Дархад бөө судлалын "Онголог хайрхан" төвийн тэргүүн, Олон улсын бөө судлалын академийн хүндэт профессор, академич Гэндэнбазарын Өлзийхутаг зайрантай уулзлаа. Тэрээр төсөрхөн АНУ-ын Рочвилл их сургуулийг онлайнаар дүүргэж, докторын зэрэг хамгаалаад байгаа аж.
-Өлзийхутаг зайрантанаар сонин ихтэй дуулдана. АНУ-д докторын зэрэг хамгаалсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. Булганыхан бүх юмны анхдагч байдаг бичигдээгүй хуулийг бас дахин баталж, Монголын бөө нараас анх удаа АНУ-ын нэр хүндтэй сургуулийн бүрэн курсийг дүүргэж, доктор болсондоо омогшиж сууна аа, хө. Рочвиллийн их сургуулийн шашин судлалын салбарт суралцаж дүүр-гэлээ. Докторын зэргийн диплом, онц сурлагатны өргөмжлөл, Рочвилл их сургуулийн хүндэт өргөмжлөлийг хүртлээ.
-Баяр хүргэе. Ингэхэд Өлзийхутаг зайран гэж хэн бэ гэдгээ товчхон танилцуулахгүй юу?
-Би чинь уг нь "Монгол" дээд сургуулийг гаалийн мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Тэгээд онго тэнгэртэйгээ учирч зайран заяаг дагаад долоон жил болчихож. Олон ч хүнд буян болж, хориод тооны шавь төрүүллээ. Одоо тэгээд Толгойтын Баруун салаанд төвхнөж, бөөгийн шүтээн, сүмийг жинхэнэ утгаар нь босгож байна даа. АНУ-ын нэг бөө судлаач манай бөөгийн сүмийн бичлэг, зураг сэлтийг үзээд "Би дэлхийн олон орны олон бөөтэй уулзаж явсан. Монголд ч олон очсон. Таных шиг мундаг шүтээн, зан үйлийн газар харсангүй" гэж дуу алдаад энэ жил өөрөө ирэхээр болсон.
-Монголын ямар ямар уул хайрхадаа тайж тахиж явав даа?
-Хан Хөхий, Сутай, Ханбогд гээд олон сайхан хайрхадад очиж бөөлсөн. Бас олон ч гол мөрний эздийг аргадаж баясгасан. Ер нь баруун аймгийнхан л намайг сайн мэднэ дээ. Увсад бол очиж үзээгүй сум бараг байхгүй шүү. Булганыхаа хойд захын гурван сумын ихэнх уулыг тахисан.
-Бөө бөөгийн онгод ямар нэг зүйлд арай илүү чадамгай, дадамгай байдаг. Таны онго тэнгэрүүд ямар үйлд сайн бэ?
-Гурван юманд л онцгой доо. Үрийн заяа дуудахдаа сайн. Үхлийг зайлуулж, амь нас бөхлөхдөө гаргуун. Ган тайлж, хур оруулж чадна. Энэ гуравт илүү гээд хэлчихэд алдас болохгүй байх аа.
-Өнөө цагт зөв буруугаа мэдэхгүй ёс бусыг их хийгээд байх шиг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Бөөгийн ёсыг зөв болгомоор байна. Бөөд чинь өөрийн гэсэн дэг жаяг бий юм шүү. Энэ зүүн талын бөө нар арай дэндлээ. Нэг гэрт хоёроос дээш бөө байсан түүхгүй. Гэтэл одоо аав ээж, охин хүү, хүргэн бэрийг нь бүгдийг нь бөө болгож байна. Арай ч дэндэнэ ээ. Багш шавь гээд болох болохгүй үйлд оруулж сэвтүүлж байна. Уг нь энэ чинь багш шавийн холбоо тогтоох биш, харин андалдаж, анд бололцож бөөг холбодог ёстой. Адилхан тэнгэртнүүд аль нь алиныхаа дээр гархав дээ.
-Уул овоо тахих талаар та бас өөрийн бодолтой байх шиг санагдсан...
-Төрийн тахилгатай уулыг ламаар тахиулдагаа болимоор юм. Зарим хүн эмэгтэй хүнээр уул хайрхан тахиулдаггүй гэх юм. Юу гэсэн үг вэ? Эмэгтэй хүн гэдэг хатууг зөөллөж, харыг цайруулахдаа эрчүүдээс илүү шүү дээ. Есөн бөө уул хайрхан тахилаа гэхэд тав нь зайран, дөрөв нь удган байх ёстой юм.
-Бөө олноор төрж байгаад хүмүүс эргэлзэж гайхаад байх шиг...
-Цаг нь болно гэж нэг юм байдаг даа. Төрөх ёстой учраас төрж байгаа. Гэхдээ нэг дор тавь жаран бөө төрүүлж байгаа дуулдах юм. Тэрэн шиг худал юм байхгүй. Дээр үеийн бөө нар гарын таваас илүүгүй шавьтай байдаг байж. Гэтэл өнөөдөр шавийнх нь тоо хэдэн зуу хүрсэн л гэнэ, онгоо аваад хорь хоноогүй хүн шавь төрүүлэх гээд гүйж байна л гэнэ. Бөө гэдэг чинь гэмтнээ дээрээс гэсгээж, өөрөө цэвэршиж явдаг эд. Буруу үйл хийгээчингүүд тэнгэрийн гэсгээл хүртэх цаг ирэх вий. Бөөг мөнгө гэж хардаг хүмүүс үр удамдаа ямар үйл, ачаа үлдээж байгаагаа ухаардаг ч болоосой.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.