Аюул дагуулсан илгээмж хэдийд ирсэн бэ?
УИХ-ын
гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн
Т.Бадамжунай, Г.Занданшатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх
тухай албан тоотыг Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг өчигдөр УИХ-ын дарга
Д.Лүндээжанцанд хүлээлгэн өглөө. Уг 1734 дугаар бүхий албан тоотод "Монгол
Улсын Их Хурлын дарга Данзангийн Лүндээжанцан танаа" хэмээн эхэлжээ. Гэвч
өнгөрсөн баасан гариг буюу есдүгээр сарын 21-ний өдөр Улсын ерөнхий прокурор
М.Алтанхуягаас нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай 1/1724
дугаар бүхий албан тоотоор мэдэгдэж бичиг ирүүлсэн боловч "Хүний хувь
заяаг шийдэх гэж байгаа учраас гэмт хэрэгт холбогдуулсан баримт, үндэслэлээ
тодорхой тайлбарлана уу" хэмээн буцаажээ. Учир нь прокуророос ирүүлсэн
албан тоот бичгийн цаасны тал дээр бичигдсэн байсан бөгөөд юуны учир дээрх
гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй байсан
гэнэ. Ингээд өчигдөр үдээс хойш дараахь албан бичгийг УИХ-ын даргад Улсын
ерөнхий прокурор өөрийн биеэр хүргэж ирсэн байна.
"Миний 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/ 1724 тоот албан бичгээр хүргүүлсэн саналыг таны ирүүлсэн хүсэлтийн дагуу танилцуулгын хамт хүргүүлэв" гээд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос "Хадгаламж" банкны зарим ажилтнууд онц их хэмжээний мөнгөн хөрөнгийг ашигласан тухай 2007 оны 02 дугаар сарын 09 -ний өдөр 1а/262 тоот албан бичгээр мэдэгдэж, шалгаж өгөхийг хүссэн байна. Уг мэдээллийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болно. "Хадгаламж" банкны Дотоодын аудитийн газар Монголбанктай хамтарсан шалгалт хийж тус банкнаас 14 тэрбум 380 сая төгрөгийн дутагдал гарсан тухай дүгнэлтийг 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байна. "Хадгаламж" банкны орлогч нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн 1997 оноос 2007 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд "Хадгаламж" банкны Монголбанкинд байрших төгрөгийн харилцах данснаас (хуурамч гүйлгээ хийх аргаар) 14,38 тэрбум төгрөгийг өөрийн болон хувь хүн, компаниудын нэр дээр шилжүүлж хувьдаа завшжээ. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад "Хадгаламж" банкны Дотоод аудитийн газрын гаргасан дүгнэлтийг батлуулахаар 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монголбанкны хяналт шалгалтын газрын шалгагч, байцаагч гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон бөгөөд одоогоор дүгнэлт гараагүй байна.
Ц.Чимэдцэрэн нь 2004 оны 02 дугаар сарын 06 -наас 2007 оны 01 дүгээр сар хүртэл Солонгос Улсад очиж "Волкер Хилл", "Севен Лак" казинод олон дахин тоглож байсан бөгөөд дээр дурдагдсан мөнгийг авч казинод үрэгдүүлсэн гэдэг. Ц.Чимэдцэрэн дээрх казинод тоглож байх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар мөн тэнд байж казинод тоглож байсан баримт хэрэгт авагдсан болно. Иймд эдгээр хүмүүс Ц.Чимэдцэрэнг банкнаас онц их хэмжээний мөнгө завшихад хамтран оролцсон эсэх казино тоглох санхүүгийн боломжтой эсэхийг шалгах, тэдгээрийн мөнгөний эх үүсвэрт үзлэг хийх шаардлагатай байгаа болно.
Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Алтанхуяг" гээд гарын үсгээ зурж, тамга дарсан байна. Ийнхүу сар хагасын өмнөөс дуншсан бичиг хүрэх газраа хүрлээ. Гэхдээ анхны бичиг баасан гаригийн үдээс хойш УИХ-ын даргад ирсэн. Харин үдээс өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнг хүлээн авч уулзаад үүрэг даалгавар өгчээ. Ерөнхийлөгч "Авлигын хэргийг шалгахдаа аль нэг нам улс төрийн хүчний нөлөөнд автахгүйгээр шалгаж, албан тушаалтанд үйлчлэхгүй байх"-ыг сануулсан байна.
Б.Цэрэнбалтав: Одоо УИХ-ын шийдэх
хэрэг
УЕП-ын
орлогч, хууль цаазын шадар зөвлөх Б.Цэрэнбалтаваас дараах зүйлийг тодрууллаа.
-УЕП-ын газраас УИХ-ын гурван
гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичгийг УИХ-д хүргүүлсэн нь үнэн үү?
-Бичиг одоо
УИХ-д очсон. Одоо бол хуулийн дагуу УИХ-ын бүрэн эрхийн асуудал болсон. Өөрөөр
хэлбэл, хуулийн байгууллага хийх зүйлээ хийсэн.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг
түдгэлзүүлнэ гэдэг шууд таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорино гэсэн үг
үү?
-Үүнийг
одоогоор хэлэх боломжгүй.
-Энэ хэргийг прокуророос хэрэгсэхгүй
болгосон тухай мэдээлэл өмнө нь байсан. Сэргээсэн юм уу?
-Тийм мэдээллийг
мэдэхгүй юм. Шалгаж л байсан, цаашид ч үргэлжлүүлэн шалгах шаардлагатай.
Тэрбээр ийн хэлээд утсаа тасаллаа. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр үдээс хойш 15.00 цагт хуралдахаар зар тараасан боловч нэгдүгээрт ирц бүрдээгүй, хоёрдугаарт прокуророос бичиг хараахан ирээгүй байсны улмаас хуралдаж чадаагүй. Тэд гишүүдээ хөдөө орон нутаг болон гадаадад явах томилолтоо цуцалж, ирцээ бүрдүүлсэн байх тухай зарыг тарааж байсан билээ.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ц.Чимэдцэрэн "Хадгаламж" банкнаас луйвардсан 14тэрбум 380 сая төгрөгөөсөө УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг казино тоглуулж, мөн тэдний сонгуулийн сурталчилгаа болон МАХН-ын дэргэдэх МАСЗХ-нд ч хандив өгч байснаа хүлээж мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тиймээс Ц.Чимэдцэрэнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс "Ганц худаг"-ийн урьдчилан хорих төвөөс Дархан-Уул аймгийн хорих руу шилжүүлэн хорьжээ.
Хуульд зааснаар 72 цагийн дотор шийдэх
ёстой
Прокуророос
бичиг авсны дараа УИХ дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээ
ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэх ёстой юм байна. УИХ-ын тухай хуулийн 6
дугаар зүйлийн 12-т зааснаар "УИХ-ын чуулган албан ёсоор завсарласан бол
24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, хэрвээ завсарлаагүй бол
ажлын хоёр өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ"
хэмээн заажээ. Тэгэхээр чуулган албан ёсоор завсарлаагүй байгаа болохоор
өнөөдрөөс хэлэлцэж эхлэх ёстой. Өчигдөр үдээс хойш Хууль зүйн байнгын хороо
болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг албан ёсоор зарласан. Эдгээр
байнгын хороодоор асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснээр нэгдсэн чуулганаар
хэлэлцүүлэхээр оруулах юм байна. ГэхдээУИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний
халдашгүй байдлын дэд хороо гэж бий. Түүнд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон
дөрвөн гишүүн байх ёстой бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл,
Ц.Шаравдорж, Т.Ганди нар багтах бололтой. Тэгэхээр энэ дэд хороогоор асуудлыг
эхлээд шийдвэрлэх ёстой болж таарах нь. Дөрвөн гишүүний хоёр нь "Элсний
13"-т багтаж байгааг санах хэрэгтэй. Тэднийг урьд өмнө У.Хүрэлсүх
"ална" хэмээн заналхийлж байсныг ч энд дурдах хэрэгтэй болов уу.
Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил ч тэдний нэг. УЕП-ын бичиг УИХ-ын даргад ирснээс хойш "Элсний 13" гишүүдээ дуудаж эхэлсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, ЦЕГ-ын дэд дарга А. Дулаанжаргал нарыг өнгөрсөн бямба гаригт Дорнод аймаг руу явж байхад нь буцаан дууджээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд энэ хэргээс холхон байх сонирхолтой бөгөөд өөрийгөө огт хамаагүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байгаа бололтой.
Прокурорын бичиг УИХ-ын даргад ирсэнээс хойш "Уг бичиг нь ямар ч эрх зүйн чадамжгүй. УИХ-аас буцаана. Ирц бүрдэхгүй учраас хурал хуралдахгүй" гэсэн мэдээллүүд ирж байсан. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ бүрэн эрх нь түдгэлзэх эсэх нь хэлэлцэгдэхээр болчихоод байгаа гурван гишүүний зүгээс нисгэсэн мессеж байсан байх.
Найман жилийн өмнөх, дараахь
хэргүүдийн төсөөтэй талууд
Тэртээ
найман жилийн өмнө буюу 1999 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гурван гишүүний бүрэн
эрхийг түдгэлзүүлэн шоронд хорьж байсан хэргийг эргэн харвал өдгөөгийн гурван
гишүүний хэрэгтэй төсөөтэй бөгөөд төсөөгүй зүйлүүд ч ажиглагдаж байна. Тэр үед
МҮАН, МСДН хоёр Ардчилсан холбоо эвсэл байгуулж төрийн эрхийг барьж байлаа.
Одоо ч МАХН Эх орон, ҮШН, БНН-уудтай хамтран Үндэсний эв нэгдлийн Засгийн
газрыг байгуулан төрийн эрхийг барьж байна. Тухайн үеийн УИХ-ын гишүүн
Д.Баттулга, С.Батчулуун, Д.Энхбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг
баасан гаригийн үдээс хойш ирж байсан бол энэ удаа мөн л тэгэв. Тэднийг барьж
хорихоос өмнө казиногийн хөрөнгө
оруулагч компанийн захирал Х.Байгалийг хорьж мэдүүлэг авч байсан бол өдгөө
"Хадгаламж" банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнг барьж хориод мэдүүлэг
авч байна. Эрхийг нь түдгэлзүүлэх гурван гишүүний нэг нь сайд байсан бол өдгөө
ч нэг нь сайд билээ. С.Батчулуун агсан Хууль зүйн сайд байсан бол өдгөө
У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд. Д.Баттулга, С.Батчулуун,
Д.Энхбаатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа ердөө
20-иодхон хоногийн дараа эрх баригч МҮАН хурлаа хийж намын даргаа өөрчилжбайв.
Тухайн үед МҮАН-ын даргаар Ц.Элбэгдорж ажиллаж байгаад Ерөнхий сайд Ж.
Наранцацралт дарга нь болж байлаа. Гэхдээ улс төрийн хүрээнд багагүй хор
найруулж байж Ж.Наранцацралт сонгогдож байсан бөгөөд эрх нь түдгэлзэж
казиногийн хэрэгт холбогдсон гурван гишүүнээр Ц.Элбэгдоржид сануулга өгч байсан
хэмээн тэр үеийн хэвлэлүүд бичиж байж. Гэтэл одоо ч дээрхийн нэгэн адил эрх
баригч МАХН-ын Их хурал хэзээ мөдгүй болох гэж байгаа бөгөөд бас л намын дарга
нь солигдох эсэх тухай яригдана. Мөн л хуучин намын дарга асан одоогийн Ерөнхийлөгч
Н.Энхбаяр нь М.Энхболдод сануулга өгч байна гэлцэжбайна. Найман жилийн өмнөх
болон найман жилийн дараахь УИХ-ын зургаан гишүүн бүгд л казиногийн гэх хэргээр
гэмт хэрэгт холбогдов. Энэ мэт төсөөтэй зүйлүүд ажиглагдаж байгаа бол тэс өөр
зүйлүүд ч бас байна. Тухайлбал, Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нар
казиногийн тендерийг будлиулж хахууль авсан хэмээгдэж байсан ч төсөвт нэг тэрбум
төгрөг оруулж байж. Гэтэл өнөөдрийн эрх нь тудгэлзэх болчихоод байгаа гурван
гишүүн төсвөөс 14 тэрбум 380 сая төгрөг дутааж казинод тогложээ. Найман жилийн
өмнөх Н.Энхбаяр УИХ дахь цөөнх буюу МАХН-ын бүлгийн дарга байж. Шийдвэр гаргах
эрх нь хязгаартай байсан гэсэн үг. Харин найман жилийн дараахь тэрбээр Монгол
Улсын Ерөнхийлөгч болсон байна. Найман жилийн өмнө МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж АНУ-д
байсан бөгөөд яаралтай дуудагдан ирж байж. Найман жилийн дараа Ардчилсан намын
дарга Ц.Элбэгдорж мөн л АНУ-д байгаа бөгөөд өдгөө ирж яваа. Найман жилийн өмнө
Ардчилсан холбоо эвсэл МАХН-тай хүчин хавсарч гурван гишүүнийхээ бүрэн эрхийг
түдгэлзүүлж шоронд илгээж байж. Харин өдгөө найман жилийн дараа МАХН бусад
намуудтай хүч хавсрах эсэх нь өнөөдрөөс тодорхой болно. Тэд сонголтоо өнөөдөр
хийнэ.
Л.МӨНХБАЯСГАЛАН