gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Морьтой, рольктой цагдаа нар ажиллав

Нийгэм
2010-07-14
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-07-14
Морьтой, рольктой цагдаа нар ажиллав
Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадам зохион байгуулалтын хувьд эмх цэгцтэй сайхан болж өндөрлөлөө. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангаж, хэв журмыг сахиулах зорилгоор наадмын өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн ажилласан. Тэдний ихэнх нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг зэрэг наадамчид цугласан газар морь, мотоцикль, нохой, дугуйтай рольктойгоор үүрэг гүйцэтгэж байсан нь их л содон байв. Жаахан хэтрүүлээд хэлэхэд морь, рольк унасан цагдаа нар үзмэр шиг л иргэдийн анхаарлыг татаж байлаа.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил харьцангуй чимээ шуугиан, хэрүүл тэмцэл багатай тайван наадам болж байна хэмээн иргэд олзуурхаж байсан юм. Гэхдээ Хүй долоон худагт хурдан моринд хүрэх гэсэн, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй иргэдэд цагдаа нар аман сануулга өгч, хөлчүүрхсэн заримыг нь сүрдүүлж байгаа ч сонсогдоно лээ. Үүргээ гүйцэтгэж буй албан хаагчидтай уулзахад, "Энэ жилийн баяр наадмыг өмнөх жилтэй харьцуулахад архидан согтуурсан болон тэр дундаа үүнээс үүдэлтэй онц ноцтой гэмт хэргийн гаралт бараг байхгүй, тайван амгалан" байгааг онцолж байв.

Тухайлбал, өнгөрсөн бямба гаригт цагдаагийн 102 утсанд 787 дуудлага ирсэн байна. Гэхдээ үүний 37 нь гэмт хэргийн шинжтэй бодит дуудлага байжээ. Үүнээс дөрвөн хэргийн эзэн холбогдогчийг одоохондоо тогтоогоогүй байна. Мөн Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд 1935 дуудлага ирснээс 474 нь бодит дуудлага байсан аж. Ням гаригт цагдаагийнхан 719, ЯТТ-ийнхан 500 орчим дуудлагатай өнжсөн байна. Маргааш нь буюу баярын хоёр дахь өдөр эмнэлгийнхний ачаалал эрс нэмэгдэж 2050 гаруй дуудлага хүлээн авчээ. Үүний ихэнх нь идсэн ууснаасаа хордсон, наршсан гэсэн дуудлага байсан аж.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн II хороо, "АСА" циркийн арын задгай талбайд үйл ажиллагаа явуулж буй "Бий Юнайтад" компанийн ажилчид өнгөрсөн бямба гаригт идсэн хоолноосоо хорджээ. Тухайн үед тэд Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах "Жаргалант" цайны газраас цуйван, хуушуур захиалж хооллосноос 11 хүн хордлогод орсон аж. Үүнээс зургаан хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Харин таван хүн гэрээрээ өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус цайны газарт шуурхай шалгалт хийж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон байна. Мөн, хоолноос дээж авч шинжилгээнд өгөөд байгаа ч одоогоор хариу нь гараагүй байгаа аж.

Таван хүн хүнд гэмтжээ
Харин энэ өдөр цагдаагийнхан 510 гаруй дуудлагатай өнжсөн ба зам тээврийн томоохон осол гарч олон хүн гэмтсэн байна.

Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрний хажуугийн зам дээр 23.30 цагийн үед автомашинууд мөргөлдсөний улмаас таван хүн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. УБР 64-63 улсын дугаартай "Спринтер" маркийн суудлын автомашин, УБЛ 26-06 улсын дугаартай "Грейс" маркийн бага оврын нийтийн тээврийн автомашин, УБП 07-36 "Аксент" маркийн гурван автомашин мөргөлдөж 21 настай, эрэгтэй Ж, М, 41 настай Г, 29 настай Б, 23 настай, эмэгтэй, С нар нуруу нугасны хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.

Долоон сартай хүү галд түлэгдэв
101, 105-ын хувьд баярын өдрүүдэд есөн дуудлагатай байжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн V хороо, Монелийн 25 дугаар гудамжны 55 тоотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө 03.15 цагийн үед гал гарч айл шатсаны улмаас долоон сартай хүүхэд түлэгджээ.

Галын дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангийн гал сөнөөгчид гарч ажиллан иргэн Б-ийн дөрөв, таван ханатай хоёр гэр шатаж байхад нь унтраасан байна. Уг галд өртсөн долоон сартай, эрэгтэй О-гийн толгой, баруун гар нь түлэгдсэн байсныг аврагчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Түлэнхийн төвд яаралтай хүргэсэн байна.

Г.Долгорсүрэн http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан