gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Муур харшил үүсгэдэг

Эрүүл мэнд
2007-09-25
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2007-09-25
Муур харшил үүсгэдэг
Хөршийн эмээ маань өчигдөр орой манайд орж ирлээ. Ойрд эмээтэй уулзаагүй болохоор түүнийг хараад баярласан юм. Харин манай муур түүний дэргэд ирэхэд эмээ дургүйцсэн янзтай харснаа ийнхүү хэллээ.

   Харшилтай бол муурнаас холхон бай
Уг нь муур муухай амьтан биш л дээ. Гэхдээ түүний тухай өс хонзон санадаг, эзнийхээ үхлийг отдог гэсэн яриаг хэн нэгэн хүн тарааж орхиж. Тэр цагаас хойш зарим нь муурыг адлах болжээ. Гэтэл хөөрхий мууранд олон сайн тал байдаг аж. Муур хүний биеийн халууныг авдаг, элдэв шархыг эмнэх чадвартай, эзнийхээ үхлийг мэдэрдэг мөн үсийг нь илбэвэл эерэг энерги ялгаруулдаг гэнэ. Гэхдээ муурыг илснээр гай удах нь ч бий. Учир нь муурын үсэнд харшил үүсгэгч нян байдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь хүнийг хий ханиалгахад хүргэж, улмаар хоолой боогддог байна. Иймд харшилтай хүн муурын бараанаар зугтаах хэрэгтэй.

   А витамин дутагдсанаас өсгий хагардаг
Эмээ муурны тухай яриагаа түр завсарласнаа "Чиний хөлийн өсгий хагараад байгаа юм уу" гэж асуулаа. Витамин дутагдаж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт орсны улмаас хөлийн өсгий хагардаг. Ийм тохиолдолд вазелин тустай. Вазелин арьс чийгшүүлж зөөлрүүлдэг. Бага зэрэг борын уусмалтай бүлээн усанд хөлөө дүрж амраа. Дараа нь хагарсан хэсэгтээ вазелин жигд түрхээд эмнэлгийн лент наа. Өсгий хагарахаа болитол өдөр бүр энэ эмчилгээг хийгээрэй. Үүний зэрэгцээ А, С-гийн витамин ид. Витаминд дургүй бол нимбэг, лууван, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнэ, шинэхэн ногооноос авч болох шүү дээ. А, С витамин дутагдсанаас өсгий хагардаг гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн дэгдийн навчийг нунтаглаж хоёр литр буцалсан усанд хий. Ингэж бэлтгэсэн усандаа хөлөө 15-20 минут байлга. Хэрэв хөлний өсгий чинь гүнзгий хагарч, өвдөж байвал антибиотиктой тос түрхээд үз. Өсгийгөө эрүүл болохоос өмнө бариу гутал, синтетик оймс өмссөний хэрэггүй.

   Идрээ зүрхэнд сайн
Эмээгийн яриаг сонсож байх зуур зүрхээр минь хатгууллаа. "Чи дандаа зүрхээр хатгууллаа гэх юм. Цикорийн ханд уугаад үзвэл яасан юм бэ" гэлээ.

Хотын захаар ургадаг арзайсан навчтай цэнхэр цэцэгтэй ургамлыг гадаадынхан цикорий гэдэг. Энэ ургамлыг манайхан идрээ хэмээх нэрлэдэг. Цагаан үндэстэй, гашуувтар амттай энэ жимсийг түүхийгээр нь идэж болдог аж. Гэвч түүнийг болгох хэрэгтэй гэнэ. Ялангуяа, дэлүү, бөөр элэгний өвчнөөс сэргийлэхэд тустай. Эртний Ромынхон идрээг хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн болгоход тустай гэж үзэн хэрэглэж иржээ. Болгарчууд цикорийн үндсийг элэг, цөсөнд сайн хэмээдэг. Зүрх судасны өвчтэй хүмүүс идрээ хэрэглэхийг хүсвэл дараах жорыг анхаарахад илүүдэхгүй. Нунтагласан нэг цайны халбага цикорийг хоёр шилэн аяга усанд хийж буцалгаарай. Хандаа 1-2 цаг таглаж байлга. Дээр нь халбага зөгийн бал нэмж болно. Энэ хандыг өдөрт гурван удаа тал шилэн аягаар хоолныхоо өмнө уугаад үз.

Би эмээгийн энэ зөвлөгөөг дагаад үзэхээр шийдлээ. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэсэн үг байдаг даа.

П.Шагай 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан