gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмэгтэйчүүд хэнэггүй зангаасаа хавдраар өвчилж байна

Засгийн газрын мэдээ
2016-03-16
0
Twitter logo

Эмэгтэйчүүдийн дунд умайн хортой, хоргүй хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн эмч нар ярьж байна. Америкийн эмч нарын судалгаанаас харахад махан хоол иддэг эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар илүүтэй өвчилдөг болох нь тогтоогджээ.

Эмэгтэйчүүдийн хавдрын мэргэжлийн эмч нарын ярьснаар 10 эмэгтэй тутмын нэг нь умайн хоргүй хавдраар өвчилдөг байна. Сүүлийн жилүүдэд умайн хоргүй хавдрын өвчлөл ч тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Оюуны өндөр ачаалалтай ажилладаг эмэгтэйчүүд буюу эмч, багш, эдийн засагчид умайн хоргүй хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг аж.

Түүнчлэн 72 цагийн дотор жирэмслэлтээс хамгаалах эмийг жилд олон удаа хэрэглэдэг, үр зулбуулах эм уусан хүмүүс умайн хоргүй хавдраар өвчилдөг байна. Хоргүй хавдар нь тухайн хүний аминд халгүй ч хүндэрсэн тохиолдолд заавал умайг авахуулах мэс засал хийлгэх шаардлагатай болдог.

72 цагийн дотор жирэмслэлтээс хамгаалах эм, үр зулбуулах эм умайн хоргүй хавдраар өвчлүүлдэг

Ийм зовлонтой учирсан хүний нэг нь 32 настай Ч юм. Тэрбээр хэдэн жил нуруу өвдөх зовиуртай явсан ч нурууны өвчин хэмээн андуурсаар байжээ. Гэтэл нэг л өдөр цус алдаж эмэгтэйчүүдийн эмнэлэгт очсоноор умайн хоргүй хавдар эцсийн шатандаа орсныг мэдсэн байна. Өвчтөн Ч хоёр хүүхэдтэй, мөн дахин хүүхэд төрүүлэх хүсэлтэй.

Гэвч умайн хоргүй хавдар хүндэрсэн гэсэн оноштой тул хагалгаанд орж, умайгаа авахуулахаас өөр сонголт үлдээгүй. Яагаад, юунаас болж хавдраар өвчилсөн болохыг хэн ч түүнд тайлбарлаж хэлсэнгүй. Тэрбээр үр хөндөлт, эсвэл, төрөх үед халдвар халдсанаас хавдраар өвчилсөн байж мэдэх юм гэсэн хардлага тээж явдгаа ч нуусангүй. Умайн хоргүй хавдар олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас яг тэрнээс гэж хэлэх боломжгүй гэдгийг мэргэжлийн эмч нар тайлбарлаж байсан.

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ
Б.ОЮУНБИЛЭГ: ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮД УМАЙН ХОРГҮЙ ХАВДРААР ӨВЧИЛЖ БАЙНА

Бид эмэгтэйчүүдийн хавдрын “ОБИ” эмнэлгийн эмч, клиникийн профессор Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн дунд умайн хоргүй хавдрын өвчлөл их байна гэж эмч нар ярьсан. Умайн хоргүй хавдар юунаас болж үүсдэг вэ?
-Умайн их биеийн хоргүй хавдар олон янзаар үүсдэг. Хавдрыг хортой, хоргүй гэж ангилдаг. Хоргүй хавдрыг бүтцээс нь шалтгаалаад олон төрөлд хуваадаг. Умайн гөлгөр булчингийн холбогч эдүүд дунд үүссэн ургацагийг хавдар гэж хэлээд байгаа юм. Өндгөвчний эстроген буюу дур оруулах дааврын хэмжээ ихэссэнээс хоргүй хавдар үүсдэг. Тэгэхээр гармоны гаралтай гэж хэлж болно.

Ээж, эсвэл эгч нь умайн хоргүй хавдраар өвчилж байсан бол тухайн хүн эрсдэлтэй. Умайн хоргүй хавдар удамшдаг. Хоёрдугаарт, үргүйдлийн шалтгаантай хүмүүс өвчилдөг. Мөн дутуу төрөх, үр хөндүүлэх, таргалалтаас шалтгаалж эмэгтэйчүүд умайн хоргүй хавдраар өвчилж байна.

Ер нь олон шалтгаан бий, сэтгэлийн хямрал нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Америкийн эрдэмтэдтэй хамт судалгаа хийж байхад оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс умайн хавдраар өвчлөх нь элбэг байсан. Түүнчлэн улаан мах иддэг хүмүүс илүү өвчилдөг гэж үздэг юм билээ.

-Зарим эмэгтэй төрөлтөөс болж халдварладаг байх гэж ярьж байсан. Умайн хоргүй хавдар үүсгэгч нь төрөх үед халдварладаг уу?
-Олон удаа үр хөндүүлэх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах гээд даавартай холбоотой өөрчлөлт гарах бүрт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг. Энэ бүхэн удаан үргэлжилсээр байгаад умайн булчинд холбогч эд үүсдэг.

Энэ нь удаан хугацаанд хүний биед байхаар ургаж төлждөг. Хавдрын байрлалаас шалтгаалаад хагалгааны асуудлыг шийддэг. Умайн хоргүй хавдраар өвчилсөн хүмүүсийг ажиглаж байхад ганцхан ургацаг байх нь их ховор. Ихэнхдээ хоёроос гурав ургасан байх жишээтэй.

  • Америкийн эрдэмтэдтэй хамт судалгаа хийж байхад оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс умайн хавдраар өвчлөх нь элбэг байсан.
  • Хавдартай хүмүүсийн 50-60 хувьд нь ямар ч шинж тэмдэг мэдрэгддэггүй.
  • Дотогшоо ургасан зургаан сантиметрээс том хэмжээтэй хавдрыг заавал умайн их биетэй хамт авахаас өөр аргагүй байдаг.
  • Дэлхий дахинд жилд 170 сая эмэгтэй умайн хоргүй хавдраар өвчилдөг гэсэн судалгаа гарсан байсан.

Энд тэнд хавдар үүсчихсэн байдаг. Тиймээс эмчилгээг хавдрын байрлал, хэмжээнээс нь хамаараад яаж эмчлэх вэ гэдгээ шийддэг л дээ. Хэрэв тухайн хүний хавдар дотогшоо ургасан байвал байнга цус алдана. Иймээс иргэд эмэгтэйчүүдийн эмнэлэгт жилд нэг удаа үзүүлж байх шаардлагатай.

Хүмүүс мэдэхгүй явж байгаад хавдраа хүндрүүлдэг. Хавдартай хүмүүсийн 50-60 хувьд нь ямар ч шинж тэмдэг мэдрэгддэггүй. Зовиур байхгүй болохоор өвчлөөд олон жил яваад хүндэрсэн хойно нь эмчид хандаж байна.

-Хавдар бага хэмжээтэй байхад ямар ч зовиур мэдрэгддэггүй гэсэн үг үү?
-Эхний шатанд зовиур илрэхгүй. Харин хавдар томорсон үед сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, хэвлий томрох, бэлгийн харилцааны үед өвдөх зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ. Мэдрэмтгий хүмүүс эмчид хандаад өөрсдийгөө ямар байгааг мэдчихдэг. Харин хэр баргийн өвдөлтийг тоодоггүй эмэгтэйчүүд өвчнөө хүндрүүлдэг тал бий. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байх ёстой.

Нэг үеэ бодвол эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болжээ. Энэ бол сайшаалтай юм.

-Хоргүй хавдар амь насанд аюулгүй байдаг ч хүндэрсэн тохиолдолд заавал умайгаа авахуулах шаардлага тулгарч байна. Умайг авахгүйгээр эмчлэх арга байдаггүй юм уу?
-Хоргүй хавдрыг зогсоох хамгийн эцсийн эмчилгээний арга бол хагалгаа. Зарим хүн хоргүй хавдраар өвчлөөд эмчлүүлэхгүй явсан ч амархан хүндэрдэггүй. Чихрийн шижинтэй, харшилтай, умай, өндгөвчний үрэвсэл зэрэг хавсарсан тохиолдолд хоргүй хавдар хурдан ургаж төлждөг.

Тухайн өвчтөний нас, зовиураас нь шалтгаалаад эмчилгээг нь сонгодог. Хавдрын эхний шатанд судас бөглөх эмчилгээ хийдэг. Энэ нь хавдрын тэжээгчийг зогсоож өгдөг гэсэн үг. Дааврын эмчилгээ хийлгэж болно. Мөн судас агшаах бэлдмэл бий. Анхан шатны эмчилгээг хийлгэхгүй яваад байхаар хавдар томроод давсаг, гуяны мэдрэлийн судсуудыг дарчихдаг. Ийм тохиолдолд заавал хагалгаа хийлгэхээс өөр гарц байхгүй.

Гадагшаа ургасан хавдрыг дангаар нь авч болдог. Харин дотогшоо ургасан зургаан сантиметрээс том хэмжээтэй хавдрыг заавал умайн их биетэй хамт авахаас өөр аргагүй. Зургаан сантиметрээс том хэмжээтэй хавдар илэрвэл тухайн хүн өвчлөөд дөрвөн жил болсон гэсэн үг. Дөрвөн жил эмчид үзүүлэхгүй явж болохгүй шүү дээ.

Тиймээс л би жил тутамд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийг зөвлөөд байгаа юм. Хоргүй хавдар хүндэрсэн тохиолдол голдуу 40-өөс дээш насныхнаас илэрдэг байсан. Гэтэл сүүлийн үед залуу эмэгтэйчүүдэд ч тохиолддог боллоо. Хүнтэй гэрлээгүй эмэгтэйчүүд умайгаа авахуулчихвал хэцүү шүү дээ.

-Залуу эмэгтэйчүүд яагаад умайн хоргүй хавдраар өвчилдөг вэ?
-Бэлгийн харилцаанд орох бүртээ 72 цагийн дотор жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг, бэлгийн амьдралаа зохицуулж чаддаггүй залуу бүсгүйчүүд хоргүй хавдраар өвчилж байна. Мөн байсхийгээд л үр зулбуулах эм хэрэглэснээс болоод хоргүй хавдраар өвчилдөг.

Эдгээр нь хавдар үүсгэх хүчин зүйл болдог. Хожим өөрт нь гарах хүндрэлийг ойлгохгүйгээр зөвхөн өнөөдрийнхөө нөхцөл байдлаар зохицуулалт хийнэ гэдэг хамгийн буруу. Эм уучихвал би жирэмслэхгүй, үр хөндүүлчихвэл асуудлыг зохицуулчихна гэсэн байдлаар эрүүл мэнддээ хандаж хэрхэвч болохгүй. Гармоны зохицуулалтгүй байдал хавдар үүснэ.

Эстроген гармон нэг ихсээд, эсвэл багасаад байхаар л элдэв төрлийн өвчтэй болно. Жишээлбэл, эстроген гармон багасаад байвал өндгөвчний хавдраар өвчлөх нөхцөл бүрдэнэ.

Жирэмслэлтээс хамгаалах эмийг цөөн тохиолдолд 72 цагийн дотор хэрэглэж болно гэсэн заалттай болохоос сар бүр уугаад бай гэж хэн ч зөвлөдөггүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч байхгүй бол эцсийн эцэст эрхтэнээсээ салах хүртлээ явж байж асуудлыг шийдэж байгаа нь харамсалтай.

Дэлхий дахинд жилд 170 сая эмэгтэй умайн хоргүй хавдраар өвчилдөг гэсэн судалгаа гарсан байсан. Манай улсад хийсэн судалгаагаар мянган эмэгтэй тутмын нэг нь хортой хавдартай болдог. Хоргүй хавдар зарим тохиолдолд хортой болж хувирдаг. Хэдийгээр мянга гэдэг бага тоо мэт сонсогддог ч анхаарахгүй орхиж болохгүй. Хүн бүр би таргалаад байна турахгүй бол миомтой болно гэж боддоггүй. Би чихрийн шижинтэй учраас байнга урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй гэдгээ мэддэггүй.

-Хавдар судлалын үндэсний төв төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг хэрнээ яагаад хоргүй хавдартай хүмүүсийг хүлээж авдаггүй юм бол?
-Сүүлийн жилүүдэд хортой хавдрын өвчлөл эрс нэмэгдсэн. Тиймээс ХСҮТ ачааллаа дийлэхээ больсон болохоор төрөлжсөн эмнэлэг рүү явуулдаг болсон юм билээ. ЭХЭМҮТ, “Өргөө” амаржих газар, аймгууд, хувийн эмнэлгүүдэд хавдрын эмчилгээ хийж байна. Тэгэхээр хавдрын өвчлөл ямар хэмжээнд байгаа нь харагдах байх.

-Умайн хоргүй хавдар эсийн шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол бий юу?
-Эхлээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн хэт авиа оношлогооны үзлэгт хамрагдах ёстой. Хэрэв хавдар харагдахгүй, бага хэмжээтэй байвал рентген зураг авахуулж оношлуулах шаардлагатай. Түүнчлэн умайг дурандуулах хамгийн найдвартай.

Умайн хөндийн шинжилгээгээр зарим хавдар илрэхгүй. Хавдрын шинжилгээг баталгаажуулахын тулд эдийн шинжилгээ авдаг. Эдийн шинжилгээг амбулаторийн нөхцөлд авах боломжгүй л дээ. Олон төрөөгүй залуу эмэгтэйчүүдэд эдийн шинжилгээ хийлгэх тийм ч амар байдаггүй. Эмэгтэйчүүдийн эмч, хавдрын мэргэжлийн эмчид хандах хоёр өөр асуудал. Нэг эмч бүх зүйлээ мэдэхгүй шүү дээ.

-Жил бүр хавдраас урьдчилан сэргийлэх аян өрнүүлж байгаа. Эмч нар хөдөө очиж үзлэг хийдэг. Та орон нутгаар явж үзлэг хийсэн гэж байсан. Орон нутагт өвчлөл ямар байна вэ?
-Манай эмнэлэг Монгол Улсын тэргүүн хатагтайн “Итгэл хавдаргүй Монгол” сантай хамтарч ажилладаг. Үүнийхээ хүрээнд хөдөө орон нутагт очиж эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд үнэгүй үзлэг оношлогоо хийж байна. Саяхан л гэхэд Завхан аймгийн ядуу амьдралтай 500-гаад эмэгтэйг умайн хүзүүний хортой хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.

Хөдөөгийнхөн дундаас ч умайн хоргүй, хортой хавдар мэр сэр илэрч байгаа. Хүмүүс эхлээд эмэгтэйчүүдийн эмчид ханддаг. Ингээд хортой хавдартай хүмүүс өвчнөө хүндрүүлчхээд ирж байна. Эхлээд хавдрын эмчид үзүүлж, өөрийгөө хавдаргүй гэдгийг мэдсэнийхээ дараа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Б.Гандолгор 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан