gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аавуудын өдөр айсуй

Нийгэм
2010-08-03
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-08-03
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн наймдугаар сарын 8-ныг Монголын "Аавуудын өдөр" болгон тэмдэглэж эхэлснээр зургаа дахь жилтэйгээ золгож байна. Хүмүүс гэр бүл болж, гал голомтоо асааснаар аав ээжүүд "эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх" эрх зүйн үндэслэл бий болдог.

Гэвч олон жилийн туршид ээжийн ач, эмэгтэйчүүдийн баярыг сайн мэдэхээс аавын ачийг бага шиг, аавуудын баярыг бүр ч мэддэггүй, тэмдэглэдэг ч үгүй явж иржээ. Ямартаа л ээжийн тухай маш олон дуу шүлэг, хөгжим зохиогдож нийтийн хүртээл болсон байхад аавын тухай
"... Нарлаг өндөр Алтайн ууланд
Намрын хяруу унахад
Настай буурал аав минь
Намайгаа дурсан суугаа даа " гэсэн ганцхан дуу 1990-ээд он хүртэл дуулагдсан байхав. Энэ нь өмнөх тогтолцооны нэг гашуудал гэлтэй.

Ийм үзэл баримтлал, хандлага одоо ч үргэлжилсээр. Аавуудыг буюу эрэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж улам бүр үгүйлэгдсээр байна. Өвчин зовлон, аваар осол, нийгмийн бухимдлын золиос болж жам бусаар хорвоог орхигсдын ихэнхийг /хоёрхон жилийн өмнө цагдаагийн бууны суманд таван аав оногдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан/-ыг аавууд эзэлж байгаа нь ч нууц биш. Хүн амынхаа тоог яг үнэн зөв гаргавал аавуудын эзлэх хувь одоогийн статистик мэдээнээс нэлээд зөрөх нь лавтай.

Улс нийгмийн анхдагч бүтэц болох өрх гэрийн хос хоёр баганын нэгнийх нь талаар төр засгаас зохих арга хэмжээ /хангалттай биш л дээ/ авч болох ч, нөгөө нэг гол багана болсон аавуудын талаар өчүүхэн ч бодлого алга гэхэд болно.

УИХ-ын энэ хаврын чуулганаар дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд "Эхийн алдар" II зэргийн одон 500000 төгрөг, зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд "Эхийн алдар" I зэргийн одон нэг сая төгрөгийг жил тутам олгож, 2011 оноос эхлэн мөрдөхөөр хуульчиллаа. Тэгвэл гэр бүл үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлж өсгөлцөн, боловсрол мэргэжил эзэмшүүлэхээр ихээхэн хүчин чармайлт гаргаж буй 50-иас дээш насны аавуудын жагсаалтыг гаргаж мөнгөн шагналаа байг гэхэд "Сайн аав"-ын I, II зэргийн одон олгож тэдний нэр хүндийг хүндэтгэж яагаад болохгүй гэж.

Нөгөөтэйгүүр ажилгүйчүүдийн, архичдын, авлигачдын /авлига авсан, өгсөн/ мөн л ихэнх нь аавууд байдаг нь бас нэг үнэн бөгөөд эмгэнэл. Аавууд яагаад ийм байдалд хүрэх болсныг анхны ардчилсан ерөнхийлөгч их хурлын 76 аавууд эрх биш нэгийг бодох цаг болжээ. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг эртний Монгол үг ч байдаг биз дээ. Зарим салбарын ажиллагсдын бүтцэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тооны тэгш биш байдал үлэмж алдагдсан нь нийт ажлын чанарт сөргөөр нөлөөлж байна. 50, 60-н ажиллагсадтай /багштай/ дунд сургуульд эрэгтэй багшийн эзлэх тоо 5-6 хүрэхтэй үгүйтэй байгаа нь үүнийг нотлох бус уу.

Тодруулбал сургууль багш нарын хооронд жил бүр явагддаг спортын уралдаан тэмцээний үеэр нас харгалзахгүй бүх эрэгтэй багшаа цуглуулахад гар бөмбөгийн нэг баг бүрдэхгүй тохиолдол гарч л байлаа. Хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гэж их ярьж бас бичиж байна. Үнэн хэрэгтээ хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртөж буй аавууд ч олон байгаа нь бас л нэг үнэн. Тэр тухай ярьж бичдэггүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөдөгт л асуудлын гол нь байгаа юм. Аавууд ч өөрсдөө хэтэрхий хэнэггүй, гүдэсхэн хэл ам хийдэггүй хачин зантай юм.

Монгол оронд хүмүүнлэг ардчилсан шударга зах зээлийн нийгэм байгуулж эхлээд 20 жил боллоо. Энэ хугацаанд УИХ-аас мөн ч олон хууль тогтоол баталсан даа. Гэвч улс нийгмийн бүтцийн үндсэн нэгж болсон өрх гэр түүний тэргүүлэгч аавуудын талаар нэг ч хууль тогтоол батлагдсангүй. Ганцхан жишээ дурьдахад манай дарга нар гаднын орны туршлага судалж хэрэгжүүлэх нь их юм билээ. Тэгвэл өрх гэрээ авч яваа, үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, боловсрол мэргэжил эзэмшүүлж, айл гэр болоход нь гол үүрэг гүйцэтгэснийх нь хувьд эрэгтэйчүүдийг илүү өндөр цалинжуулдаг Азийн зарим орны туршлагыг хэрэгжүүлж болох юм шүү дээ. Энэ өгүүллийн эхэнд дурьдсан эрэгтэйчүүдийн холбооноос "Аавуудын өдөр"-ийг тэмдэглэх санал санаачлага гаргасан, өөрийнхөө аавыг өрөөл бусдын аавуудтай жишиж хайрлаж, хүндэтгэсэн хэсэг хүмүүс дэлхийд байхгүй. Аавын хөшөөг Говь-Алтай аймагт сүндэрлүүлэн босгосон. Аавын тухай дуу шүлэг хөгжим нэлээд нэмэгдсэн зэргийг эс тооцвол төр, төрийн бус байгууллагуудын эрэгтэйчүүдийн талаар дорвитой авсан нийтлэг арга хэмжээ алга гэхэд хилсдэхгүй ээ.

Эрэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах цорын ганц байгууллага Монголын эрэгтэйчүүдийн холбоо эрх мэдэл, хөрөнгө мөнгө, санхүү, зохион байгуулалтын байдлаасаа болдог ч юм уу олон түмний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохоор арга хэмжээ авсан нь бас л үгүй ээ.

Иймд тухайн байгууллагыг санхүү эд хөрөнгө бүхий л талаар дэмжин ажиллахыг эрх мэдэл бүхий "аав"-тай дарга нарт хандан уриалъя. Аавуудын өдөр айсуй.

Х.Рагчаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан