gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аюул учруулах аймшигт “мангас” хэзээ сэрэхийг мэдэхгүй

Нийгэм
2010-07-28
0
Twitter logo

Монгол Улс Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Газар хөдлөлт Монгол орон тэр дундаа Улаанбаатар хотод анхаарууштай асуудлын тоонд зүй ёсоор багтаад байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар манай орны нутаг дэвсгэрийн 70 хувь нь газар хөдлөлтийн аюултай бүсэд оршдог нь тогтоогджээ. Баруун аймгуудад хамгийн бага нь 8-9, төвийн хэсгээр 7-8 баллаар газар хөдлөлт болж байсан баримт ч бий ажээ.

Энэ нь газар хөдлөлтийн аюул их байгааг харуулж байгаа юм. Одон орон геофизик судалгааны төв 1994 онд Олон улсын тусламжаар газар хөдлөлтийг бүртгэх нарийн мэдрэмжийн 15станцыг Улаанбаатар хотын орчим суурьлуулсан байна. Эдгээр станцын тусламжтайгаар газар хөдлөлтүүдийг судал-даг аж. Гэтэл 2005 оноос Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил эрс өндөрс ч эхэлсэн байх юм. 1970-2009 оны хооронд Улаанбаатар хотын бүс нутагт 2420 ширхэг газар хөдлөл болж өнгөрчээ. Үүнээс сүүлийн таван жилийнхийг нь тооцож үзвэл 1340 газар хөдлөл энэ бүсэд тохиолдсон байна. Эдгээр баримтаас Улаанбаатар хот газар хөдлөлтийн онц аюултай бүсэд оршиж буйг харж болно.

Энэ оны эхний гурван сард л гэхэд Нийслэл орчимд 270 удаа газар хөдлөлт бүртгэгджээ. Уншигчид ийм олон удаа газар хөдлөлт болоогүй хэмээн гайхаж болох л доо. Гэвч эдгээр газар хөдлөлтийн зарим нь хүнд мэдрэгдэхгүй багажид мэдрэгдэхүйц болж өнгөрсөн талаар мэргэжлийн хүн өгүүлж байна. Мөн сүүлийн үед газар хөдлөлтийн хүч нэмэгдэх хандлагатай болсныг судлаачид батлаад байгаа юм. Монголд 2008 оноос хойш гурван байршилд магнитут нь дөрөв хүрсэн газар хөдлөлт болжээ. Тухайлбал, Улаанбаатараас 50-иад км зайд орших Хустайн нуруунд 4.2 баллын газар хөдөлжээ. Мөн оны аравдугаар сард Батсүмбэрийн сангийн аж ахуйн ойролцоо 4.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж. Энэ газар хөдлөлт Улаанбаатар хотын зарим газруудад мэдэгдсэн байдаг. Харин 2009 оны гуравдугаар сард Улаанбаатараас урагш 80-аад км зайд бас энэ хэмжээний хүчтэй газар хөдөлсөн баримт байна.

Түүнчлэн 2005 оны газар хөдлөлтийн идэвхжлээр 350 газар хөдөлсөн бол дөрвөн жилийн дараа 508 болтлоо өссөн үзүүлэлт гарчээ. Энэ нь аюулын харанга улам ойртсоныг илтгэсээр л байна. Саяхан Нийслэл хот орчмын газар хөдлөлтийн идэвхжлийг тодорхойлох олон улсын хамтын судалгааны ажлын урьдчилсан дүн гарчээ. Уг ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинжлэх ухааны академитай хамтран гаргасан байна. Судалгаагаар 2005 оноос "Чингис хаан" олон улсын нисэх буудал орчим болон түүнээс хойших районд газар хөдлөлтийн идэвхжилт хүчтэй ажиглагдаж эхэлснийг тогтоожээ. Энэ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхжлийн ерөнхий төлөв байдлын талаарх уламжлалт ойлголтыг бүрэн өөрчлөхөд хүргэжээ.

Төмөр замын Эмээлт өртөөний ойролцоох газарт хүчний хувьд бага хэмжээтэй олон тооны газар хөдлөлтүүд болдог байна. Эдгээр нь газар хөдлөлтийн идэвхтэй томоохон хагарлын дагуу явагддаг нь тодорхой болсныг Франц улсын Страсборгийн их сургуулийн эрдэмтэн Антони Шлупп илтгэлдээ дурдсан юм. Тэрээр "Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд магнитуд нь дөрөв орчим хүчтэй газар хөдлөлт Улаанбаатар хотын ойролцоо хэд хэдэн удаа болсон. Энэ хөдлөлт хот орчмын оршин суугчдад харьцангуй сул мэдрэгдсэн. Тиймээс газар хөдлөлтийн идэвхжлийн үзэгдлийг онцгойлон анхаарч судлах шаардлагатай" хэмээж байв.

Хэрэв ийм идэвхтэй хагарлуудын аль нэг хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хадан хөрсөн дээр 8-10 баллын хүчтэй чичиргээ үүсгэх магадлалтай гэнэ. Ийм хүчтэй газар хөдлөлтөд чанар муутай барилгууд нурах аюултай юм. Ер нь 10 баллын чичиргээнд чанартай баригдсан ч газар хөдлөлтөөс тусгайлан хамгаалж баригдаагүй барилгууд олноор нурдаг талаар эрдэмтэд тайлбарласан. Манай орны хувьд 1969 оноос барилгын зураг төсөлд газар хөдлөлтийн шийдлийн арга хэмжээг тусгаж эхэлжээ. Тэгэхээр 1969 оноос өмнө баригдсан барилгуудад газар хөдлөлтийн талаар ямар нэгэн бодлогын зүйл тусгагдаагүй гэсэн үг. Харин 2002 онд газар хөдлөлтийн бүсэд барилга барих төлөвлөх, барилгын анхны норм дүрэмтэй болсон байх юм.

Энэ нормыг 2006 онд дахин шинэчлэн боловсруулжээ. Улаанбаатар хотод 1970 оноос өмнө баригдсан барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй аж. Нийслэлд газар хөдлөлтийн эрсдэл тооцоогүй 360 орон сууцны барилга байгаа гэж судалгаагаар тогтоожээ. Нийслэлийн төр захиргааны байгууллагаас газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг тогтоодог багажийн үнийг анх удаа төсөвт суулгаж, НИТХ-аар батлуулаад шинэ тоног төхөөрөмжөөр хангах ажил хийж байгаа ажээ. Хана, даацыг нь сэтэлсэн байшин, Төрийн ордон, дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын барилга байгууламж, цахилгаан холбооны барилта, хүн ам олноор цуглардаг үзвэр үйлчилгээний газар буюу дуурь бүжгийн болон драмын эрдмийн театр, цирк, Улсын клиникийн эмнэлэг, сургууль зэрэг газруудын барилга байгууламж газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн Туул голын хөндийн хэсэг буюу сэвсгэр хурдсан хөрсөн дээр газар хөдлөлтийн хүчтэй чичиргээ хэд дахин өсдөг нь нэгэнт тогтоогдоод байгаа юм. Олон улсын хамтын судалгааны эрдэмтэд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын болон эрсдэлийн үнэлгээг шинэчлэн тогтоох судалгааг эрчимтэй явуулах зайлшгүй шаардлага байгааг онцолж байв. Тэд Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын цаашдын хөгжил, төлөвлөлтөд газар хөдлөлтөөс учрах аюул бодитоор оршиж буйг байнга тооцож байх нь нэн чухал гэдэгт санал нэгдсэн. Газар хөдлөлтийн идэвхжлийн судалгаа танилцуулах үеэр хотын дарга "Энэ онд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг батлан гаргасан.

Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагууд уг зөвлөмжийн дагуу газар хөдлөлтийн идэвхжлийн судалгааг хийж эхэлсэн. Эрдэмтэдтэй хийсэн эхний судалгаа дууслаа. Энэ уулзалтаас газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр чухал зөвлөмж гарах байх" хэмээсэн юм. Нийслэл хот Дундговь аймгийн Дэрэн сумын газар хөдлөлтөөс үүссэн ангал, Хустайн нуруу чиглэлийн газар хөдлөлтийн идэвхжлийн бүс огтлолцох мөчид байрладаг. Ингээд бодоход хот орчмын газар хөдлөлт идэвхжвэл аюул боллоо л гэсэн үг. Сүүлийн үед Нийслэлийн удирдлагууд энэ талаар багагүй анхаарч Одон орон геофизик судалгааны төвийн газар хөдлөлт судлах секторын хамт олонтой хамтарч ажиллаж байна.

Газар хөдлөлт нэг секунтын дотор л бүгдийг залгих аймшигт "мангас" учраас одооноос урьдчилан сэргийлэх бэлтгэлээ базаах хэрэгтэй. Япон зэрэг газар хөдлөлтийн идэвхтэй бүстэй орнуудад бага насны хүүхэд нь ч газар хөдлөлтийн аюулаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар мэдлэгтэй байх юм. Тэдэнд энэ талын хичээл зааж, мэдлэгийг нь дээшлүүлдэг ажээ. Муугаар бодоход Улаанбаатарт ийм үзэгдэл боллоо гэхэд хүмүүс амьд гарах гэж байгаа нь энэ гээд хаалга руугаа чихцэлдэн нэгнийгээ дарж ч мэднэ. Тэднийг буруутгах аргагүй юм. Манайд газар хөдлөлтийн талаар хүүхэд байтугай томчууд нь ч мэдлэггүй байдаг нь нууц биш. Нэгэнт судалгаа нь гарчихсан, хот тойроод газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүд байгааг нь мэдэж буй учраас иргэддээ мэдээлэл өгөх ажлыг түргэтгэмээр байна. Аюул учруулах аймшигт "мангас" хэзээ сэрэхийг бид мэдэхгүй шүү дээ.

Ж.Тагтаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан