“Статистикийн хэрэглээ практик-үндэсний эдийн засгийн хөгжил” сэдэвт хамтарсан анхдугаар хурал энэ сарын 9-10-ны өдрүүдэд БСШУЯ-д болно. Шинжлэх ухааны Академи, Улсын Бүртгэл, статистикийн ерөнхий газар, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн академи хамтран энэ хурлыг зохион байгуулж байна. Хурлаар
- “Монгол улсын Статистикийн өнөөгийн хөгжил, цаашдын хандлага”,
- “Солонгосын үйлдвэрлэлийн салбарын чанарын менежментийн өнгөрсөн, одоо, ирээдүй. Статистикийн хэрэглээ чанарын удирдлагад хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?”,
- “Оукены хуулийг Монголд хэрэглэх жишээ болон ДНБ, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөр нийлүүлэлтийн олон хүчин зүйлийн шинжилгээ дүн”,
- “БНСУ-ын Засгийн газрын статистикийн мэдээлэл дэх мэдээллийн технологийн хэрэглээ”,
- “Глобал ертөнц дэх албан ёсны статистикийн үүрэг роль: Хөгжиж буй улс орны үндэсний статистикийн тулгамдсан асуудлууд”,
- “Том мэдээллийн эрин дэх статистикийн асуудлууд”,
- “Ногоон эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахад гарч буй дэвшил”,
- “Мэдлэгийн нийгмийн статистикийн боловсролд мэдээлэл холбооны технологийг хэрхэн үр өгөөжтэй ашиглэх вэ? ”,
- “Хэрэглэгчдийн Статистикийн боловсролыг дээшлүүлэх нь”,
- “Шүүхийн шинжлэх ухаанд ДНА баримт нотолгоог үнэлэх статистик аргууд”, “Ядуурлыг тооцох арга зүйг боловсронгуй болгох нь” зэрэг сонирхолтой сэдвүүдээр хоёр орны судлаачид илтгэл хэлэлцүүлэх юм.