gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Д.Зоригт гишүүнээ, таны тойргийнхон булшин дунд амьдарч байна"

Улс төр
2010-07-29
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-07-29
-Д.Очирбат, Г.Баярсайхан гишүүд ч энэ иргэдээс сонгогдсон-

Сонгуулиар л иргэдийнхээ амьдрал дунд орж, сонгогчдод таалагдах гэсэндээ дээл өмсч, морь унан энгийн нэгэн  болох гэж яддаг эрхэм гишүүд ард түмнийхээ жинхэнэ амьдралыг мэддэг болов уу. Тэр дундаа ажилгүй, ядуу, лааз, хуванцар сав түүж ходоод зогоох талхны төлөө “мөлхөж” буй иргэн, хогийн цэг, оршуулгын газартай айлсах айл өрхөөр ороод гарсан УИХ-ын гишүүн бий гэж үү. Ард түмний төлөөлөл, Парламентийн гишүүн та манай сонинд нийтлэгдэх цуврал нийтлэлийг заавал уншаарай. Тойргийн тань хамгийн энгийн, хамгийн ядуу иргэн, сонгогч нь яаж амьдарч буйг нүдээр үзэхгүй ч нийтлэлээс мэдээд аваарай.

Шарил дунд гурав дөрвөөрөө суугаад архи уун найрлах хүмүүс дөнгөж 30-н насыг шүргэж байгаа гэлтэй залуучууд, бүсгүйчүүд харагдана.

Хэдийгээр оршуулгын газар, айлуудыг заагласан блокон хашаа татсан ч өрхүүдийн дунд хэд хэдэн шарил харагдах юм. Энэ газрыг зорьж ирсэн учир нь төрийн сэнтийд залрахын тулд ард иргэддээ сайхан амьдрал өгнө гэж баахан амлаж гарсан эрхэм гишүүдэд амьдрал ямар байгааг өгүүлэх зорилготой юм.

Чингэлтэй дүүрэг бол УИХ-ын 24 дүгээр тойрог. Эндээс Эрдэс Баялаг Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригт, гишүүн Д.Очирбат, Г.Баярсайхан иргэдээ төлөөлөх эрх авсан. Гишүүд сонгогдсон тойрогтоо ирээд нэг хар даа. Хүүхдүүд сурч, тоглох орчингүй, хөгшчүүл нь нарлаж суух газаргүй, залуучууд нь хийх ажилгүй, архинд орсон, аймшгийн кино гэлтэй оршуулган дунд амьдарч байгаа хүмүүс танай тойрогт байна.

Нохойн хоол түүж зараад өдрийнхөө идэх яс, гурилыг авдаг
Шарил дунд амьдрах айлуудаас зөвхөн хоёр айлын амьдралыг эрхэм гишүүд  та бүхний өмнө дүрслэн харуулъя. Шарилтай толгой нийлүүлэн амьдарч байгаа  мөдхөн амаржих дөхсөн, тооно, уньгүй гэртэй ядарсан нэг эмэгтэйг зорьж ирлээ. Энэ айлыг оршин суугчдаас асуухад бүгд л андахгүй байлаа. Иргэдийн зааснаар гэрт нь очиход долоо найман шарил дунд хана дугуйлан барьж, дээгүүрээ уранхай ноорхой бүтээлгээр хучсан гэр угтсан юм. Шарил дундах айлд ороход нэг эмгэн бодлогошрон сууж байлаа.

-Жирэмсэн эмэгтэй энд байдаг уу?
-Байгаа. Одоо эмнэлэгт үзүүлэхээр явсан. Ойрд бие нь өвдөөд байгаа юм. Харин охин нь цаад гэрт чинь байгаа. /зүүн талын  шинэвтэр гэрийг зааж өгөв/

-Энэ гэр чинь Л.Оюунгэрэл гэх эмэгтэйн гэр мөн биз дээ.

-Тийм ээ. Саяхан гэрийг нь урд айл нь машинаар дайрчихаад шинэ гэр өгсөн юм билээ. Одоо шинэ гэртээ амьдарч байгаа. Би хүүтэйгээ энэ ноорхой гэрт нь амьдрахаар болсон.

-Та Л.Оюунгэрэлийн юу нь юм бэ?

-Холын хамаатан ухаантай юм. Би уржигдар хүүтэйгээ хамт ирсэн.

-Хүү чинь хэдэн настай, ямар ажил хийдэг вэ?

-30 гарч яваа залуу, ажилгүй ээ. Би харваад зүүн гар мэдээгүй болсон тул ажил хийдэггүй.

-Одоо өдөр хоногийнхоо хоол хүнсийг хэрхэн базааж байна вэ?

-Захаас нохойн хоол цуглуулж зараад өдөртөө хэрэглэх гурил, яс худалдан авч идэж байна даа.

-Та өмнө нь хаана амьдарч байсан юм бэ. Яагаад шарил дунд амьдрахаар болов?

-Чингэлтэй дүүрэгт айлын хашаанд байсан. Сарын 15 мянган төгрөгийн түрээсийг нь дийлэхгүй энд ирлээ гэв.

Үүдээр нь гараад л шарил дээгүүр гишгэх нь холгүй нөгөө шинэ гэр рүү ороход шалан дээр хувинтай бантан бололтой хоолон дээр ялаа шавсан харагдана. Харин залуу, охин хоёр хойд орон дээрээ хэвтэж байв.

-Л.Оюунгэрэлийн охин байна уу?
-Би байна хэмээн 7-8 дугаар ангийн гэлтэй жижигхэн биетэй охин гарч ирэв.

-Ээж чинь хаашаа явсан юм бэ. Хэзээ ирэх бол?
-Ажил хөөцөлдөнө гээд гарсан. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Утас нь холбогдохгүй байна.

-Танайх энд удаж байна уу. Ээж чинь ямар ажил хийдэг юм бэ?
-Найм орчим жил болж байна. Ээж ажилгүй.

-Хоол хүнс, бусад хэрэглээгээ яаж авдаг юм бэ?
-Би энд байдаггүй юм. Хэнтийд байдаг. Ээж ганцаараа энд амьдардаг. Яаж болгодогийг нь мэдэхгүй ээ. Шил лааз түүдэг байх.

-Хамт хөдөө явж болдоггүй юм уу?
-Мэдэхгүй

-Чи хэдэн настай вэ. Яагаад ээжтэйгээ хамт байдаггүй юм бэ?
-20 настай. Ээж өөрөө л энд байна гээд байдаг.

-Танай гэрийн эргэн тойронд шарил байна. Айхгүй байна уу?
-Өмнө нь энэ блокон хашааг бариагүй байхад бүр ч их байсан. Харин ч хэдхэн шарил байна. Айхгүй байна. Дасчихаж.

Энэ хавьд халамж үйлчилгээ огт ирдэггүй, хэн ч биднийг тоодоггүй
Л.Оюунгэрэлийн  гэрээс гараад явах замд хашаандаа хоёр шарилтай нэгэн айл тааралдав. Гэрийн эзэгтэй шуудайтай мод түрэн гэрийнхээ гадаа тавьж, биднийг гэрт оруулав. Гэрт бага насны таван хүүхэд бужигналдаж, харин өвөө нь бололтой эрэгтэй алх дөш барин гутлаа янзалж байгаа харагдав. Зурагтаар Солонгосын олон ангит кино гарч, хүүхдүүд нь гамбир идэж, хоорондоо тоглоно. Харин гэрийн эзэгтэй болох Б.Сарнай сүүтэй халуун цайгаар дайлж, яриа өрнүүллээ.

-Танайх хэзээнээс энд амьдрах болсон бэ?
-Жил гаруйн өмнөөс л энд амьдарсан. Өмнө нь Баянгол дүүргийн VI хороонд нөхөр маань орон сууцны жижүүр хийдэг байсан. Би өөрөө Зайсангаас мод бэлтгэж зардаг юм.

-Л.Батаа гуай та яагаад жижүүр хийхээ больсон юм бэ. Одоо ямар ажил хийж байна?
-Би 75 хувийн группийн 81 мянган төгрөгөө аваад л амьдарч байна. Энэ хэдэн хүүхдүүдийг өдөрт харж өнждөг. Энэ модонд явдаг юм. /Энэ гэж эхнэр Сарнайг хэлэв/

-Танайх олон жаахан хүүхэдтэй бас хашаанд чинь хоёр шарил байна. Эвгүй биш үү?
-Энэ бол айлын хашаа. Сард 10 мянган төгрөгийн түрээс төлж энд байдаг. Энэ шарил яахав дээ. Яах ч үгүй.

-Оршуулгын газар ойрхон буусан гээд эндхийн айлуудыг нүү гэж шаардахгүй байна уу?

-Оршуулгатай ойрхон биш болохоор нүү гэж хэлдэггүй. Харин өндөр хүчдэлтэй ойрхон буусан гэж шаардах хуудас өгсөн байгаа.

-Нийслэлд өөр олон газар  олгож байна шүү дээ. Өөр газар амьдаръя гэж бодохгүй байна уу?

-Хотын захиргаанд очиж газар олж өгөөч гэж хэлсэн. Тэд “Өөрсдөө ол” гээд тоохгүй юм билээ. Тэгээд олдож байгаа газар нь энэ байна.

-Сонгуулиар хүмүүс энд ирж халамж үйлчилгээ өгдөг үү?

-Мэдэхгүй ээ. Хүмүүсийн яриагаар бол энд ямар ч төрийн байгууллагын төлөөлөл, УИХ-ын гишүүн  ирдэггүй гэсэн. Халамжийнхан, хороо, дүүргээс ч хүн ирдэггүй.

-Халамжийн мөнгө төгрөг авдаг уу?
-Үгүй. Дэлхийн зөнд хүүхдүүдээ хамруулъя гэсэн чинь “Та нарыг хамруулахгүй” л гэсэн.

-Хүүхдүүд чинь сургуульд сурдаг уу?
-Том охин сурдаг байсан. Гуравдугаар ангиасаа гарсан.

Оршуулгаас айхгүй байна
Том охин Б.Даваамарт

-Сургуулиасаа яагаад гарсан юм бэ. Хаана сурдаг байсан бэ?
-Гэр энд нүүж ирээд гарсан. Сургуульдаа явмаар л байна. Сэнтповел гээд халамжийн сургуульд сурдаг байсан.

-Хашаанд чинь шарил байна. Айхгүй байна уу?
-Огт айдаггүй. Хааяа орой болохоор жаахан айдаг. Гэхдээ зүгээр.

Эдгээр хүмүүс бол 24 дүгээр тойргийн иргэд. Чингэлтэй дүүргийнхээ X хороонд хаяг бүртгэлтэй хүмүүс юм. Гэтэл гишүүд нь оршуулган дундах хүмүүсийг амьд хүн гэж боддоггүй бололтой. Эдгээр хүмүүс энд гээгдсэн байгааг та бүхэн анзаарч мэдэж байна уу.

Д.Ариунтуяа http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан