gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Энхбаяр: Монгол угсаатны эв нэгдлийн нэгэн жишээ бол Буриад зоны "Алтаргана" наадам

Улс төр
2010-07-23
0
Twitter logo

Энхтайван гавъяат "Балжийн гол"-оо эгшиглүүлж, газар газраас ирсэн буриад зон ёохор хатарин бүжиж, хаа сайгүй "хайхаан, хайхаан" хэмээн дуун алдацгаах ардын цэнгэл "Монгол шилтгээн"-ээ өнгөрсөн лхагва гаригийн орой боллоо. Буриад зоны "Алтаргана" наадамд зориулж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан нь энэ.
 
Төр, засгийн өндөр албан тушаалтнууд, сайд нар, УИХ-ын гишүүд, ОХУ, БНХАУ-ын элчин сайдын яамныхан гээд албаны хүмүүс, урлаг соёл, спортын алдартнууд, Монгол орны өнцөг булан бүрээс болон хойд урд хоёр хөршөөс ирсэн буриад зоны төлөөлөл энд цугларсан байлаа. Хүндэтгэлийн энэхүү арга хэмжээг нээж, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншигч-дадаа хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид оо,
Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "Алтаргана-2010" наадмын ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ.

"Даяар Монголын ариун голомт" болсон Монгол Улсын өнөөгийн төр, засаг болон ер нь нийт ард иргэд маань "Алтаргана-2010" наадамд ихээхэн ач холбогдол өгч, зочин гийчнээ халуун дотноор хүлээн авч байна.

Наадам үргэлжлэх гурван өдрийн хугацаанд нийслэлчүүд, хол, ойрын зочин гийчин, Монголын өвөрмөц соёлыг судалдаг, сонирхдог, хүндэтгэдэг хэн бүхэн "Алтаргана-2010" наадмыг шимтэн сонирхож, оролцогчдынх нь авьяас чадвар, бүтээл юуных нь ур хийц, утга агуулгыг үнэлэн шагширч, сэтгэлээ хөглөж, хийморио сэргээж, мэдлэг оюунаа тэлэн бэхжүүлэх биз ээ.

Монгол угсаатны эв нэгдлийн нэгэн жишээ бол буриад зоны "Алтаргана" наадам юм. Нийт Монгол угсаатандаа бодит үлгэр болж байгаа энэхүү наадмын үйл явцыг ямагт анхааран сонирхож, бахархаж байдаг хүний нэг бол би. Дуу хуураараа сэтгэлээ нээн нэгтгэж, дүүргэн бялхуулж байх шиг сайхан юм юу байх билээ? Ардын ая дуунд улс түмний бүхэл бүтэн үнэн түүх бичигдэн үлддэг гэж ярьдаг нь яав ч санамсаргүй зүйл биш болой.

Миний ижийн төрсөн нутаг-Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумаас гараагаа эхэлсэн энэ наадам харьцангуй богино хугацаанд Монгол язгуурын өвөг нэгэн угсаатан болох Буриад зон түмний уламжлалт ардын ёс заншил, урлахуй ухаан, ая дууны цэнгүүн-Олон улсын буриадын соёл, урлаг, спортын их наадам болтлоо өргөжиж, цар хүрээгээ улам бүр тэлж байгааг харахад үнэхээр бахархууштай.

Удам судраа дээдлэн, угийн бичгээ хөтлөн ирсэн, ажилч хөдөлмөрчөөрөө алдартай энэхүү буриад зон түмнийг сэцэн боржигоны билигт хүү, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Ринчингийн Чойном алтан эрхи, аагтай сархад, Аръяабалын цэцэг лүгээ адилтган зүйрлэсэн нь Монгол буриад ижий, Монгол халх ааваас төрсөн миний хувьд байнга шимтэн бодож явдаг амин сэдэв байдаг юм.
"Заншил нь содон,
байдал нь сонин
Зан нь эрчүүд, сэтгэл нь чанга
Наргиантайхан доргионтойхон төрсөн
Энэ л буриад гэгшэднай эгээ хэн юм бэ? хэмээн тэрээр гайхширан, буриадын угсаа гарбалийн гүн рүү тэмтэрч нэг үзэхдээ буриад зон түмний онцлогийг гайхалтай  нээж харуулсан байдаг билээ.

Яруу найрагч Ринчингийн Чойном Монголчууд биднийг төлөөлөн угсаа гарбаль нэгт Монгол түмнийхээ дундаас эгэл буриадын дүр төрхийг үгийн увидас зангидан, хэн хүний нүднээ зурайтал дурайтал дүрсэлж, цоо шинэ өнцгөөс олж харж чадсан юм.

Нэг нэгнийхээ түүх, ёс заншлыг судлахдаа нийт Монголчуудынхаа түүхийн судалгааг баяжуулан гүнзгийрүүлэх эрхэм их үйлийг эрдэмтдээс гадна эгэл жирийн иргэд хүртэл хийж бүтээж байгаа нь сайшаалтай. Энэ их үйлийн энгийн нэг жишээ бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Б.Адъяа гуай Рашид-Аддины "Судрын чуулган"-аас аваад олон эх сурвалж ашиглан Барга, буриадын угийн бичиг буюу "Алтан ургийн нагацнад"-ын уг гарбалийг харуулсан томоохон угийн модыг "Алтаргана-2010" наадмыг угтан бүтээснийг энд зориуд онцлон тэмдэглүүштэй. Ийм олон санаачилга тус наадмыг тойрон өрнөж байгаа нь манай иргэд "эвтэй байхдаа хүчтэй" гэсэн эртний зарчмыг итгэл үнэмшил болгон оюун ухаандаа эрхэмлэн дээдэлж байдгийн нэгэн тод илэрхийлэл мөн.

Чингэхдээ та бид өнгөрснөө хоосон шүтэж, түүний "боол" болохын тулд бус, харин урьд өмнөхөө сайн мэдэж, үүх түүхийнхээ жинхэнэ "эзэн" нь болохын тулд "Алтаргана" наадам зохион байгуулж, түүхийн судалгаа ч хийж, угийн модоо ч бүтээж байгаа билээ. Өнгөрснөө сайн мэдэх тусам ирээдүйгээ яруу тод харж чадна.

Хорьдай мэргэний охин алтан ургийн Алунгоо эх өндөр сурвалжит боржигон овгийг үүсгэсэн түүхтэй. Алтан ургийнхны нагацын тэнгэр болон дээдлэгдсэн. Ард зон хэн бэ? гэвээс Алунгоогийн ах дүү 11 хөвгүүд, Хорьдай мэргэний 11 хөвгүүд мөн билээ. Хорьдой мэргэний арван нэгэн хөвгүүд нь хотол даяараа "Хорийн 11 эцэг" хэмээн алдаршсан байдаг.
Чулуут хөрснөө гүн хавсан
Үндэс бөхтэй алтаргана шиг
Шувуудын халин нисэх агаар тэнгэрт
Алтан цэцэгс нь цоморлигоо нээн дэлбээлнэм
Байгал далай, Баргажан төхөм нутгаасаа
Үеийг элээж өнөржин дэлгэрсэн байнам  
Өнөөдөр миний бие Та бүхнийг эртнээс уламжлалтай төрт ёсны эрхэм ёс журмын дагуу "Нагацнад" хэмээн дээдэлж, Нагацын тэнгэр хэмээн хүндэтгэж, оройн зоог хамт барья хэмээн урьсан билээ.

"Нагацаас гэрлэвэл нар ногоо татна, зээгээс гэрлэвэл зэл хураана" гэсэн зүйр үг нэн эртний ураг барилдахын учир шалтгааныг илт өгүүлсэн аман хууль байжээ гэж үзэхээс өөр аргагүй. Өндөр гэгээн Занабазар "Соёмбо" үсэг зохиохдоо энэхүү аман хуулийг арга билгийн бэлгэдэл хос загасаар илэрхийлж, Монгол угсаатны худ ургийн зөв барилдлагыг илтгэсэн шилдэг хүмүүс төрүүлж гаргадаг өв уламжлалын бэлгэдэл болгосон гэж судлаачид үздэгийг энэ дашрамд зориуд тэмдэглэсүү.

Эрхэм нагацнад аа! Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ОХУ, БНХАУ-ын албаны төлөөлөгчдөд талархлаа илэр¬хийлж, сайн сайхныг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.

Улаанбаатар, "Монгол шилтгээн"

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан