Нийслэлийн хэмжээнд ундны усны хэрэгцээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн.
Үүнийгээ дагаад усны хомсдол нүүрлэх цаг тун ойрхон байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Ил харагдах гол, горхи ширгэх нь ширгээд зарим нь амь тасрах дөхөөд буй. Гэвч гол горхи гээд халаглаад сууж байтал гүний усны замбараагүй хэрэглээ ихэсч, аюулын харанга дэлдэхэд хүргээд байгаа юм. Зуслангийн айлууд дур мэдэн хэний ч зөвшөөрөлгүйгээр хашаандаа гүний худаг ухах нь газар авчээ. Өчигдөр бид Өвөр Гүнт, Жигжидийн зуслангуудаар орлоо. Яргайтын зуслан хавьд хашаандаа ганц нэг гүний худагтай айлууд тааралдсан. Гэтэл Жигжидийн эцсийн буудлын зүүн талд гүний худаг ухаж буйтай тааралдав. Ачааны гурван машин хэдэн арван өрөмдлөгийн төмөр хоолой ачсан харагдсан.
Гүний худаг ухах ажлыг хоёр хүн гардан хийдэг аж. "Ус-Оюу" гэх компани гүний худгийг ухаж буй нь энэ аж. Худаг ямар үнээр ухдаг болохыг нь лавлахад, нэг метр нь 100 мянган төгрөг гэнэ. Энэ компани тэр хавийн айлуудад байнга гүний худаг гаргаж өгдөг гэсэн. Хэдэн метрийн гүнээс ус гарч байгааг сонирхоход "40 метрийн гүнээс ус гарч байна. Уул руугаа ойрхон бол 60-80 метрийн гүнээс ус гарчихдаг" гэв. Түүнчлэн 200 метр ухаж байж ус гарах тохиолдол бий гэдгийг хэлсэн. Инженер нь 30 минутын дотор судалгаа шинжилгээ хийгээд л хоёр хүн өрөмдлөг хийж нэг өдрийн дотор гүний худаг бэлэн болдог аж. Гүний худаг гаргахад дор хаяж 5-8 сая төгрөг шаардлагатай гэнэ. Тэгэхээр жирийн иргэн бүр гүний худаг гаргуулаад байж чадахгүй. Тиймээс ихэвчлэн баян чинээлгүүд нь хашаандаа гүний худагтай болдог байна. Ийн тоо бодож явсаар Гүнтийн зусланд ирэв.
Гүнтэд байдал шал өөр байв
Замын хоёр талаар ярайх том байшингуудын хашаан дотор жорлон шиг жижиг байшин байна. Тэдгээр нь бүгд гүний худаг. 50 метр явалгүй нэг гүний худагтай тааралдах юм. Зуслангийн унаа хүлээж зогсох нэг иргэнтэй уулзав. Энэ хүн энд олон жил амьдарч байгаа гэсэн. Тэрээр хэлэхдээ “Манай зусланд баячууд нь бүгд гүний худагтай болсон. Анх гүний худаг гаргуулахгүй гээд ус түгээгээд байдаг байсан одоо алдаг оног нэг юм явж байдаг. Долоо хоногт хоёр удаа ус түгээнэ гэдэг ч сүүлийн үед ер харагдахгүй байгаа. Усны хомсдол гэж яриад л байна. Үүнийг зохицуулахгүй бол болохгүй гэж бодох юм" гэж халаглан ярьсан.
Гүнтийн зусланд хэдэн гүний худаг байгаа талаар судалгаа байдаггүй юм билээ. Ус ашигласны төлбөр гэж авах ёстой ч тийм зүйл байдаггүйг иргэд хэлсэн. Тэр ч байтугай мөнгөтэй л бол ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр гүний худаг гаргадаг компани руу яриад л гаргуулчихдаг болжээ. Энэ бүгдэд хяналт тавих ёстой Нийслэлийн байгаль орчны газар гэж бий л юмсан. Жигжид, Гүнт, Шарга морьтын зуслангийн уулзварт Зуслангийн товчоо байдаг. Гэвч энд гүний худаг, усны талд хяналт тавьдаггүй гэж жижиг тоосгон байшинд суух залуу хэлж байсан. Тэд зөвхөн шинээр баригдаж буй боловсон жорлон, хог хаягдалдаа хяналт тавьдаг юм байх. Мөнгөтэй нэг нь худаг ухаад устай залгадаг юм байж. Гэтэл мөнгөгүй иргэд нь яах болж байна. Зуслангийн иргэдийн ихэнх нь ундныхаа усыг хотоос зөөдөг гэж бухимдсан. Дээхэн үед дэг журамтай, цаг нартай ус түгээгээд болдог л байсан. Одоо гүний худаг олон болсон болохоор ус түгээхээ больсон юм болов уу гэж санагдсан.
Томчууд бүгд хашаандаа гүний худагтай ч ямар нэгэн түрээс төлдөггүй
Гүнтийн зусланд баячууд олон. Сансар кабелийн телевизийн захирал, Товь" компанийн захирал асан н.Аюур, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, "BSB сервис"-ийн захирал, 25 дугаар суваг телевизийн захирал, УИХ-ын эрхэм гишүүн З.Алтай, Цагдаагийн ерөнхий газрын томоохон албан хаагчдын зуслан, мөн УИХ-ын гишүүн Л.Гүндайлай, Г.Өсөхбаяр аваргын зуслан гээд тоочоод байвал томчуулын эдлэн газар олон. Тэдгээр томчуул бүгд хашаандаа гүний худагтай. Зарим нь хаусандаа гүний худаг ухаад халуун хүйтэн устай болгосон байх юм. Ямар ч усны зохистой хэрэглээ энд байхгүй. Шавхагдахгүй мэт үнэтэй ганган машинаа угаах тохиолдол цөөнгүй харагддаг. Томчуулын хаусын манаач нараас улсад гүний худаг ашигласны түрээс төлдөг эсэхийг тодруулахад "Ямар ч түрээс төлдөггүй. Цахилгааны үнэ төлдөг" гэж байсан. ёс журмаараа бол Нийслэлийн байгаль орчны газраас гүний худгийн паспорт авах ёстой байдаг гэсэн. Гэвч дээрх зөвшөөрлийг авдаг нь тун цөөн. Хууль бусаар гүний худаг ухуулсан айл Жигжид, Гүнт зуслан гэлтгүй өөр бусад зуслангуудад хэдэн арваар тогтохгүй.
Гүнтийн зуслангийн гүний ус хатуулаг ихтэй унданд хэрэглэж болохгүй гэж ярьдаг ч мэргэжлийн хүмүүс нь унданд хэрэглэж болно гэж дүгнэсэн байдгийг бид мэдэж авсан. Иргэдийн хэлж буйгаар ус буцалгахаар цагаан өнгийн юм ялгардаг гэнэ.
Нийслэлд бүртгэлтэй 1101 гүний худаг байгаа
Бид зуслангаас ирээд шууд Нийслэлийн байгаль хамгаалах газарт очиж нийслэлийн хэмжээнд хэчнээн гүний худаг байдаг талаар тодруулсан. Биднийг очиход ус хариуцсан мэргэжилтэн Дамбасүрэн гэгч нь ажил дээрээ байсангүй. Харин тус газар ажилладаг мэргэжилтэн Э.Жаргалсайхантай уулзав. Тэрбээр "Гүний худаг ухуулах зөвшөөрөл хүссэн хүн болгонд өгч байгаа. Нийслэлийн хэмжээнд гүний худаг ухдаг 100 гаруй компани байдаг. Манайд нийслэлийн хэмжээнд хэчнээн гүний худаг байдаг талаар нарийн тоо байхгүй" гэв.
Харин тойм судалгаа байгаагаа бидэнд үзүүлсэн. Уг судалгаанд Багануур дүүрэгт 27, Налайх дүүрэгт ес, Баянзүрх дүүрэгт 395, Сонгинохайрхан дүүрэгт 252, Баянгол дүүрэгт 89, Хан-Уул дүүрэгт 309, Сүхбаатар дүүрэгт 371, Чингэлтэй дүүрэгт80 ширхэг гүний худаг байгааг дурьджээ.
Гэхдээ энэ бол зөвхөн тойм тоо. Нууцаар хууль бусаар гүний худаг ухсан айл энэ тоонуудыг хэд нугалахаар байгаа гэдгийг мэргэжилтэн Э.Жаргалсайхан нуусангүй.
Уг нь хууль бусаар гүний худаг ухуулсан хувь хүн, аж ахуйн нэгжид торгууль ногдуулдаг юм байна. Гэвч тэр нь хангалттай биш. Хувь хунийг50-100 мянган төгоөгөөр торгодог бол аж ахуйн нэгжид 50-200 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг аж. Мөн худаг ухах зөвшөөрлийг нэг метрийг нь 1000 төгрөгийн төлбөр авдаг аж. Тав зургаан саяар гүний худаг ухуулж байгаа хүмүүст торгуулийн энэ мөнгө инээдтэй зүйл шүү дээ.
Бодит байдалтай нийцэхгүй бодлого, дүрэм журам байгаа биз. Түүгээр зогсохгүй нийслэлийн хэмжээнд гарч буй гүний худгийн хууль бус үйлдэлтэй тэмцэхэд ганц мэргэжилтэн, нэг байцаагч л ажилладаг юм байна. Хоёрхон хүн оффистоо ажиллахын хажуугаар шалгалтаар явж, бүх ажлаа амжуулж чадах уу. Зусланд амьдарч байгаа иргэдийн тоо хэд билээ. Үүнийг бодох л асуудал. Одоо ч яахав гүний ус гараад л байна. Арав хүрэхгүй жилийн дараа 200 метр ухаад ч ус гарахгүй болох вий.
М.Батхишиг