёлын үнэт дурсгал "Монголын нууц товчоо" үнэт сурвалж болж байна. Монголчуудын дунд түгээмэл дэлгэрсэн, хүүхдэд нэр өгөх заншлыг сонирхвоос:
-Гарсан өдрийн гаригаар нэрлэх ёс байна. Жишээ нь, Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Адъяа, Сумъяа, Санчир гэх мэтээр.
-Төрсөн үеийн чухал үйл явдлаас сэдэвлэн нэрлэх ёс байна. Жишээ нь, Сансар, Очмаа, Одмаа гэх мэтээр.
-Сайн сайхныг бэлгэдэн өгөх ёс. Жаргал, Мандах, Өрнөх гэх мэтээр.
-Алдар цуутай хүмүүсийн нэрийг өгөх. Сүхбаатар, Хасбаатар, Ганди гэх мэт. Социализмын үед Мэлсчой гэж (Маркс, Энгельс, Чойбалсан гэсэн утгаар, товчилж) хүртэл хүүхдээ нэрлэж байв.
-Хүүхдүүдийнхээ ууган буюу отголохыг хүссэн утгаар нэр өгөх. Ууганбаатар, Отгонцэцэг гэх мэт.
-Хүүхдийнхээ зүс царай, төрх байдлаар нь өгөх. Борхүү, Шархүү, Данхар, Халтархүү гэх мэтээр.
-Дом шившлэгийн байдлаар нэр өгөх ёсоор Адилбиш, Басбиш, Энэбиш, Хүнбиш гэх мэтээр.
-Эцэст нь санскрит төвд зэрэг уламжлалт нэр өгдөг. Рагчаа, Бадам, Дорж, Гонгор, Долгор гэх мэтээр. Эдгээр нэрийг голцуу лам нар өгдөг.
Мөн үүний зэрэгцээ Монголчууд үр хүүхэддээ нэр өгөхдөө гаригийн сайн өдөр, сайныг тохиолдуулан ахмад хүнээр болон лам багшаар нэр өгч хайрлуулах, эсвэл төрсөн эцэг нь хүү бол баруун чихэнд нь, охин бол зүүн чихэнд нь шивэгнэн нэр өгдөг ёстой. Түмнээс ялгарахаар өгсөн нэр нь төрсөн жил, сар, өдөр, цагийн аль нэгийг гаригтай уялдуулан өгч байжээ.
Монголчууд үр хүүхдэдээ нэр өгөхдөө энэ мэт олон заншил, учир зүйг дагадаг. Түүний нэг нь ламаас асуудаг жамтай. Энэ нь шашны уламжлал юм. Лам нар тухайн хүүхдийн төрсөн өдөр, он, сар, жилийг зурхайн номоор үзэж нэр өгдөг. Лам нараар нэр өгүүлэхдээ хүүхэд төрсний дараа хийдэг хүүхдийн угаалга дээр лам багшийг залж урин сан тавиулж түүнээс нэр хүсэх ёс бий.
Мөн дөнгөж төрөөд байгаа хүүхдийн төрөл төрөгсөд, ах дүү нар, гэр бүлийнхэн цуглаад хүн бүр нэг нэр хайрлаж түүнийгээ цаасанд хуйлж аягатай будаанд хийж шившин шигшдэг. Хамгийн түрүүнд ил гарч ирсэн цаасан дээрх нэрийг өгдөг уламжлал ч бий. Мөн түрүү өгүүлснээр төрсөн эцэг нь шууд нэр өгч, түүнийгээ хүүхдийнхээ чихэнд гурвантаа шивэгнэх ёс ч бий. Нэр өгөх ёс, хүний нэрний талаар Монголчууд "Нэр хүнддэг" гэж ярьдаг. Ийм байдал ч бий гэдэг. Мөн үүнээс гадна хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд Шаалуу, Бэлтрэг, Боохой, Мод, Чулуу, Эмээл, Янгиа, Оргодол, Хөх нохой, Цагаан нохой, Оросоо гэх зэрэг этгээд нэр өгдөг заншилтай.
Дөнгөж төрсөн хүүхдэд нэр өгөх ёсны нэг үйлдэл нь хүүхдийн угаалга юм. Энэ нь хүүхэд төрөөд гурав буюу долоо хоносны дараа хийдэг ёслол юм. Голцуу өр гэр, хот айлын хүрээнд гэр дотроо болж өнгөрдөг учир тусгайлан зар тараах юм уу зочин урьдаггүй. Харин хүүхдийн угаалгад "авсан эх"-ийн буюу хүүхдийг эх барьж авсан хүнийг хүндэтгэн урьж, хамгийн хүндэт зочин болгож гэрийн хойморт залж, төрсөн эхэд зориулсан шөлний хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн "авсан эх" угаалгад ирэхдээ гурван бүстэй нэхий өлгий хүүхдэд бэлэглээд хүүхэд угаах зан үйлийг удирддаг.
Хүүхдийг эхлээд хар цайгаар угаагаад, махны шөлөнд боож авсан эх нь угаана, төрүүлсэн эх нь энэ бүх зүйлийг бэлтгэж өгнө. Хүүхдээ угааж дуусаад авсан эх авчирсан нэхийдээ боогоод шинэ хүнд нэр өгнө. Дээр хэлснээр хэрэв угаалгад лам багш урьж залсан бол сан тавиулж түүнээс нэр хүсдэг.
Нэр өгөхдөө холбоотой зарим зүйл, нэр томьёог өгүүлэхэд Монголчууд адил овог, нэртэй хүмүүсийг аминдай гэж дууддаг. Харин ах дүү, ураг төрлийн хүмүүсийн дотор адил нэртэй байвал ингэж дууддаггүй заншилтай юм байна.
Н.Сүрэн