gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жао Сьюэ: Шатарчид заримдаа үнэхээр их ганцаарддаг

Спорт
2010-08-12
0
Twitter logo

Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ирсэн Хятад улсын 24 их мастер Жао Сьюэгийн ярилцлагыг сонирхуулъя. 24 нас хүрч байгаа их мастер Монгол Улсад зохиогдсон тав дахь удаагийн цувралд 6.5 оноогоор III-V байрыг Энэтхэгийн их мастер Конеру Хампу, ОХУ-ын их мастер Косинцева Татьяана нартай хувааж эзэлсэн байгаа. Шатрын шигшээ багт багтаж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпиадад оролцож байсан туршлагатай.

-Та одоо хаана амьдарч байгаа вэ?
-Бээжинд арав гаруй жил амьдарч байна.

-Яагаад заавал Бээжин гэж?
-Би хувийн дасгалжуулагчтай. Дасгалжуулагчтайгаа 2003 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Хятадын шатрын спортын систем их өвөрмөц онцлогтой. Бээжин хот бол шатар сурах хамгийн тохиромжтой, мэргэжлийн суурь нь бааз гэж хэлж болно. Шатрын онцгой төв газар, манай улсын шилдэг шатарчид бүгд тэнд амьдардаг. Бас их сургуульд суралцаж байгаа.

-Чиний хамгийн сонирхдог зүйл?
-Улс төр болон засгийн газрын менежментийг.

-Цаашид улс төрч болохоор төлөвлөж байгаа юм уу?
-Үгүй. Зүгээр л их сургуульд улс төр судалж байгаа. Үүнээс гадна эдийн засаг, нийгэм, түүх, хуулийн талаар ч давхар судалж байгаа. Би оюутан болсноос хойш нийгмийн амьдралын бүхий л зүйлийг мэдэх ёстой болсон. Магадгүй энэ бүхэн шатар сайн тоглоход туслах байх.   

-Хэдэн настайдаа шатар тоглож эхэлсэн бэ?

-Найман нас өнгөрч байхдаа. Бусдыгаа бодоход их орой шатар тоглож эхэлсэн. Миний төрөлх хотын хүн ам шатар тоглодоггүй байсантай холбоотой.

-Шатраа орхисны дараа юу хийх бодолтой байгаа вэ. Пиа Крамлинг гэхэд бүхий л амьдралынхаа турш хэзээ шатраа орхихгүй гэдэг?
-Түүнийг дэлхийн шилдэг шатарчин байсан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг.  Гэхдээ би түүний адилхан бодолтой биш.

-Цуврал тэмцээнүүдэд ганцаараа явдаг уу?
-Тийм ээ. Заримдаа дасгалжуулагчтай хамт явдаг. Энэ бол надад асуудал биш. Яагаад гэвэл би жаахан охин биш учраас. Би өөрөө өөртөө тохитой, тухтай орчин бүрдүүлж чаддаг.

-Тэмцээндээ хэрхэн бэлддэг вэ?
-Би багшаасаа болон интернэтээр голдуу бэлтгэлээ хийдэг. Голдуу дасгалжуулагчаасаа зөвлөгөө авна. Заримдаа миний тоглолт, өөрийнх биш юм шиг санагдах үе гардаг. Би анхаарлаа төвлөрүүлж чадахаа больчихдог юм.

-Гэртээ байхдаа юу хийж өнгөрөөдөг вэ?
-Би маш их завгүй учраас надад жаахан л чөлөөт цаг гардаг. Тэр хугацаанд хичээлээ л хийдэг.

-Спортоор хичээллэдэг үү?
-Тийм ээ. Бадминтонд дуртай. Манай шатрын шигшээ багийн тамирчдаас хамгийн шилдэг бадминтонч гэвэл өөрийгөө гэж бодож байна. Бас ширээний теннис тоглодог.

-Жолооны үнэмлэхтэй юу?
-Үгүй. Би машин барьж сурахыг хүсдэггүй.

-Яагаад. Хятад улсад ихэнх нь дугуй унадаг учраас тэр үү?
-Магадгүй. Хятадын хүн амын ихэнх нь дугуй унадаг. Манай сургууль том учраас хотхон дотроо дугуйгаар явдаг.

-Гэр бүлийн талаар хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Мэдээж бодсон зүйл байлгүй яахав. Заримдаа шатарчид үнэхээр их ганцаардаг. Би ирээдүйд яг төрж өссөн өөрийнхөө гэр бүл шиг байгаасай гэж хүсдэг.

-Ирээдүйн нөхрөө ямар байгаасай гэж хүсдэг вэ. Шатартай холбоотой байх уу?

-Би шатарчин. Тийм учраас ирээдүйн нөхрөө шатарчин биш байгаасай гэж хүсдэг. Бид өөр, өөр хүсэл сонирхолтой, бие биенээсээ шинэ зүйл сурч мэдвэл гоё шүү дээ.

Б.Ирээдүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан