gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Францын зохиолч Модиано утга зохиолын салбарын Нобелийн шагнал авна

Т.Бүрэн
Дэлхийд
2014-10-10
0
Twitter logo

2014 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Францын зохиолч Патрик Модиано авах болсон талаар Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Петер Энглунд мэдэгдлээ.

“Дурсан санах урлагаараа тэрээр хүний хувь тавиланг сэрээж, эзлэгдсэн ертөнцийг нээсэн” тул ийнхүү шагнахаар боллоо гэдгийг Нобелийн шагналын хорооны дагалдах бичигт дурджээ. 

Модиано 1945 онд Францын баруун хэсэг дэх Булонь-Бийанкуркоммунд төрсөн. Түүний зохиолын гол сэдэв нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Германд эзлэгдсэн Францын тухай юм.

Түүний зохиолуудыг нэг бус удаа кино болгон найруулж байжээ. Модиано Нобелийн шагналыг энэ салбарт хүртэж буй Францын 11 дэх төлөөлөл.

Сонирхолтой нь Модианод баярт мэдээг дуулгах гэсэн хэвлэлийн газрынхан болон Шведийн шагналын хорооныхон түүнтэй холбоо барьж чадахгүй байжээ.

Шведийн орчуулагч Понтус Гратегийн үзэж буйгаар тэрээр шагнал гардуулах ёслолд оролцохоор ирэхгүй л боловуу. “Тэр их даруу, ичимтгий зантай, лав Стокгольмд очихгүй биз. Тэр ярилцлага ч өгдөггүй хүн дээ” гэж ярьсан байна.

Нэлээд эрэл болсны эцэст Патрик Модианог олсон бөгөөд тэрээр хэвлэлийн бага хурал хийлгэж шагналаа ач хүүдээ зориулж буйгаа мэдэгджээ.

Энэ үеэрээ тэрээр "Бид ном бичиж байхдаа уншигчид хэрхэн хүлээн авахыг тэр бүр ойлгодоггүй. Бид нэг дор бичиж, бас уншиж чадахгүй шүү дээ. Миний бүтээл чухам утгатай болохыг надад хэлж өгсөн Нобелийн шагналын хорооныхонд баярлалаа” хэмээн  ярьжээ.

Өнгөрсөн жил утга зохиолын шагналыг Канадын зохиолч эмэгтэй Элис Мунро хүртсэн юм. Түүнийг “Орчин үеийн, богино үргэлжилсэн зохиолын мастер” хэмээн тодотгосон байдаг.

Тэрээр Нобелийн түүхэнд энэ хүндтэй шагналыг авч буй 13 дахь эмэгтэй төдийгүй Канадын анхны шагналтан болсон билээ.

Шинээр тодорч буй шагналтныг олны хүртээл болгохоос цаг хагасын өмнө шалгаруулдаг. Нобелийн хорооны гишүүд нэр дэвшигчдийн жинхэнэ нэрийг хэрэглэдэггүй, харин тэдний нууц нэрийг ашигладаг аж. Жишээ нь 2005 онд шагнал хүртсэн Английн зохиолч Харольд Пинтерийг “Харри Поттер”, Францын зохиолч Жан-Мари густав Леклезьог “Шатобриан” гэж нэрлэжээ.

Японы зохиолч Харуки Мураками шагнал авах хүмүүст олон жилийн турш нэр дэвшсээр ирсэн байдаг. Түүнээс гадна Африк тивээс Нобелийн шагнал авалгүй олон жил өнгөрсөн. Энэ жил Кенийн зохиолч Нгуги ва Тионго шагнал авна гэх хүлээлт ч үүсээд байжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан