gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын хуульд дөрвөн өөрчлөлт оруулна

Б.Чимэг
Эдийн засаг
2016-03-22
0
Twitter logo

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр оролцлоо. Тэрээр нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээллээ. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн арван гишүүн санаачлан боловсруулж, Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүлжээ.

Нийслэлийн томоохон худалдааны төв, гэр хороололд дэлгүүр ажиллуулдаг 2000 гаруй бизнес эрхлэгч, иргэдээс УИХ дахь МАН-ын бүлэгт гомдол, хүсэлтээ илгээжээ. Энэ дагуу МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд учирч буй бэрхшээл" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр давхардсан тоогоор 100 гаруй санал, хүсэлт гарчээ.

Эдийн засаг хямарсан, ажлын байр хумигдсан үед НӨАТ-ын хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хойшлуулах, тодорхой зүйл заалтад яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахыг жижиг дунд бизнес эрхлэгчид шаардсан байна.

Тиймээс иргэдийн санал хүсэлтэд үндэслэн НӨАТ-ын хуульд дөрвөн зүйл бүхий өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Нэгдүгээрт, жижиг дунд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж буй иргэдийг дэмжих, үүсч буй хүндрэл, дарамтыг багасгах зорилгоор борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээд 2019 он хүртэл тусгай зориулалт бүхий кассын машин, программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтыг хуулийн 18 дугаар зүйлд 18.11 хэсгийг нэмж оруулах замаар шийдвэрлэх,

Хоёрдугаарт, мал аж ахуй эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн ноос ноолуураа дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэх нэмэлтийг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад оруулах,

Гуравдугаарт, самнасан ноолуурын экспортыг нэмэх зохицуулалтыг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.21-т оруулах,

Дөрөвдүгээрт, хуулийг батлагдсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөхөөр тусгасан аж.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зохицуулалтын эргэлзээ үгүй болж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, малчид, үйлдвэрлэгчдийн орлого хумигдахгүй байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан