Эдийн засгийн тэргүүлэх 12 салбарын үйлдвэрүүдийг Алс Дорнод руу нүүлгэн шилжүүлэх саналыг Хятадын зүгээс Орост тавьжээ. Ингэхдээ Орост мөрдөгддөг байгаль хамгаалах стандартыг сайтар мөрдөх ёстой хэмээн Алс Дорнодын хөгжлийн яамны мэдээлэлд дурдсан байна.
Алс Дорнодын хөгжлийн яамны тэргүүн А.Галушки Бээжинд айлчлах үеэр зохих тохиролцоонд хүрсэн аж. Шилжүүлэх 12 салбарт төмөрлөгийн, барилгын, эрчим хүчний, машин, хөлөг онгоц үйлдвэрлэл, химийн, хөнгөн болон цементийн үйлдвэрүүд тус тус ороод байгаа юм.
“Бид хятадын үйлдвэрүүдийг хүлээн авч хамтарсан экспорт руу чиглэсэн үйлдвэрлэлийг Алс Дорнодод байгуулахад бэлэн” хэмээн яамны департаментын тэргүүн Рустам Макаров мэдэгдсэн байна. Тус нутаг дэвсгэрт байгуулах шинэ үйлдвэрүүд татварын хөнгөлөлт эдлэх юм.
Хятадын тал ийм төслийг хэрэгжүүлэх үүднээс хувийн болон төрийн компаниудыг татан оролцуулах болно гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Lenta.ru