gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурагч Б.Зангадын “Тунгалаг Буянт”

Соёл урлаг
2014-10-03
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2014-10-03
Сурагч Б.Зангадын “Тунгалаг Буянт”

Нэгэн жарны тэртээ Ховдын 10 жилийн сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Зангад хот орж,  улсын төв театрын тайзнаа “Тунгалаг буянт” хэмээх шинэ дууг дуулжээ. 1954 онд Ховдын соёлын өдрүүд нийслэлд болж, аймгийн театрын хөгжимчин Ч.Балдан ая зохион, жүжигчин Д.Лхашид үгийг нь бичиж сурагч Б.Зангадаар дуулуулсан нь тэр аж.

Өдгөө Ховдынхон төдийгүй Монголчуудын аманд аялдаг дууны нэг болж, анх дуулсан сурагч нь Ардын жүжигчин болжээ. Бүхэл бүтэн аймгийнхан эзэн нь болсон хувьтай дууны эздийн нэг Б.Зангад гуай ийн түүх сөхлөө.

-Наймдугаар ангийн сурагчийг тоосон “Тунгалаг буянт”-ын 60 жилийн ойн мэнд хүргэе, танд?
-Баярлалаа. Манай багш нар зөвлөлдөөд надаар дуулуулсан юм.  Тэр үед 60 жилийн дараа Ховдын сүлд дуу болно, сайн дуулъя гэж бодоогүй байж дээ. Одоогийн хэлдгээр Монголын одууд манай аймгийн соёлын өдрүүдэд биднийг  бэлдсэн. Одоогийн хотын захиргаа буюу тэр үеийн хоёр давхар байшин “Алтай” зочид буудалд бид байрлаж, наймдугаар сарын сүүлчээр соёлын өдрүүд улсын төв театрын тайзнаа эхэлсэн юм.

-Хүүхэд болохоор сандарсан байлгүй?
-Эмээж ичсэн байх. Гэхдээ хөдөөгийн хэнэггүй, хээгүй хүүхдийн зангаар дуулсан болов уу.

-Энэ олон жил таниас өөр дуучин дуулсангүй дээ?
-Манай залуус надад хүндэтгэлтэй ханддаг байх. Нас нь өндөр болсон ч амьд сэрүүн байгаа үед хажууд нь дуулаад юу хийх вэ гэж боддог байх.

-Удахгүй болох 60 жилийн ойд нь зориулсан концертод та дуулах уу?
-Тэгэлгүй яах вэ. Үзэгчид, сонсогчид, найрал дуучид, залуу дуучидтайгаа хамтраад дуулна, дурсана.

-Ховдын Буянт голыг магтсан сайхан дуу шүү?
-Тийм ээ, энэ голынхоо хөвөөнд өсч өндийж, тоглож байлаа. Даанч сайн мэддэг болохоор Буянтаа бодож дуугаа дуулдаг юм. Зуны халуунд Монголын тугал, хүүхэд бид ялгагдахгүй хүрэн бор юмнууд нийлээд ширэг дээр наалдчихдаг байлаа.

-Зөвхөн ховдчууд бус монголчуудын сайн мэддэг дуу болжээ?
-Монголын ард түмний оюуны өмч болсон. Найр, ёслолын арга хэмжээнд хаа ч гэсэн дуулж л байдаг. Ховдчууд энэ дуугаараа сэтгэлийн цэнгэл эдэлж, дурсдаг хүмүүс.

-Олон жилийн түүхтэй аймгийн сүлд дуу үүнээс өөр үгүй. Нууц нь юу вэ, таны сайхан хоолойнх уу?
-Олон жил дуулсан дуу өөр байхгүй гэсэн. Тэр үеийн уран бүтээлчид мөнгөний төлөө биш сэтгэлгээний бүтээл хийдэг байсан учраас олон жил дуулагддаг болов уу.

“Тунгалаг Буянт”
Үг: Ч.Балдан  Ая:Д.Лхашид
Дуучин: Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад.

Мөнгөн давалгаа хаялсан
Мөрөн голын минь урсгал
Мөнх цаст Алтайн сугаас
Мяралзан урсах нь бахдалтай

Хэдэн зуун уулын чанадаас
Хээтэж урссан Буянт минь
Асралт ээжийн минь сүү шиг
Ариун тунгалаг рашаан юм

Улиас бургас нь шуугисан
Уудам шаргал хөндийн дундуур
Үндэстэн ястнуудын бахдал болсон
Үзэсгэлэнт Буянт минь урсдаг аа

Өглөөний наран мишээхэд
Өнгө ялгаран мэлтэлзэх голын минь
Нугаларан долгиолох тунгалаг ус нь
Нутаглан суугчдын хэрэгцээ юм.

М.Ганцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан