gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дээд шүүхийн ерөнхий шүүгч “хуурамч” дипломтой шүүгчдээ өмөөрчээ

Нийгэм
2010-08-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-08-12
Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран шүүгчдийн боловсрол Шүүхийн тухай болон Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаснаас хойш хоёр сар өнгөрч байна.

Шалгалтаар дээд боловсролын бакалаврын сургалтын 120 багц цагийн сургалт аваагүй байж 2.5 жил хуулийн сургуульд сурсан 13 шүүгч шүүхийн байгууллагад ажиллаж байгааг тогтоосон. Дээд боловсролын тухай хууль зөрчсөн дээрх шүүгчдэд хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэрт албан бичиг хүргүүлээд мөн л хоёр сарын хугацаа өнгөрлөө. Гэсэн ч Ерөнхий шүүгч өнөөг хүртэл Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан ёсны хариу өгсөн мэдээ алга.

Харин Ерөнхий шүүгч С.Батдэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг нартай өнгөрсөн сарын сүүлчээр хуулийн шинэчлэлийн талаар ярилцахдаа дээрх "хуурамч" боловсролын үнэмлэхтэй 13 шүүгчийг өмөөрсөн гэх мэдээ байна. Түүний тайлбарласнаар нэр бүхий 13 шүүгч Дээд боловсролын тухай хууль зөрчөөгүй гэнэ. Харин ч "Ерөнхий боловсролын сургууль төгсөөд л шүүхийн байгууллагад ажиллаж, амьдралын гараагаа эхэлсэн жинхэнэ шүүхийн туршлагатай кадрууд гэх маягаар өмөөрчээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар болоод Дээд шүүхээс нэрийг нь нууцлаад байгаа 13 шүүгчийн тухайд олонхи нь ахимаг насных аж. Тэд аравдугаар ангиа төгсөөд орон нутгийнхаа шүүхийн байгууллагад ажилчнаар оржээ. Улмаар дагалдан ажилчин, шүүгчийн туслах зэргийг хийж байгаад их, дээд сургуульд элсэн суралцсан байна. Ингэхдээ их, дээд сургуулийн хуулийн ангид дөрвөн жил зүй ёсоор нь суугаагүй. Харин эчнээ болон оройгоор 2.5 жил суралцаж, эрхзүйч мэргэжлээр диплом авчээ.

Хуульчийн мэргэжлийн болоод сонгон шалгаруулалт зэргээр хуулийнхнаас шалгалт авдаг болсон үеэс орон нутгийн шүүхэд ажиллаж байсан бүрэн дунд боловсролтой ажилтнуудад диплом хэрэг болсон бололтой. Иймээс тэд аль нэг сургуульд төлбөрөө төлж, хоёр жилийн дараа дипломтой болжээ. Ийм димломтонгуудын талаар 1995-2002 онд мөрдөж байсан Дээд боловсролын тухай хуульд тухайлан заагаагүй байж. Иймээс л Ерөнхий шүүгч 2002 оноос өмнө 2.5 жил суралцаж, хуульч болсон шүүгчдээ Дээд боловсролын тухай хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа аж.

Харин одоо мөрдөж байгаа Дээд боловсролын тухай хуульд "Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт 90 цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас доошгүй байна" гэж заасан байдаг. Энэ хуулиар бол дээрх 13 шүүгчийн диплом яах аргагүй “хуурамч” буюу хүчингүй гэсэн үг.

Нэгэнт боловсролын үнэмлэх нь хүчингүй учраас шүүхийн байгууллагад шүүгчээр ажиллах нь ч ёс зүй болоод шударга ёсонд нийцэхгүй. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэр дээрх шүүгчдээ "Буруугүй. Ажлаа хийх учиртай" гэж өмөөрч байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газраас зүгээр ч нэг шүүгчдийг шалгаагүй. Харин иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн олонхи нь шүүгчийн шударга бус үйл ажиллагаатай холбоотой байсан учраас шалгахаас өөр арга байгаагүй гэж байгаа.

Иймд "Хуурамч" дипломтой шүүгчдийг орон нутагт олон жил ажиллаж байгаа, гэмгүй гэж цайруулах нь хэр зөв бэ. Хөдөөд л гэхээр туршлагатай бол боловсрол хамаагүй болчихдог хэрэг үү. Ялангуяа шүүхийн шинэчлэл ярьж байгаа өнөө үед хоёрхон жил номыг нь үзсэн хуульч байгаа гэхээр иргэд шүүхэд итгэх үү. Шүүх хараат бус ч иргэдийн итгэл дээр тогтдог эмзэг байгууллага. Итгэл дээр тогтдог гэж тодотгохын учир нь шүүхээс гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхөөс өөр аргагүй. Гэтэл үнэн мөнийг тогтоож, буруу зөвийн дэнс болдог шүүгч давчуухан суралцаж, маруухан мэдлэг эзэмшсэн бол хэн итгэх вэ. Мөн хууль уншиж тогтоол үзэглэдэг шүүгчид өөрсдөө хуулиа зөрчиж байгааг юу гэх вэ. Энэ хэвээр байвал шүүхийн шинэчлэгдэж, хуулийн байгууллагынхан дунд шударга ёс тогтох нь юу л бол. Энэ мэт олон асуултад Дээд шүүхийн эрхэм Ерөнхий шүүгч та нээлттэй хариулах биз ээ.

Б.Цэцэгдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан