gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэр гурвын намтар

Улс төр
2007-09-26
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-09-26

  Гомбожавын Занданшатар 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Гэргий, хүү, охины хамт амьдардаг юм байна. Хэдийгээр хөдөө төрсөн ч нийслэлийн арван жилийн 77 дугаар дунд сургуулийг дүүргэжээ. 1992 онд ОХУ-ын Улс ардын аж ахуйн дунд сургуулийг Санхүү-эдийн засагч мэргэжлээр төгсч, Голландад магистрын зэрэг 2002-2004 онд хамгаалсан байна. Зах зээлийн коллежид эрдэм шинжилгээний ажилтан, багш, Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Монгол банкны сургалтын төвийн менежер, тус банкны Хөдөө аж ахуйн банкны дэд захирал гэх мэт дандаа банк санхүү, эдийн засгийн чиглэлээр ажиллаж байжээ. Банкны бүтцийн өөрчлөлт хийх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж энэ салбарт бүтцийн өөрчлөлт хийх үйл явцад оролцсон гэгддэг. Түүний улс төрийн карьер 2003 оноос эхэлсэн гэж хэлж болох бөгөөд энэ оноосоо Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллажээ. 2004 оноос хойш одоог хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. МАСЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.

  Түнжингийн Бадамжунай Архангай аймгийн Чулуут суманд 1956 онд төрсөн. Тэрбээр "Минжүү овгийнх, энэ овгоороо бахархаж, нэрийг нь сэвтээхгүй өндөрт өргөж явах нь үр удам бидний үүрэг. Бидний өвөг дээдэст төрийн хар хүн ч байсан, лам шар хүн ч байсан. Уг гарал маань малчин, мал маллаж аян жин тээж, жирийн малчны гэр бүлийн дунд өсөж өндийсөн хүн дээ би" гэж өөрийнхөө тухай өгүүлсэн байдаг. Одоо эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Архангай аймгийн Чулуут сумын дунд сургуулийг дүүргээд, 1975 онд Төмөр замын техникумыг техникч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Политехникийн дээд сургууль (ШУТИС)-ийг тээвэр инженер-эдийн засагч мэргэжлээр дүүргээд улмаар техникийн ухааны магистр цол хамгаалжээ. Ажил амьдралын гараагаа авто тээврийн салбараас эхэлсэн. Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, тус газрын хэлтсийн дарга, I баазад намын хорооны дарга, Монгол Дизель комбинатын дарга, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байжээ. 1996-2000 онд "Меркури" группын дэд ерөнхийлөгч хийж байсан. Түүний өмч хөрөнгөөс олонд хамгийн ил танил болсон нь хүнсний "Меркури" зах юм. 2000 оноос Улаанбаатар котын Ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн. Энэ үед одоогийн Ерөнхий сайд М.Энхболд нийслэл хотын даргаар ажиллаж байсан бөгөөд тэднийг хот төлөвлөлттэй холбоотой их ажлыг нугалалцан гар нийлэн дөрөө харшсан гэдэг. Хотын хөдөлмөрийн аварга, "Оны шилдэг менежер" гэх мэтээр түүнд хотоос ивээсэн гавьяа цол цөөнгүй бий. Мөн л 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

  Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотын унаган иргэн. 1968 онд төрсөн, 39 настай. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Түүний эцэг Ж.Ухнаа МУИС-ийн авто баазад жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан онц тээвэрчин. У.Хүрэлсүх нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэжээ. 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль (Батлан хамгаалахын их сургууль)-ийг улс төрийн ажилтнаар төгссөн. Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлсэн. МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрбээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, улс төрийн шинжлэх ухааны магистр цолтой. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр ажиллаж байгаад 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх "Залуучууд-хөгжил" төвийн ерөнхий захирлын алба хашиж явсан. Тухайн үед Ард банкнаас 150 гаруй сая төгрөг зээлдэж банк дампуурахад зээлээ төлөөгүй хэмээн саяхныг болтол шүүхээр асуудлаа шийдүүлж явсан.
1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласны дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх болсон. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж
байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын албыг богино хугацаанд хашсан. Одоо 2006 оноос хойш Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байна. МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Ерөнхийлөгч Н.Энхбаярын фракц гэгдэж явсан бол энэ онд Ерөнхийлөгчтэй "дайн" зарлаж "од" болоод амжсан. Намаасаа тусгаарлах оролдлого гэж хэлж болох Зүүний хүчний холбоог байгуулан тус холбооныхоо Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.

Б.Долзодмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан