АУ-ы магистр, дотрын эмч М.Тунгалагтай булчирхайн талаар ярилцлаа.
-Нойр булчирхай гэж ямар үүрэгтэй эрхтэн бэ?
-Энэ нь хоол боловсруулах системийн эрхтэн гэдэг ч олон үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Нойр булчирхай нь хэд хэдэн төрлийн шүүрэл ялгаруулна. Энэ шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай нь ходоод 12 гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрладаг. Уртаараа 16-18 см, өргөнөөрөө 2.4-2.6 см булчирхайлаг эрхтэн.
-Уг эрхтэн нь нойртой ямар нэгэн хэмжээгээр холбоотой юу. Хүмүүс үүнтэй холбож ойлгодог?
-Нойронд ямар ч нөлөөгүй эрхтэн. Нойр булчирхайн өвчин гэхээр нойртой холбож ойлгох хүмүүс байдаг. Энэ нь ташаа ойлголт юм. Энгийнээр бол нойр булчирхай гэдэг нь хүчтэй шүүрэл ялгаруулдаг эрхтэн шүү дээ. Ингэснээр шүүрэл нь цоргоороо дамжин 12 нугалаа гэдэс рүү орж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд оролцоно. Мөн цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах үүрэгтэй.
-Ямар ямар шүүрлүүдийг ялгаруулдаг вэ?
-Хүний идэж буй хүнсний бүтээгдэхүүн нь нүүрс ус, өөх тос, уураг гэж гурван төрөлд хуваагддаг. Үүнд зориулагдсан шүүрлийг ялгаруулна. Тухайлбал, өөх тосыг боловсруулахад зориулсан лепаза гэдэг ферментийг гаргадаг. Нойр булчирхай хоёр төрлийн шүүрэл ялгаруулах үндсэн үүрэгтэй. Нэг төрлийн шүүрэл нь хоол боловсруулалтад оролцдог бөгөөд хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг агуулдаг. Нөгөө нь дотоод шүүрлийн дааврууд юм. Эдгээр даавраас инсулин нь сахарыг шимэх, задлах үйл ажиллагаанд оролцдог учраас уг даавар дутагдсанаар чихрийн шижин өвчин үүсдэг.
-Нойр булчирхай юунаас болж үрэвсдэг вэ?
-Архи дарс хэтрүүлэн хэрэглэх болон удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их хэмжээгээр идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт ихээр идэх зэргээр хоол ундны дэглэм барихгүй байх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг юм. Мөн цөсний чулуу, цөсний хүүдийн үрэвсэл, цөс өтгөрөх, хана нь зузаарах, зэрэг цөсний эмгэгүүд нь хэсэг хугацааны дараа нойр булчирхай үрэвсэхэд хүргэдэг. Бас ходоодны шархлаа, архаг үрэвслүүд нойр булчирхайг үрэвсэхэд нөлөөлнө.
-Нойр булчирхайн ямар эмгэгүүд байдаг вэ?
-Нойр булчирхайн эмгэгүүд дотроос нойр булчирхайн үрэвсэл өвчин хамгийн элбэг тохиолддог. Энэ өвчин архаг, цочмог гэсэн хоёр хэлбэртэй. Анх удаа өвдөж байгааг цочмог гэдэг бол цочмог үрэвслийг буруу эмчлэх, өвчтөн хоолны дэглэм барихгүй байх зэрэг шалтгаанаар архаг хэлбэрт шилждэг. Архаг хэлбэрийн үрэвсэл үе үе сэдэрдэг. Энэ нь хоолны дэглэм алдах, архи уух зэрэгтэй холбоотой.
-Нойр булчирхай өвчилхөөр ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Ерөнхийдөө онцгой тусгайлсан шинж тэмдэг багатай. Хамгийн гол нь хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ анхаарал тавиад жилд ганц удаа цусны биохимиийн шинжилгээ, зүрхний бичлэг хийлгэх, эход үзүүлэх
хэрэгтэй. Эмчид үзүүлэхгүй байж өөрөө өөртөө онош тавиад, зөв буруу эмчлээд, улам даамжруулах тохиолдол байдаг. Хүмүүст нийтлэг илэрдэг шинж тэмдэг бол их хэмжээний шингэнээр гүйлгэх, тархины даралтгүй байж гэнэт дотор муухайрдаг. Хурц үрэвслийн үед хэвлийгээр цагариг маягтай бүсэлж өвддөг.
-Хурц үрэвслийн үед ямар нөлөөтэй вэ?
-Үрэвссэн нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн, даралт, зүрх зэрэг бусад эрхтэндээ нөлөөлөх хүч ихтэй. Мөн цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж чихрийн шижин өвчнийг үүсгэдэг. Бүр цаашилбал уйланхай үүсгэж, хортой хоргүй хавдрыг бий болгоно. Нойр булчирхайн өвчлөл эцсийн шатандаа орвол хүний биед хурц шинж тэмдэг өгч, шоконд оруулдаг. Өөрөөсөө ялгаруулж буй шүүрлүүддээ хайлна. Энэ нь аминд халтай.
-Нойр булчирхай өвчлөхөд уур амьсгал нөлөөлөх үү?
-Ер нь дулааны улирал эхлэхээр манайд нянгийн үржил эрс нэмэгдэж, ходоодны өвчин ихэсдэг. Мөн гэдэсний халдварт болон халдварт бус өвчлөлүүд ч нэмэгдэнэ. Тиймээс дулааны улиралд хүмүүс янз бүрийн шалтаг, шалтгаанаар цөс, нойр булчирхайн өвчлөл нэмэгддэг.
-Гуравдугаар бүлтийн цустай хүний нойр булчирхай ихээр үрэвсдэг гэсэн?
-Ерөнхий цусны бүлгийн байдлыг аваад үзэхэд ази хүмүүсийн дийлэнх нь гуравдугаар бүлгийн цустай байдаг. Цусны бүлэгтэй холбоотойгоор нойр булчирхайн өвчлөл нэмэгддэг гэсэн нарийн судалгаа, тоо баримт байхгүй. Ажиглалтаас харахад янз бүрийн бүлгийн цустай хүн энэ өвчнөөр өвчилдөг.
-Энэ өвчинд тарваганы хүн мах сайн гэж ярилцдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Ийм мах идээд өвчин нь эрүүл болсныг мэдэхгүй. Яахав гайгүй болж байна гэлцэхийг сонссон. Гэхдээ нэгэнт үрэвссэн тохиолдолд эдгэхгүй. Үүний оронд зөв хооллон, эрүүл хүнс хэрэглэвэл нойр булчирхай үрэвсэхгүй шүү дээ. Дээр нь хоёрдагч өвчнүүдээ эмчлэх ёстой.
-Хоёрдагч өвчин гэж ямар өвчин юм бэ?
-Элэгний архаг үрэвсэл, цөсний чулуу, ходоодны шарх, улайлт, архаг үрэвсэлгүй байх ёстой. Үүгээр дамжин нойр булчирхай үрэвсдэг.
-Нойр булчирхайн өвчлөл бүрэн эдгэрдэг үү?
-Төгс эмчлэгдэнэ гэж үгүй. Эмчилгээ хийснээр хурц үеийг дардаг. Хэрвээ өвдөлт үүсгэх хучин зүйлүүдийг хэрэглэж эхэлбэл эргээд сэдэрнэ. Иймээс тухайн хүнээсээ хамааралтай өвчин юм. Түүнчлэн настай хүнд ихэвчлэн хүндэвтэр хэлбэртэй тохиолддог.
-Энэ өвчин хэдэн насныханд түгээмэл тохиолддог вэ?
-Дунд эргэм насныханд. Мөн нойр булчирхайн хавдар эрчүүдэд түгээмэл тохиолддог. Хавдартай болсон тохиолдолд бусад эрхтэний үйл ажиллагааны дутагдлын шинж илэрнэ. Мөн нойр булчирхайн өмөн хавдар нь амь насанд нэн аюултай. Өвчилсөн тохиолдолд 5-7 сар амьдардаг юм.
Э.Энхцолмон http://www.niigmiintoli.mn/