Хэвлийн зургаан булчингаа хөгжүүлж амьдралын эрч хүчээ нэмэгдүүлж, зуны дэлгэр цагт сайхан харагдах нь залуус бүрийн хүсэл билээ.
Фитнессийн зааланд дасгал хийх нь чухал боловч дэглэм барих нь дасгалын үр дүнг сайжруулахад түүнээс дутуугүй чухал юм. Хэвлийн зургаан булчинг хөгжүүлэх таван үр дүнтэй аргыг зөвлөж байна.
ДУГУЙ ЖИЙЖ ИЛҮҮДЭЛ НҮҮРС УСАА ШАТАА

Хэвлийн зургаан булчингаа хөгжүүлэх хамгийн сайн үр дүнтэй аргын нэг нь дугуй жийж илүүдэл нүүрс усыг шатаах юм. Хэдийгээр нүүрс ус хязгаарлах дэглэм нь хамгийн үр дүнтэй, олон хүмүүс энэхүү дэглэмийг баримталдаг бол дугуй жийж нүүрс усаа шатаах дэглэмийн нэг онцлог нь бодисын солилцооны удаашралаас сэргийлдэг байна.
НЭГ ТӨРЛИЙН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРЬ

Нэг төрлийн хоолны дэглэм барих нь хэвлийн булчинг чангаруулах бас нэгэн нууц билээ. Энэ нь дэглэм барьж байх явцад та ердөө нэг төрлийн хоол л иднэ гэсэн үг.
Жишээ нь үдийн хоолондоо жаахан тахианы мах, бор будааг жигнэсэн броколлитой идэж болно. Энэ нь нэг төрлийн хоолны дэглэм юм. Ийм төрлийн хоолыг гоймон, улаан лоолийн шүүс, халуун ногоотой зайдас зэрэгтэй харьцуулбал та нэг төрлийн хоолны дэглэмийн ялгаа, ашиг тусыг төвөггүй мэдэх бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь олон шат дамжлагатай боловсруулалтанд орж байгалийн чанараа бүрэн алдсан байдаг.
УНТАХААС ӨМНӨ НҮҮРС УС АГУУЛСАН ХООЛНООС ЗАЙЛСХИЙ
Нүүрс усны талаар яриагаа үргэлжлүүлэн хэлэхэд орой унтахаас өмнө аль болох нүүрс ус агуулсан хоол хүнснээс зайлсхий. Энэ нь хэвлийн зургаан булчинг хөгжүүлэхэд тустай. Биеийн өөхний хэмжээ нэмэгдэх, багасахаас үл хамааран унтахаасаа өмнө хоолныхоо илчлэгийнхээ хэмжээг багасгаснаар биеэн дэхь нүүрс усны хэмжээг зөв тохируулах ач холбогдолтой юм.
Ихэнх хүмүүс хүнд нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг ихэвчлэн оройн цагаар хэрэглэдэг. Тиймээс энэ нь зуршлаас татгалзахад нэлээд тэсвэр тэвчээр шаардана. Орондоо орохоос гурван цагийн өмнө хоол (хөнгөн зуушнаас бусад) бүү ид. Үүнийг өөрийн зуршил болго.
ХАНГАЛТТАЙ НОГООН ЦАЙ УУ

Хэвлийн булчинг хөгжүүлэх дэглэм барьж байгаа цагт биед авах шингэнийг анхаалгүй орхиж болохгүй. Учир нь шингэнийг хянаснаар том өөрчлөлтөнд хүрч болно. Хэрэв та илчлэгийнхээ дийлэнх хэсгийг шингэнээр авдаг бол хоолны хэмжээг тийм ч ихээр багасгах шаарлагагүй.
Их хэмжээний илчлэг агуулсан шингэний оронд ногоон цай уу. Ногоон цай нь илчлэггүйгээс гадна бодисын солилцоог идэвхижүүлдэг сайн талтай. Өдөрт 2-3 аяга ногоон цай уухад л шингэнийхээ хэрэгцээг авч гэдэс дүүрэхээс хамгаална.
УУРАГАА МАХНААС АВАХАД АНХААРЛАА ХАНДУУЛ

Хоол тэжээлийн амин чухал гурван эх үүсвэрүүдээс /уураг, өөх тос, нүүрс ус/ уураг нь хамгийн чухал бүрэлдэхүүн билээ. Уураг нь сул булчинг хамгаалах сайн тэжээл болж бодисын солилцооны түвшинг өндөр байлгахад чухал үүрэгтэй.
Нэгэнт хэвлийн 6 булчингийн дэглэм барьж үр дүнд хүрэх эрчимжүүлсэн шатандаа орсон цагт уураг хүлээн авч байгаа хар мах түүний дотор загасны маханд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Зохистой уургийн эх үүсвэрийн тоонд тахианы цээж мах, өөхгүй үхэр, адууны хар мах, цацагт хяруулын мах, сагамхай загас зэрэг орно.
Эдгээрээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүн, шош, үр тариа болон бүх төрлийн самар уургийн эх үүсвэрүүд бөгөөд таны уургийн хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн болно. Хүнд төрлийн махан бүтээгдэхүүн таны булчинд тэжээл өгч өөх тос бага агуулдаг учир жин хасахад тустай.