Оршихуй хорвоогийн хийгээд байгаль-эхийн хожмын бүтээл нь хүн юм. Орчлон нэгэн цагт амар жимэр жамыг дагаж дайн байлдаан, дарлал мөлжлөг, хөнөөл сүйтгэл, халдан түгээгч үгүй аж төрсөөр ирсэн. Гагцхүү оргүй хоосон ертөнцөд "зочид" бүтээж эхэлсэн нь бүтээгч-байгалийн өөртөө учруулсан гол алдаа билээ. Энэ нь эцэстээ хүн хүндээ дайсагнаж, цаашлаад өөрийн бүтээгч байгаль-эхэд халдсанаас үүссэн хэрэг. Өөрөөр хэлбэл өрөвдөхөд өр өшиглөсөн заналт дайсан бол хүн ажээ.
XXI зууны хүний ёс суртахууны асуудалд хийх дүгнэлт нь, "хүн бол хамаг амьтан дундаас хамгийн харгис шимэгч хорхой" гэж хэлнэ. Ямар ч өршөөл үгүй, авах гээхийн ухаанд үл суралцсан, орших ертөнцөө хаман цөлмөж чадсан, чадсаар ч байгаа өчүүхэн чанартай амьтад. Олны эсрэг нэг нь зогсошгүй, баяны өөдөөс ядуу нь эгцлэшгүй, хүчтэний эсрэг дорой нь сөргөшгүй, захирах, захирагдах ёсонд автсан бүдүүлэг ёс суртахуунтнууд. Хүний амьдрахуйн гол мөрдлөгө нь "би үхэхээр чи үх", "хүчтэй нь хүчгүйгээ", "өөрөө л болж байвал бусад нь хамаагүй" гэх үзэл баримтлал агаад сайн чанар нь муу чанартаа бүрэн эзлэгдсэн хөнөөлтнүүд. Сайны туяа үгүй башир, хорон, атхаг сэтгэл өвөрлөсөн хүн төрөлхтний зан чанар нь "ашигч", "цөлмөгч" юм.
"Орчин үеийн хүмүүс ядаж хүүр биеэ ч нохой, шувуу, өт, хорхойд идүүлж, өлссөн амьтанд тус буян үйлдэхгүй! Үнэнийг хэлэхэд, хүн бол байгаль дэлхийд зөвхөн хог л таригч, хог л "үйлдвэрлэгч" юм. Хүний чадаж байгаа ганц үйл нь эцсийн бөлөгт элдэв хаягдал л буй болгогч, "үйлдвэрлэгч хүчин зүйл" болж байна" хэмээн Д.Урианхай гуай хэлсэн нь бий.
Аз жаргал юунд оршино вэ?
Хэрэгтэй бүхэн бүтэлтэй, дутах зовних зүйлгүй байх аз жаргалыг сэтгэл дүүрэн эдэлж буй хэрэг биш. Харин хүмүүний аз жаргал бол хүн хүнээрээ байх он жилүүдийн оргил байх ёстой. Хүн хүндээ ёс суртахууны сайн, муу хоёр талыг үргэлж мэдрүүлж ирсэн. Гэтэл сайн муу хосолсон хорвоо гэмээнэ бусдын сөрөг зан суртахуунтай эвлэрвэл өөрийн болон өрөөлийн бодол үйлдэлтэй тэмцэлдэх биесийнхээ мөн чанарт харшилна. Чухамдаа сэтгэл зориггүй болох, явдал зохицохгүй байх, дотоод сэтгэл эвэршээн зовох, бүтэхгүй бүхэн өөрт нөлөөлж амгалан алдагдах зэрэг нь аз жаргалтай амьдралын тээг болж байна. Жаргал бол зовлонг асар их сэтгэлийн хат, зөв ухаан, ёс суртахуунаар дийлсэн хойно ард нь гарч инээн зогсох ялагч юм.
Зовлон байх ёстой юу?
Хорвоогийн зовлон хүнээс хамаарч байна. Шунал, мунхаг, уураас нүглийг хийхэд үүнийг даган зовлон айсуй. Бурханы шашны гүн ухаанд төрөх, өвдөх, өтлөх, үхэх дөрөв хүн төрөлхтөн амьдралдаа
заавал туулж гарах зовлонгийн далай гэж үздэг. Тиймээс зовлон байх ёстой аж. Дашрамд дурдахад, бүх шашинаас хүний амьдралд хамгийн дөхөм, хүнийг хүн чигээр нь төлөвшүүлэх шашин нь Буддизм гэж Эйнштэйн тодорхойлжээ. Нүгэлээ наминчлах, амьдралын зам мөрийг гай түйтгэргүй болгох, бурханаас аврал эрэх, бурхантай оюун санаагаараа нэгдэж мөнхрөх, бохир аргаар олсон мөнгөнөөс татгалзах, бусдаас гойд амьдрах шуналаа тэвчих нь зовлонгоос аврагдах зам юм. Шунал хүслээсээ татгалзаж чадсан хүн л зовлонгоос хагацаж сэтгэлийн амарлингуйг олно гэх үгс энэ нийгэмд тун ч тохирно.
Зорилгын эхлэл юу байх вэ?
Хүний амьдралын зорилго нь эрдэмд нэвтэрсэн, бусдад ач тус үйлдэгч, хиргүй сэтгэлээ түгээгч, өөрийн жаргалыг бусадтай хуваалцагч, гэгээрэлд нэвтэрсэн байх явдал мөн. Үр дүнд нь муу үйлийн хүлээснээс бие, хэл, сэтгэлээр ангижран, бусдад тус үзүүлэх, энэрэн хайрлах эрхэм чанар бүрдсэн нинжин сэтгэлийг аз жаргалын хамт олном. Амьдралд хандах хүмүүний хандлагын эерэг илрэл ердөө авах бус өгөхөө, сүйтгэх бус нэмэрлэхээ урьтал болгох нь зүй. Хэзээд хар амиа хоохойлсон өөдгүй муу чанар амьдралын зорилгыг үгүй хийн хорвоогоос замхартал дагасаар байх болно.
Гэсгээлийг дийлэх үү?
Хүн болохуйн уг чанарыг ойлгохын тулд гэмээ ухаарах явдлыг ойлгох шаардлагатай. "Хүн гэмээ мэддэггүй" гэдэг. Гэм бол, хүмүүст тус бус ус, ач бус хор хүргэх нүгэл. Гэмээ засах явдал нь үйлдсэн нүгэлээ цайруулж шийтгэлээ эдлэх, бусдад учруулсан хорыг арилгах ял болдог. Хамгийн чухал нь үйлдсэн нүгэлээ бусдаар бус өөрөө ухаарч мэдэн, ухамсарлах, зэмлэл хүлээх, алдаагаа засч залах, дотоод мөн чанараараа өөрийгөө шийтгэх. Гагцхүү бие махбодийн шийтгэлээс сэтгэлийн тамлал жинхэнэ гэсгээл билээ.
Энэ үүднээс үзэхүл, хүний жинхэнэ үнэн юу вэ?
Хүний амьдрахуйн гол чиглүүлэгч нь ёс суртахуун аж. Хүн байгаль-эхээ хэрэглэж, захиран эзэгнэхийг оролдсоор өдий хүрлээ. Эргээд хүн төрөлхтөнд хариуг нь барих цаг ирнэ гэдэг "хоосон ам" биш. Бидний аз жаргал биднээс, бидний гай зовлон ч биднээс хамаардгийг олон жишээ харуулсаар иржээ.
-Хүн бол байгаль-эхээ өршөөмгүй "хэрэглэгч"
-Хүн төрөлхтөнг бүтээсэн байгаль-эх цаашид хөгжих тухайгаа хүчээр хаясан нь өнөөгийн гажуудлыг үйлдэж ирсэн хүмүүний аймшигт алдааных
-Хүн нигүүлсэнгүй, хүнлэг, өөрөөс урьтаж өрөөлийг энэрэгч, ариун мөн чанарт амьтан болохын тулд явсан замаа эргэн харахыг хүсээгүй
-Хүний муу чанар тодрон тэмүүлж гарахын тулд ямар ч хэлбэрийг ашиглаж бидний нүдийг харалган болгосон
- Хүн өөрийгөө хуурах ойлголтыг зориуд буй болгож , тэр хуурмаг байдалдаа өөрсдөө төөрөгддөг
Т.Аззаяа