БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгтэй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Энэ жил хэдэн хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох вэ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Улсын хэмжээнд 2016-2017 онд нэгдүгээр ангид 69100 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 7.7 хувиар өссөн тоо. Эдгээрээс 94.4 хувь нь төрийн, 5.4 хувь нь хувийн өмчийн сургуульд элсэх юм. Улсын хэмжээнд анги танхим бүрэн хүрэлцээтэй.
Харин хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд ачаалал ихтэй байдаг. Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хотод 27629 хүүхэд нэгдүгээр ангид орно. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зарим сургуулийн бүлэг дүүргэлт өндөр байна. Гэхдээ зургаан настнууд анги, танхимын хүрэлцээнээс болж сургуулийн гадна үлдэх асуудал байхгүй.
Улсын хэмжээнд 2016 онд ашиглалтад орох 92 сургууль байна
-Сурах бичгийн хүрэлцээ хэр байгаа вэ. Үнэ нь өөрчлөгдөх үү?
-Нэгдүгээр ангийн хүүхэд бүрт сурах бичгийг төрөөс үнэгүй эзэмшүүлж байгаа. Энэ онд бага ангид хэрэглэх бүх сурах бичгүүдийг хэвлээд сургуулиудад үнэгүй тараасан. Харин зургаагаас есдүгээр ангийн сурах бичгийн 40 орчим хувийг төрөөс хангаж, үлдсэнийг нь сурагчид худалдаж авдаг. Үнэ нь өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн жилийн жишгээр буюу 1400- 4000 төгрөгийн үнэтэй байгаа.
-Жил бүр сурагчдын дүрэмт хувцасны чанарын асуудал сөхөгддөг. Үүнд яамны зүгээс ямар хяналт тавьж байна?
-ЕБС-ийн сурагчид нэгдсэн загвартай дүрэмт хувцас өмсөх хуулийн зохицуулалт 2012 оноос хойш хэрэгжиж байгаа. Дүрэмт хувцасны үнийг тогтоох, үйлдвэрлэгчийг сонгох, зах зээлийг хуваарилах ажлыг БСШУСЯ эрхэлдэггүй. Стандартын дагуу оёх боломжтой бүх үндэсний үйлдвэрлэгчид сургуулиудтай тохиролцдог, зарим нь зах зээлд борлуулдаг.
Тодруулбал, дүрэмт хувцсыг оёход ямар нэг сонгон шалгаруулалт зарладаггүй. Тиймээс материалын чанар, үнэ нь зах зээлийн зарчмаар зохицуулагддаг. Үнийн ямар нэг жишиг байдаггүй. Дүрэмт хувцасны хангалтын хувьд өнгөрсөн онд бага ангид 78.1 хувь, дунд ангид 56 хувь, ахлах ангид 49 хувьтай байсан. Энэ бол улсын хэжээний тоо. Харин нийслэлд дүрэмт хувцасны жигдрэлт бага ангид 100 хувьтай, дунд болон ахлах ангид 91 орчим хувьтай байсан.
-Гурван ээлжээр хичээллэдэг сургууль нийслэлд олон байна. Энэ байдал хэзээ засрах вэ?
- Гурван ээлжээр хичээллэж байгаа 24 сургууль бий. Баянгол дүүргийн 73-р сургууль, Сүхбаатар дүүргийн 71-р сургууль, Хан-Уул дүүргийн 115 болон 52-р сургууль гурван ээлжтэй. Мөн Сонгинохайрханд долоо, Баянзүрх дүүрэгт найман сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Зарим сургуулийн үндсэн барилга нь актлагдсан, шинээр барьж байгаа тул ээлж нэмэхээс өөр арга байхгүй.
-Тэгвэл шинээр ашиглалтад орж байгаа сургууль бий юу?
-Яг есдүгээр сарын 1-нд хүүхэд хүлээж авах шинэ сургууль байхгүй. 2016 ондоо багтаж ашиглалтад орох 92 сургуулийн барилгын ажил явагдаж байна. Үүнд нийт 5412 хүүхэд суралцах багтаамжтай Мөн 7800 ортой 14040 суудал бүхий 78 цэцэрлэг, сургуулийн цогцолборын хөрөнгийн асуудал шийдэгдсэн.
Гэхдээ барилгын ажил нь хараахан эхлээгүй. Үүнээс гадна 2460 ортой 20 дотуур байр, 10 спорт заалын барилгын ажил 2016 онд амжиж дуусна. Улаанбаатар хотын хувьд 2560 хүүхдийн суудалтай зургаан сургууль, таван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ондоо багтаж ашиглалтад орно.
-Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд хонож дугаарладаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд арга хэмжээ авч байгаа юу?
-Цэцэрлэгийн элсэлтийг ил тод, нээлттэй байлгах тал дээр онцгой анхаарч байна. Наймдугаар сарны 22-нд цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Ямар ч байсан иргэдийг чирэгдэлгүй, хүнд сурталгүйгээр бүртгэх, хууль бус хураамж авахыг хориглох гэх зэргээр зохион байгуулж байна. Эцэг эхчүүд хонож өнжих шаардлага байхгүй. Бүртгэлийн талаарх мэдээллийг нээлттэй, тодорхой байлгана.
Өмнө нь цэцэрлэгийн эрхлэгч, багш нар өөрсдөө бүртгэж шийдвэр гаргадаг байсан. Тэгвэл энэ жилээс хорооны нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл, багш нараас бүрдсэн комисс гаргаж байгаа. Ингэснээр тойргийн биш хүүхдийг авах зэрэгт хяналт тавих боломжтой болж байна.
Мөн хүүхэд авахад тодорхой хязгаартай учраас аль болох цэцэрлэгт зайлшгүй явах шаардлагатай хүүхдүүдийг бүртгэх үүрэг өгсөн. Тухайлбал, бага насны олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдийг заавал авна. Мөн өрх толгойлсон эцэг, эхчүүдэд ажил хийх боломж олгож, хүүхдийг нь цэцэрлэгт зайлшгүй авахаар болсон. Бүртгэлийн комисст нь хорооны нийгмийн ажилтан байгаа учраас ийм хүүхдүүдийг ялгахад хүндрэл багатай.
Хорооны нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл, багш нараас бүрдсэн комисс гаргаж байгаа
-Энэ жил шинээр хэдэн цэцэрлэг баригдаж байгаа вэ?
-2016 онд ашиглах цэцэрлэгүүдийг аль болох эрт ашиглалтад оруулах тал дээр анхаарч байна. Улаанбаатар хотод 2016 онд нийт 3350 хүүхдийн ортой 21 цэцэрлэг болон таван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох ёстой. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 3850 хүүхдийн орон тоо нэмэгдэнэ. Бид шинэ, хуучин бүх цэцэрлэгийн дотоод нөөц бололцоог ашиглахыг зорьж байгаа.
Жишээ нь, шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборууд нь зураг төслийн дагуу 500 хүүхдийн ортой. Тиймээс тус бүрт нь 25 хүүхэдтэй нэг бүлэг нэмснээр нийт 100 хүүхдийн орон тоо гарч байгаа юм. Сонсоход бага тоо ч цаанаа нэг цэцэрлэгийн барилга барих 2.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
Үүнээс гадна хувийн цэцэрлэгүүдийн сул орон тоог ашиглах талаар судалж байна. Урьдчилсан байдлаар 57 цэцэрлэгийн 187 бүлэгт нийт 2136 хүүхэд нэмж сургах боломжтой гэсэн судалгаа гарсан. Нийслэлийн хувийн цэцэрлэгүүд 20-80 хүртэлх хувийн ашиглалттай байдаг. Цаана нь 20-80 хувийн сул орон тоо байгаа гэсэн үг. Тиймд хувийн цэцэрлэгүүдэд нэг хүүхдэд олгодог хувьсах зардлыг нь төрөөс өгөхөөр судалж байна.
-Эцэг эхчүүд ямар нэг төлбөр төлөх үү?
-Төрөөс зардлыг нь гаргаж байгаа болохоор ямар нэг төлбөр төлөхгүй. Гэхдээ энэ ажлыг одоогоор зөвхөн судалж, бодлогын хүрээнд ярьж байна.
-Шинээр зөвшөөрөл авсан хэдэн хувийн цэцэрлэг байгаа вэ?
- Шинээр зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа нь эхлээгүй 44 хувийн цэцэрлэг Улаанбаатарт бий. Эдгээрийг есдүгээр сарын 1-нээс тогтвортой ажиллаж эхлэхэд яамнаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна. Ингэснээр 2225 хүүхдийн орон тоо нэмэгдэнэ. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагууд эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд зөвшөөрлийг нь аль болох түргэн олгоход анхаарч байгаа.
Б.Баярмаа