gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Асашёорюүгийн ээж Х.Пүрэвбадам: Миний хэдэн хүүхэд халуун ам бүлээрээ байгаа

Спорт
2010-07-15
1
Twitter logo
1
Twitter logo
Спорт
2010-07-15

Сүмогийн их аварга, асашёорюү Д.Дагваждоржийн гал Хүй долоон худгийн баруун дэнжид гарсан юм. Соёолон насны морьж ирсний дараахан тэдний гал дээр очиж, их аваргын ээж Р.Пүрэвбадамтай ярилцлаа.  

-Сайхан наадаж байна уу. Жилийн жилд бөх дагаж цэнгэлдэхэд нааддаг байсан бол  энэ жил  Хүй долоон худгийн дэнжид  гэр бүлээрээ наадаж байгааг тань дуулаад  зорьж ирлээ. Наадмын өнгийг хэрхэн харж байна?
-Монгол түмэн маань сайхан наадаж, төрийн минь сүлд өршөөлөө. Байгаль, дэлхий нар, хураа тэгш хайрлаж, түмэн олны сэтгэл амар амгалан, сайхан наадаж байна. Ийм сайхан цаг үеэр хүү маань төрийнхөө их баяр, наадамд хурдан хүлгээ тоос өргүүллээ. Морь айрагдсанд маш их баяртай байна. Тэгээд өвгөндөө  "Би 40 гаруй жил бөх дагалаа,тэр тоолонд нэр чинь гарч байсан. Энэ жил бөхөөс түр завсарлага автал дахиад чиний нэр гарлаа. Чи төрийн наадамд мөнхөрсөн хүн юм даа" гээд  л хуучилж сууна даа.

-Д.Сумъяабазар аварга энэ жил яагаад барилдсангүй вэ?
-Дүүгээ зодог тайлснаас хойш барилдаагүй, жаахан амсхийе гэсэн. Ир бяртай гарч ирж байгаа олон сайхан залуу бөх байна, тэд нар маань сайхан баярлаг. Миний хүү төрийн наадамд үзүүрлэж, түрүүлж, аварга болж үзсэн хүн. Дүүгийнхээ зодог тайлснаас эхлээд энэ жилдээ хүндэтгэл үзүүлж, нэг амсхийх нь  цаг хугацааны тохиол юм даа. Энэ жил манайх гэр бүлээрээ ёстой чөлөөтэй сайхан наадамлаж байна. Хүй долоон худгийн уужим дэнжээс орчноо харахад  Марзан Шарав гуайн "Монголын нэг өдөр" зураг амилах шиг санагдлаа. Ер нь Монгол хүн хараа тэлсэн уужим газар байхыг эрхэмлэдэг  нь энэ байх.

-Аваргыг зодог тайлаад ирэхэд танд юу бодогдож байв?
-Цаг хугацаа нь болсон бол хэн ч зодог тайлна шүү дээ. Юм эхэлсэн нэг өдөр байхад дуусах өдөр бий. Миний хүүгийн хувьд аав, ээж, ахан дүүс, Монголын ард түмэн, Монгол  болоод Японы  үзэгч олон, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж , амьдарч байгаа фенүүдэд жаахан харуусал үлдээсэн, гэнэтийн цочролд оруулсан шийдвэр болсон.

Шийдвэр гарахаас өмнөхөн ээж, хүү хоёр  зөвлөлдсөн. Би хүүдээ "Эхэлсэн юм дуусдаг шүү дээ" л гэсэн. Ямаршуу янзаар дуусах нь зураг тавилангаараа явж байгаа байлгүй дээ. Түүнээс биш миний хүүд  ир, бяраас гадна дахиад цаашид барилдах эрч хүч байсан.

-Шийдвэр гарахаас өмнө богинохон хугацаанд ээжтэйгээ утсаар ярьж зөвлөлдөхдөө сэтгэл санаа нь ямархуу байсан бэ. Нууц биш бол та хоёрын хооронд ямар яриа өрнөсөн бол?
-Хурал 10-нд /2010 оны хоёрдугаар сарын/  болно гэж байсан юм. Түүнээс өмнө ээж, хүү хоёрт бодсон, санасан бас тайвширсан зүйлүүд бий. Гэтэл хурал урагшлаад 4-нд  болж хүүг  дуудсан. Хүний газар хүүтэйгээ хоёулхан байсан учраас тулгамдаж, сандарсан тал бий. Тэр өдөр хүү маань гэнэтхэн утасдаад "Намайг дуудлаа, ээж ээ. Та хаана байна" гэсэн. Гадаа алхаж байгаад ороод очтол "Хурал эхэлсэн байна. Тэндээс өөр байдлаар арга хэмжээ авах тухай асуудал хөндөгдөхгүй  бол би шийдвэрээ гаргаж таарах байх" гэсэн,өөрөө ч бараг гадарлаж байсан байх. Тэгэхэд нь "Миний хүү өөрийнхөөрөө шийдээрэй" гэсэн. Хурал хоёр удаа болсон. Тэнд юу болж байгааг, хурлын ямар чигтэйг асуухад "Жаахан тиймхэн байна" гэхэд нь би юу болсныг ойлгосон. Хүү бид хоёрт тэр талаар цаг сунгаж бодох хугацаа байгаагүй.

-Монгол хүн Японы мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг эвдэх гэж байгаад сүмогийн холбооноос шахалт дарамт үзүүлсэн  гэсэн хардлагыг Монгол хүн болгон хэлдэг. Харин та юу гэж үздэг вэ?
-Сүмогийн холбооноос шахалт, дарамт үзүүлсэн гэдгийг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Тийм юм байхгүй. Аль ч спортод өрсөлдөгч бий. Өрсөлдөгч хүч чухам хаанаас үйлчилснийг би хэлж мэдэхгүй. Тийм хүч дотроо олон янз, ил байна, далд ч бас байдаг.

-Монгол хүн болгоны боддог бодлыг л асууж байгааг минь зөвөөр ойлгоно биз ээ. Сүмогийн холбооноос шахалт дарамт үзүүлээгүй гэдгийг та юунд үндэслэж итгэлтэй хэлж байна?

-Миний хүүг өдий зэрэгтэй болоход сүмогийн бөхчүүд, тэр хамт олны ач гавьяа их бий. Сүмогийн холбоо өөрөө маш олон нэгдлээс бүрддэг. Тиймээс сүмогийн холбоо гэх тэр нэрэнд гол учир байхгүй байх.

-Аваргыг үргэлжлүүлээд үндэсний бөхөөр барилдах болов уу, олонд танигдсан хүний хувьд улс төрд орж ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болов уу гэсэн хүлээлт байна. Өөрөөс нь асуухад үндэсний бөхөөр барилдахгүй юм шиг ээ?

-Үндэсний бөхөөр өнөө маргаашгүй гараад барилдах нь юу л бол. Та нар мэднэ шүү дээ, дэлхийн аварга, сумын заан гэж нэг онигоо байдаг тэрэн шиг /инээв/. Одоо миний хүүд төрийн наадамд авах ёстой томчуудын барилдааны цол хэргэм юу билээ. Гэхдээ өөрийн зорьж  хичээллэсэн энэ спортод гайхамшигтай амжилт үзүүлсэн. Үндэсний бөхөөр тэр хэмжээнд хүртэл нөр хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилтад хүрнэ шүү дээ. Барилдвал барилдах нас бие,  чац, бяр хүч хүүд минь бий.

Гэхдээ эх хүний хувьд хүүгийнхээ цаашдын зорилгын тухайд өөрийн боловсрол, мэдлэг оюуныхаа чадавхийг арвижуулж, дэлгэрүүлээд ард түмэн, эх орныхоо төлөө юу хийж чадах билээ, тэр хэмжээгээр зүтгээсэй. Залуу хүн байна даа, жаахан өнгөлөг, тэнгэрлэг, тэмүүлэлтэй сайхан ажил үйлсэд зорьж зүтгэж, хийж бүтээгээсэй гэж бодож байна. Өөрөө ч тэгж зорьж яваа байх.

-Аваргыг Япон руу үдэж байсан тэр мөчийг эргээд дурсахгүй юу. Хүүгээ их санаж байв уу?

-Хүүгийнхээ араас сүү өргөөд үдэж байхдаа би нүдэндээ нулимстай, хоолой цахиртаж л суусан. Зодог тайллаа гэсэн шийдвэр гаргахад нь ч бас л тийм, бүр хүнд байсан.

-Та хүүгээ сүмогоор барилдах нь дээр гэж боддог байсан уу, үндэсний бөхөөр барилдвал амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байсан уу?
-Эхний хүүхдүүд тийшээ явчихаад байхад айлаас зургийг нь олж үзээд "Үгүй эд нар чинь бөх юм уу" гэж асууж байлаа. Сүмогийн их аваргууд их мариалаг, том харагдсан. Тэгээд хүүгийнхээ биеийн хөгжилд харуусал төрөөд, миний хүү ийм болчихвол яана аа гэж бодож байсан. Сүмо бөхийн тухай огт мэдэхгүй, зургийг нь хараад л тэгж бодсон хэрэг.

-Сүмогоор хичээллэхээр Япон руу явах шийдвэрийг танай гэр бүлээс хэн нь эхэлж гаргасан бэ?
-За даа,  бараг ээж, хүү хоёр л гаргасан даа. Тэ.р үед чинь 200 хүүхдээс шалгалт авсан юм шүү дээ. Хооронд нь барилдуулж, 60-аас 30, 30-аас 15 хүүхэд үлдээж шигшихэд миний хүү  өөрийнхөө чадал хүчээр түрүүлсэн.  Ингээд 1997 оны намар/есдүгээр сарын 6-нд/ Япон руу явсан.

-Анх сүмод орж буй залуу бөхчүүдэд дэг жаяг нь хатуудаж, шантрах зүйл бишгүй гардаг гэсэн?
-Хүү маань анх явахдаа Японы олон улсын спортын сургуульд явсан юм шүү дээ. Тэр сургуульд гурван жил суралцаж төгсөх ёстой. Тэнд очоод жил болоогүй сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, аймгийн аваргын болон бүх Японы залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд  гуравдугаар байрт шалгарч, цаашид явах зам нь тодорхой болж байсан. Коллежид ганцхан жил суралцахад хэлээ сайн сурч,  гурван жилд үзэх хичээл, өөрийн сурах ёстой зүйлүүдийг сурч шалгалтуудаа амжилттай өгсөн.

-Танайх бөхийн удамтай гэр бүл. Ач, зээ нараасаа хэнийг нь удам залгах байх гэж харж байна?
-Гадаа гэр тойроод гүйгээд байгаа багачуул дотор л явж байгаа даа. Ач нар дотроос ганцхан нь охин, бусад нь харчуул. Тэднээс одоохондоо гоцлоод байх юм алга, бүгд л парвайсан, парвайсан  гар хөлтэй юмнууд байж байна. Гарч ирэх нэг нь гарч ирнэ биз дээ, цаг нь болохоор.

-Ач нараас тань сүмогоор хичээллэнэ гэвэл яах вэ?

-Сүмод дургүйлхэх юм алга, тэр чинь спортын л нэг төрөл шүү дээ. Энэ хэд маань өсч сүмод барилдах хүртэл сүмогийн хөгжил ямар байх юм бол доо. Өөрчлөгдөж, шинэчлэгдэх янз бүрийн юм байх биз.

-Уучлаарай, наадмын өдөр асуухад жаахан тиймхэн ч нэг асуулт байна. Аваргын гэр бүлийн талаар янз бүрийн мэдээлэл гарах юм?
-Та манайд орж ирээд, нүдээрээ харж сууна шүү дээ /Пүрэвбадам гуай гэрийн зүүн хойморт  сууж байгаа аваргын гэргий Тамир руу нүдээрээ заалаа. Хүү, охин хоёр нь аавтайгаа хөтлөлцөөд  гадаа уяан дээр ирсэн зочидтой зурагаа татуулж байсан юм /.

Хүүхдүүд маань бүгдээрээ ирж, манайх халуун ам бүлээрээ байж байна. Хүний нутагт эхнэр, хүүхэдтэйгээ гэр бүлээрээ хатуу, хэцүү ёс жаягийг үүрэх үү, нэг хэсэг нь ч гэсэн эх орондоо чөлөөтэй байж байх уу гээд асуудал зөндөө бий. Хүмүүс өөрсдийнхөөрөө ойлгог л дээ.  Өнөөдрийн хувьд миний хэдэн хүүхэд халуун ам бүлээрээ байж байна.

Энэ дашрамд хэлэхэд янз бүрээр бичдэг хүмүүсийг би гайхдаг. Тэр хүмүүс хэдэн үеэрээ  хэрэлдэж, маргаж үзээгүй гарамгай гэр бүлд өсч торнисон юм болов уу. Та нар тэднээс сурвалжлага аваад, туршлагыг нь дэлгэрүүлбэл Монголын олон гэр бүлд хэрэгтэй байна. Хүн сайн хэлэгдэж байхад муу хэлэгдэх өдөр бий. Гэрэлгүй ертөнц, сүүдэргүй амьдрал гэж хаа байхав. Гэр хүртэл ардаа сүүдэртэй байдаг. Гэрэл бага тусч байгаа хүний ард сүүдэр том  харагддаг. Хэдий чинээ гэрэлтэй байх тусмаа сүүдэр нь бага байдаг. Хүүгийн минь тухай бага сага зүйлийг дэвэргэж бичдэг, тусгайлан судалдаг хүмүүс  ч байх шиг. Би шүүмжлэлийг хүлээж авч байгаа, түүний зэрэгцээ тэдний туршлагыг нь ч гэсэн авмаар байна шүү дээ, ээж хүний хувьд. Миний үр хүүхдийн амьдралд дутуу дулимаг зүйл байсан бол яаж дандаа дүүрэн, баяр баясгалантай авч явах ёстой байсан юм бэ, тэр талаар тэдгээр хүмүүс туршлагаа ярьж өгөх нь зүйтэй, бусдад ч сургамжтай биз дээ.

-Үндэсний циркийг танай гэр бүл худалдаж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ салбарын цаашдын хөгжлийн талаар ямар бодолтой байна?

-Монголын циркийн урлаг үүсч, хөгжөөд 70 жилийн нүүрийг үзэж байна. Монгол өв уламжлалаа авч үлдэх сэн, залуучуудаа хөгжүүлж, дэлхий нийтэд данстай болгохсон гэсэн  зорилгоор "Монгол цирк"-ийг худалдаж авсан. Зорьж бүтээж буй ажил маань ойрын гурван жил харагдахгүй байж магадгүй,  яагаад гэвэл би өсч залуучуудын насанд зай тавьж байна шүү дээ. Харин 30 жилийн дараа гэхэд огт өөр болчихсон байна. Ойрын гурван жилд Монголын циркийн урлаг гэж юу болох, яаж явж ирсэн, хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ, залуучуудынхаа мэдлэг, боловсролыг яавал дээшлүүлэх вэ гээд олон асуудал тавигдана. Дэлхий  болоод Монголыг нөмөрсөн эдийн засгийн хямрал нөлөөлж байна. Өнөөдөр хүмүүс цирк үзэхээр билет авснаас хэд гурван төгрөгөөрөө хүүхэддээ талх авч өгье гэсэн байдлаар ханддаг болсон. Цаашид циркийн урлагийг хүүхэд, залуучуудын төлөө зориулж хөгжүүлнэ.

Сэтгүүлч Ч.Үл-Олдох, Гэрэл зургийг Ж.Жамъяндорж 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан